Нохой, Гахай жилтний 2019 оны ерөнхий зурлага

2019-02-04, 10:15
70,585

Бид та бүхэндээ 12 жилийн ерөнхий зурлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Өнөөдөр "Луу" болон "Могой" жилтнүүдийн 2019 оны ерөнхий зурхайн зурлагыг танилцуулж байна.  Хэрэв та болон таны ойр дотны хүмүүс "Нохой" эсвэл "Гахай" жилтэй бол анхаарлаа нааш нь хандуулаарай.

Нохой, Гахай жилтний 2019 оны ерөнхий зурлага
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нохой жил

Нохой жилд: 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018 онд төрсөн хүмүүс багтана. 

Ивээл тоо: 3, 4, 9

Ивээл өнгөУлаан, ногоон, чернилэн ягаан

Сайн зүг:  Зүүн, өмнөд, зүүн хойд

Азтай сарууд: 6, 10, 12

Зохимжгүй өнгө: Цэнхэр, цагаан, шар

Зохимжгүй тоо: 1, 6, 7

Муу зүг: баруун хойд

Азгүй сарууд: 5, 8

Эрүүл мэнд: Ерөнхийдөө тэд эрүүл саруул, чийрэг биетэй бөгөөд спортоор идэвхтэй хичээллэдэг тул ханиад томуу тусаж халуурах нь бага байдаг. Завгүй ажлын хажуугаар дасгал хөдөлгөөн хийх нь бие бялдар, сэтгэл санаанд нь сайнаар нөлөөлөх болно. Нохой жилтнүүд мөнгө олохын төлөө улайран зүтгэдэггүй тул ажил дээрээ ч амьдрал дээрээ ч стресст орох нь ховор байдаг.

Тохирох ажил: Нохой жилтнүүд үнэнч шударга зантай тул маш сайн үйлчилгээний ажилтан болж чадна. Хариуцлагаа ухамсарлаж, өөрийн ажилдаа сэтгэлээсээ ханддаг бөгөөд тун эелдэг зантай . Мөн өөрийн ашиг сонирхлыг үл харгалзан бусдад туслахаас татгалздаггүй учраас хамт олон дотроо нэр хүндтэй байдаг.

Нохой жил

Нохой жилтнүүдэд аз дагуулах зүйлс

Нохой жилтнүүдэд аз дагуулах зүйлс

Нохой жилтнүүдийн зан араншин

Нохой жилтнүүдийг үнэнч, шударга, найрсаг, эелдэг, болгоомжтой, ухаалаг зэрэг чанар нь тодорхойлно. Бүх л зүйлд хэтэрхий үнэнч мөн сэтгэлээсээ ханддаг учир хайртай хүмүүсийнхээ төлөө бүхнээ зориулахад бэлэн байдаг.

Гэвч тэд харилцааны тал дээр болхи ба өөрийгөө бусдад илэрхийлэхдээ тааруухан. Төрөлхийн шударга зантай хүмүүс учир гэмт хэрэг, шударга бус зүйлсэд орооцолддоггүй. Тэд хорвоогийн бүх муу муухай зүйлсийг умартаад, гэр бүлтэйгээ тайван, амар амгалан амьдрах дуртай. Мөн өөрийгөө хойш нь тавьж, бусдад туслах дуртай ба хэрвээ хэн нэгэн өөрөөс нь урвах юм бол их сэтгэлээр унаж, шаналдаг. Энэ үедээ тэд бүх зүйлийг хар бараанаар харж эхэлдэг бөгөөд хорвоо ертөнцийг тэр чигт нь худал хуурмаг, муу муухай хэмээн хурцаар шүүмжилдэг байна.

Нохой жилтнүүдийн зан араншин

Та ямар төрлийн нохой вэ?

 1. Модон нохой

1934, 1994 онд төрсөн нохой жилтнүүдийг модон нохой гэж нэрлэнэ. Үнэнч, итгэл даадаг, халамжтай, тэвчээртэй.

2. Гал нохой

1946, 2006 онд төрсөн нохой жилтнүүдийг гал нохой гэж нэрлэнэ. Ухаалаг, ажилч хичээнгүй, шударга.

3. Шороон нохой

1958, 2018 онд төрсөн нохой жилтнүүдийг шороон нохой гэж нэрлэнэ. Харилцаа сайтай, ажилдаа хариуцлагатай. 

4. Төмөр нохой

1970 онд төрсөн нохой жилтнүүдийг төмөр нохой гэж нэрлэнэ. Хуучинсаг үзэлтэй, анхаарал болгоомжтой, бусдад туслахад ямагт бэлэн байдаг.

5. Усан нохой

1922, 1982 онд төрсөн нохой жилтнүүдийг усан нохой гэж нэрлэнэ. Зоригтой, өөрийгөө бусдаас илүүд үздэг, хувиа хичээмтгий ч санхүүтэй холбоотой асуудлуудыг чадварлаг шийдвэрлэдэг.

Та ямар төрлийн нохой вэ?

Хайр сэтгэлийн тал дээр

Тэд өөрсдийн сэтгэл зүрхийг дагаж амьдардаг. Найзууд болохын тулд тэдний болгоомжтой, анхааралтай зангаас болж та урт хугацааг зарцуулж магадгүй. Гэхдээ нэг найз болчихвол тэд итгэл даасан үнэнч нөхөр байж чаддаг. Хайр дурлалын хувьд нохой жилтнүүд хэн нэгэнд дурлахдаа маш хянамгай ханддаг. Харин дурлачихвал харилцаагаа үргэлжлүүлэх, хайртдаа үнэнч байхын төлөө бүхнээ зориулдаг. Харилцаанд нь сэтгэл санааны тогтворгүй байдал нь садаа болох магадлалтай байдаг. 

Нохой жилтнүүдийн таарамж

Хүн бүр харилцан адилгүй зан чанартай байдаг ба үүнийг төрсөн жилээр нь авч үзвэл тохирох жил, тохиромж муутай жил гэж байдаг. Гэвч тохиромж муутай жил гэдэг нь тантай огт тохирохгүй гэсэн үг биш харин бага зэрэг хичээл зүтгэл, тэвчээр шаардана гэсэн үг юм. Тэгвэл та аль жилд төрсөн хүнтэй илүү таарамжтай байх вэ?

Таарамжтай жил: Туулай

Таарамж муутай жил: Луу, хонь, тахиа

Хайр сэтгэлийн тал дээр

2019 он нохой жилтнүүдийн хувьд

Ажил мэргэжил:

Энэ онд нохой жилтнүүдийн ажлын бүтээмж дундаж төвшинд байна. Хэдийгээр тэд амбицлаг боловч тушаал дэвшихэд хүндрэлтэй байх болно. Тиймээс өөрийн эрхэлж буй ажилдаа илүү анхаарч, өмнөх ажлаа сайн хийх хэрэгтэй.

Эрүүл мэнд:

2019 онд нохой жилтнүүдэд эрүүл мэндийн ямар нэг ноцтой асуудалтай тулгарахгүй.  Гэвч дасгал хөдөлгөөн тогтмол хийж, эрүүл мэндийн үзлэгт  тогтмол хамрагдахад илүүдэхгүй.

Санхүү:

Энэ жил нохой жилтнүүдийн санхүүгийн байдал  муугүй байх ба цалин нь нэмэгдэх төлөвтэй байна. Мөн гэнэтийн шагнал, урамшуулал авч болзошгүй.

Хайр сэтгэл:

Энэ жил нохой жилтнүүдийн хайр дурлал бүтэмжтэй байна. Мөн өөртөө тохирсон хамтрагчтай болно. Гэвч тэдний дунд маргаан үүсэж магадгүй тул үг, үйлдэлдээ хянамгай байгаарай.

2019 он нохой жилтнүүдийн хувьд

Нохой жилтнүүдийн 2019 оны төлөв байдал

Нохой жилтнүүдийн 2019 оны төлөв байдал

2 Гахай жил

Гахай жилд: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007 онд төрсөн хүмүүс багтана. 

Ивээл өнгө: Цэнхэр, саарал, улбар шар, цагаан

Ивээл тоо: 1, 3, 4

Сайн зүг:  Зүүн, баруун өмнөд

Ивээл сар: 2, 7, 10, 11

Харшлах өнгө: улаан, цэнхэр, ногоон

Зохимжгүй тоо: 1, 7

Муу зүг: Зүүн өмнөд

Азгүй сар: 4, 9, 12

Эрүүл мэнд: Ямарваа нэг зүйлийг хэтрүүлэхгүй бол насан туршдаа эрүүл байх төлөвтэй. Оройн хоолонд уригдах, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох давтамж олон байх учир хэт их идэх, уух, тамхи татах зэргээс татгалзаарай. Эрүүл хооллолтоос гадна өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх нь биеийн галбираа хадгалж үлдэх цорын ганц арга юм. Тэд маш чөлөөт сэтгэлгээтэй тул  стресст орох нь бага. Ажил ихтэй үедээ хэрхэн тархиа амраахаа мэддэг. Унтах гэдэг тэдний хувьд сэргээш л гэсэн үг.

Тохирох ажил: Асуудалд орохоороо бусдын тусламжийг авахыг хүсдэг. Хариуцлагатай тул хүссэн зүйлээ туршиж үзэхээс айдаггүй. Шинэ санаа, төсөөлөн бодох чадвар сайтай. Энтертэйнэр, эмч, малын эмч, интериор дизайн чиглэлээр ажиллавал зохимжтой.

Гахай жил

Гахай жилтнүүдэд аз дагуулах зүйлс

Гахай жилтнүүдэд аз дагуулах зүйлс

Гахай жилтнүүдийн зан араншин

Гахай жилтнүүд нь хичээнгүй, өглөгч, нинжин сэтгэлтэй хүмүүс юм. Тэд анхаарлаа төвлөрүүлэхдээ маш сайн бөгөөд зорьсондоо хүрэхийн тулд бүх хүчээ дайчлан ажилладаг. Бусдаас нэг их тусламж хүсээд байдаггүй ч гар сунгавал татгалздаггүй. Тэд итгэмтгий учир бусдад хуурагдах нь элбэг. Ямар нэг асуудал тулгарахад тайван байж чаддаг төдийгүй нухацтай бодож зөвөөр шийдэж чаддаг. 

Гахай жилтнүүдийн зан араншин

Та ямар төрлийн гахай вэ?

 1.Модон гахай
1995 онд төрсөн гахай жилтнүүдийг модон гахай гэж нэрлэнэ. Ааш зан сайтай, дур булаам, өглөгч, зоригтой хэдий ч ядаргаатай.

 2. Гал гахай

1947 болон 2007 онд төрсөн гахай жилтнүүдийг гал гахай гэж нэрлэнэ. Нэр хүндэд дуртай, шаргуу хэдий ч тэвчээргүй. 

3. Шороон гахай

1959 онд төрсөн гахай жилтнүүдийг шороон гахай гэж нэрлэнэ. Бусадтай харилцаа тогтоохдоо хялбар, найз нөхдөдөө нэр хүндтэй, цаг баримталдаг. 

4. Төмөр гахай

1971 онд төрсөн гахай жилтнүүдийг төмөр гахай гэж нэрлэнэ. Өргөн цар хүрээтэй сэтгэдэг, бусдад туслах чин хүсэлтэй.

5. Усан гахай

1983 онд төрсөн гахай жилтнүүдийг усан гахай гэж нэрлэнэ. Эелдэг, үүрэг хариуцлагатай, даруухан боловч амьдрал дээр субъектив байр суурьтай. 

Та ямар төрлийн гахай вэ?

Хайр сэтгэлийн тал дээр

Гахай жилтнүүд нийгмийн идэвхтэй тул тийм ч их санаа зовох шаардлагагүй. Тэд үнэнч, шударга зантай, саруул ухаантай. Шаардлагагүй зүйлд сэтгэлээ чилээгээд байдаггүй. Нөхөрлөлөө хүндэтгэдэг бөгөөд найзуудаасаа урвах нь ховор. Харин хайр дурлалын тал дээр хамтрагчдаа үнэнч бөгөөд хайж явсан хүнээ олох юм бол удаан хугацааны харилцаа тогтоодог. Хэрвээ та гахай жилтэнтэй удаан хугацааны харилцаа тогтоохыг хүсэж байвал шударга, илэн далангүй байж, түүний дотоод сэтгэлийг мэдэх гэж оролдоорой. 

Гахай жилтнүүдийн таарамж

Хүн бүр харилцан адилгүй зан чанартай байдаг хэдий ч аливаа хүмүүн 12 жилийн аль нэгэнд хүний төрлийг олох агаад тэдгээр жил хоорондоо ивээл, харш хийгээд найран адилсах зэрэг шүтэн барилдлагатай ажээ. Үл нийцэх жил гэдэг нь тантай огт тохирохгүй гэсэн үг биш юм шүү. Бага зэргийн хичээл зүтгэл, тэвчээр шаардана гэсэн үг юм. Тэгвэл та аль жилд төрсөн хүнтэй илүү таарамжтай байх вэ?

Нийцэлтэй жил: Хонь, бар, туулай

Үл нийцэх жил: Бич, могой

Хайр сэтгэлийн тал дээр

2019 он гахай жилтнүүдийн хувьд

Ажил мэргэжил:

2019 онд гахай жилтнүүдийн ажил үйлст бага зэрэг дарамт учрах болно. Гэвч удалгүй бүх зүйл хэвэндээ орох ба бизнес эрхлэгч гахай жилтнүүдийн хувьд бизнес нь амжилттай байх болно. 2019 оны сүүлээр ихэнх гахай жилтнүүд өөрийн зорилгодоо хүрч чадна.

Эрүүл мэнд:

Энэ жил гахай жилтнүүдийн эрүүл мэнд хэвийн байна. Гэвч ажил, амралтаа зохицуулах ёстойг анхааруулж байна. Мөн замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох хэрэгтэй шүү.

Санхүү:

Энэ онд гахай жилтнүүдийг санхүүгийн маш таатай нөхцөл байдал хүлээж байна. Тэд хүссэн хөрөнгө оруулалтаа авч, гэнэтийн шагнал урамшуулал авах болно.

Хайр дурлал:

Эрэгтэй гахай жилтнүүдийн хайр дурлал энэ жил бүтэмжтэй байна. Тэд сайхан бүсгүйтэй танилцаж, хайр дурлалын хамрагчаа болгож чадна. Харин эмэгтэйчүүдийн хувьд тийм ч сайн байхгүй ба түр зуурын харилцаанаас зайлсхийх хэрэгтэйг зөвлөж байна.

2019 он гахай жилтнүүдийн хувьд

Гахай жилтнүүдийн 2019 оны төлөв байдал

Гахай жилтнүүдийн 2019 оны төлөв байдал

БУСАД ЖИЛТНҮҮД:

~Хулгана, Үхэр жилтний 2019 оны ерөнхий зурлага~

~Бар, Туулай жилтний 2019 оны ерөнхий зурлага~

~Луу, Могой жилтний 2019 оны ерөнхий зурлага~

~Морь, Хонь жилтний 2019 оны ерөнхий зурлага~

~Бич, Тахиа жилтний 2019 оны ерөнхий зурлага~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()