14-өөс доош настай хүүхэд ганцаараа зам хөндлөн гарч болохгүй!

Манай улсад жилд 1000 гаруй хүүхэд зам тээврийн осолд ордог гэсэн тоо баримт бий. Мэдээж хэрэг бид үүнээс сэрэмжлэх үүднээс хүүхдүүддээ машин замаар ганцаараа гарч болохгүй гэж анхааруулдаг. Тэгвэл энэ талаар АНУ-ын Айова мужийн их сургууль судалгаа хийж нэгэн сонирхолтой үр дүн гаргасныг танилцуулж байна.

14-өөс доош настай хүүхэд  ганцаараа зам хөндлөн гарч болохгүй!

1 Хүүхэд зам гарахдаа том хүмүүсээс өөрөөр сэтгэдэг

Насанд хүрсэн хүмүүс зам хөндлөн гарахдаа гэрлэн дохио болон машин хоорондын зайг сайтар тооцоолоны эцэст шийдвэр гаргадаг. Харин Айова мужийн их сургуулийн эрдэмтэд бага насны хүүхдүүд машин хоорондын зайг сайтар тооцоолж чаддаггүй болохыг тогтоожээ. 

Хүүхэд зам гарахдаа том хүмүүсээс өөрөөр сэтгэдэг

Учир нь бага насны хүүхдүүдийн тархи хөдөлж буй зүйлс хоорондын зайг ялгаж чадахаар сайн хөгжөөгүй байдаг аж. "Зарим хүмүүс бага насны хүүхдүүд гудамжаар явахдаа насанд хүрсэн хүн шиг биеэ авч явж чаддаг гэж боддог байж магадгүй юм" гэж Айовагийн Их Сургуулийн профессор Жоди Плумерт ярьсан бөгөөд "Бидний судалгаагаар замын хөдөлгөөн зогсолтгүй үргэлжилдэг газар ямар ч хүүхэд том хүн шиг сайн шийдвэр гаргаж чаддаггүйг нотолсон" гэж яриагаа  цааш үргэлжлүүлжээ. 

2 6 настай хүүхдүүд хамгийн их осолд ордог бол 14-өөс дээш насны хүүхэд бараг ордоггүй

Их сургуулийн шинжээчдийн баг 6, 8, 10, 12, 14 настай хүүхдүүдийг туршилтанд оруулжээ. Оролцогчдыг хийсвэр 3D замын хөдөлгөөнд тус бүр оруулж зам хөндлөн гаргажээ. Тээврийн хэрэгслийн хоорондох зай 2-5 секундын хооронд хэлбэлзэж, хүн бүр 20 удаа зам хөндлөн гарах шаардлагатай байсан. Туршилтын үр дүн маш сонирхолтой гарчээ.

6 настай хүүхдүүд хамгийн их осолд ордог бол 14-өөс дээш насны хүүхэд бараг ордоггүй

3

6 настай хүүхдүүд 8 хувь, 8 настай хүүхдүүдийн 6 хувь, 10 настай хүүхдүүдийн 5 хувь, 12 настай хүүхдүүд 2 хувь нь машинд мөргүүлсэн бол 14 ба түүнээс дээш насны хүүхдүүд осолд орсонгүй.

Хүүхэд 14 нас хүрэх үед аюулгүй зам хөндлөн гарах хамгийн чухал 2 чадварыг хөгжүүлдэг байна.

Тэдгээр нь:

  • Машин хоорондын зайг тооцоолж чаддаг.
  • Тэд бага насны хүүхдүүдтэй харьцуулахад хамаагүй хурдан хариу үйлдэл үзүүлж чаддаг.

Судалгааны үр дүн нь 14-өөс бага насны хүүхдүүдийн эцэг эхчүүд илүү хараа хяналт сайтай байхыг харуулсан байна. 

4 Яах ёстой вэ?

Хүүхэд тодорхой насанд хүрэх хүртэл зам хөндлөн гарах чадвар нь хөгжөөгүй байдаг учир эцэг, эхчүүд хүүхдүүддээ ганцаараа зам  гарч болохгүй гэдгийг ойлгуулах нь чухал юм.

Хэрвээ та хүүхэддээ зайлшгүй үед зам хөндлөн гарах чадварыг эзэмшүүлэхийг хүсвэл машин хоорондын зайг маш том байх ёстой хэмээн зааж өгөөрэй.

Яах ёстой вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()