Дайны үеийн хамгийн аймшигтай түүхүүд

2014-12-05, 00:50
32,134
Дайны үеэр маш олон төрлийн аймшигт хэргүүд гарч байсан бөгөөд энэ нь иргэдийн сэтгэл санаанд гүн хохирол учруулж байсан байна. Яагаад ч юм зарим хүмүүс дайны үеэр ямар нэгэн хууль дүрэм үйлчилдэггүй хэмээн үзэж бусдын хувь тавиланг шийдэж байжээ. Ингээд дайны үеийн хамгийн аймшигтай түүхүүдээс сонирхоцгооё.
Дайны үеийн хамгийн аймшигтай түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Нацистуудын хүүхдийн фабрик
Германы аричүүдийн холбооныхон нялх хүүхдийг дараах байдлаар адис хүртээдэг байсан байна.
 
Адис хүртээх үеэр нялх хүүхдийн дээр кинжал хутга барих бөгөөд энэ үед ээж нь нацистуудад үргэлж үнэнч байх болно гэсэн амлалтыг өгдөг аж.

www.caak.mn

Зурган дээр "Lebensborn" төслөөр гаргасан хүүхдүүдийн нэг байна. "Lebensborn" гэдэг нь Германчууд өөрсдийн халааг авах цэвэр цусны аричуудыг бүтээх харгис арга байжээ.

www.caak.mn

Нацистууд цайвар үстэй, цэнхэр нүдтэй ари үндэстэн хүмүүсийг ховор байдаг хэмээн үзэж байсан бөгөөд  "Lebensborn" төсөл нь цэвэр цусны ари үндэстэнгүүдийг бий болгох явдал байсан аж. Ирээдүйд тэд нацистуудын үргэлжлэл болох ёстой байжээ.

www.caak.mn

Нацистууд Европыг байлдан эзэлсний дараагаар, нутгийн бүсгүйчүүдэд аль болохоор олон “ари үр суулгах” даалгаврыг герман цэргүүдэд өгчээ. Цэргүүд энэ даалгавар их таалагдсан бөгөөд хичнээн их хүчирхийллийг бий болгож байсныг төсөөлөхөд бэрх юм.

www.caak.mn

Олон тооны Еврейчүүдийн амийг хороож булааж авсан байрандаа эх үрийг амьдруулдаг байсан гэнэ.

www.caak.mn

Жирэмсэн эмэгтэйчүүдийг "Lebensborn" төсөлд хамруулж, тохилог гэрт байлгаж, бүхий л хэрэгцээг нь хангаж өгдөг байжээ. Энэ маягаар дайны жилүүдэд 16,000-20,000 шинэ нацистуудыг бий болгосон байна.

www.caak.mn

Харин энэ тоо хангалтгүй санагдсан учир, Ари үндэстэнтэй ижилхэн нүдний өнгө, цайвар үстэй хүүхдүүдийг ээжээс нь булаах болжээ.

www.caak.mn

Гэхдээ ихэнхи хүүхдүүд нь өнчин байсан гэдгийг нэмэх нь зүйтэй болов уу. Энэ нь нацистуудыг зөвтгөсөн хэрэг биш боловч дайны үед хүүхдүүд ядаж л идэх хоол, амьдрах байртайгаа байсан билээ.

www.caak.mn

Зарим эхчүүд хийн камерт нас барахгүйн тулд хүүхдүүдээ өөрсдөө өгч байсан байна. Шаардлагад нийцэж байсан хүүхдүүдийг ямар ч яриагүй шууд булааж авч байжээ.

Мөн ямар нэгэн генетикийн шалгалт хийдэггүй байсан бөгөөд зөвхөн гадаад төрхийг нь харж дүгнэж байсан байна. Булааж авсан хүүхдээ нацистын хөтөлбөрт хамруулах, эсвэл Герман айлд өргүүлэн өгдөг байжээ. Харин шаардлагад нийцээгүй хүүхдүүдийг хорих газар руу явуулдаг байсан байна.

Энэ төслөөс болоод 200,000 гаруй хүүхэд үгүй болсон гэнэ. Гэхдээ зарим хүүхэд Герман айлд сэтгэл хангалуун, сайхан амьдарч чадаж байжээ.

www.caak.mn

2. Унгарын үхлийн сахиусан тэнгэрүүд
Зөвхөн фашистууд дайны үеэр зэрлэг авир гаргаж байсан гэж бүү бодоорой. Унгар эмэгтэйчүүд хүртэл олон төрлийн үйл ажиллагааг хийж байсан байна.

Гэмт хэрэг хийхэд заавал алба хаах хэрэггүй. Эдгээр гэрийн эзэгтэйчүүд хамтран 300 гаруй хүний амь насыг авсан байна.

www.caak.mn

Бүх зүйл Дэлхийн 1-р дайны үед эхэлсэн байна. Учир нь энэ үед эр нөхрүүд нь цэрэгт явсан Нагирёв тосгоны бүсгүйчүүд зөвлөлтийн цэргийн армийг ихээхэн сонирхож эхэлжээ.

Бүсгүйчүүдэд энэ байдал ихээхэн таалагдаж байсан байна. Харин нөхрүүд нь дайнаас ирэх үед, бүсгүйчүүдэд таалагдаагүй эр нөхөр, цэргүүд нэг нэгээрээ амиа алдаж байжээ. Ингээд энэ тосгон “үхлийн тосгон” гэх нэртэй болсон байна.

www.caak.mn

Аллага 1911 оноос эхэлсэн бөгөөд энэ үед Фузекас (Fuzekas) хэмээх нэгэн эх баригч гарч ирсэн аж. Тэрээр нөхрийгөө эзгүйчилж байсан бүсгүйчүүдэд дараах аргыг зааж өгсөн аж.

Эрчүүдийг нь дайнаас ирэх үед, тэрээр хүнцэл гаргахын тулд ялаа алдаг цаасыг буцалгаж өтгөн шингэн гаргаж авсны дараа, хоолонд нь нэмж өгөхийг сануулдаг байсан байна.

www.caak.mn

Ингээд тэд маш олон хүний амь насыг хороосон боловч ямар ч шийтгэлгүй үлдсэн юм. Учир нь эх баригчийн ах нь тосгоны цагдаагийн ажилтан байсан байна.

Энэ арга нь маш алдартай болсон бөгөөд энгийн жижиг асуудлыг ч хүнцэлтэй шөлний тусламжтайгаар шийдэх болжээ. Хөршүүд нь энэ бүх үйл ажиллагааг мэдсэнээр 50 хүн хамтарч бүтэлгүй нөхөр, нууц амраг, эцэг эх, хүүхэд гээд 300 гаруй хүний амийг хороосон байна.

www.caak.mn

3. Хүний эд эрхтэнг сахиус болгох нь
Дайны үед албан тушаалтангууд өөрийн цэргүүддээ өрсөлдөгч бол хүн биш гэсэн ухуулгыг хийдэг байсан байна.

Энэ нь Америкийн цэргүүдийн оюун ухаанд маш ихээр нэвтэрсэн байжээ. Ингээд үүнийг тэд “хүний ан” хэмээн нэрлэх болсон байна.


www.caak.mn

Жишээлбэл: Япончуудыг агнах ангийн улирал эхэллээ. Ямар ч хязгаар байхгүй. Анчид шагнал хүртэх болно. Та бүхэнд үнэгүй тулалдааны хэрэгслийг өгнө. Америкийн далайн аялагчдын багт элсцгээгээрэй гэсэн уриа байсан байна.

Тиймээс Гуадалканал (Guadalcanal)-д болсон тулалдааны үеэр Америк цэргүүд Япончуудыг хороож, чихийг нь дурсгал болгон тайрч авдаг байжээ.

www.caak.mn

Үүнээс гадна нас барагсдын шүдээр гоёл чимэглэлийн зүйл хийж, гавлыг нь дурсгал болгон гэр рүү нь явуулж, харин чихийг нь хүзүү эсвэл бүсэн дээрээ зүүдэг байсан байна.

1942 онд энэ үйл ажиллагаа маш их газар авсан учир, дайсныхаа биеийн хэсэгт хүрч, аливаа нэгэн зүйлийг нь тайрж авахыг хориглосон байна. Харамсалтай энэ хууль хэтэрхий оройтож гарсан байжээ.

www.caak.mn

Цэргүүд дайсныхаа эд эрхтэнтэй зургаа авахуулах ихээхэн дуртай байжээ.

www.caak.mn

Япон иргэний хөлийн ясаар хийсэн бичгийн хутгыг Рузвельт ч хэрэглэхээс татгалзсан байна.

"Life" сэтгүүлийн гаргасан мэдээллийн ачаар энэ үйл ажиллагаа зогссон аж.

www.caak.mn

4. Хамгийн харгис эмэгтэй
  Ирма Грезе – хүн (?) – цөөвөр чоно
Хорих ангид хүн айлгахаар юу тохиолдож болох юм бол?

www.caak.mn

Ирма Грезе (Irma Grese) нацист эмэгтэй байсан бөгөөд хүн тамлахыг хараад сексийн таашаал авдаг байсан гэнэ.

Гадаад дүр төрхөөрөө тэрээр жинхэнэ ари үндэстний илэрхийлэл болж байсан бөгөөд бүхий л гоо сайхны хэмжүүрийг хангаж байсан төгс эмэгтэй юм байна.

Харин дотроо тэрээр тэсрэх бөмбөг мэт эмэгтэй байжээ.

www.caak.mn

Ирма ихэнхидээ үнэт чулуугаар чимэглэсэн ташуур, буу болон өлсгөлөн нохдын хамтаар явдаг байсан байна. Эдгээр ноход түүний бүхий л тушаалыг гүйцэтгэдэг байсан байна.

Тэрээр өөрийн тааллаар ямар ч хүнийг буудаж, ташуурдаж, өшиглөж байсан бөгөөд энэ үед түүний сэрэл маш их хөдөлддөг байжээ.

www.caak.mn

Ирма өөрийн ажилдаа ихээхэн дуртай байсан байна. Тэрээр хоригдол эмэгтэйчүүдийн хөхийг нь зүсэж, тамлаж байхдаа их таашаал авдаг байжээ. Мэдээж шарх үрэвсэж, тэдэнд мэдээ алдуулах эм, тариа хэрэглэхгүйгээр хагалгааг хийдэг байсан байна.

Хагалгааны явцад тэрээр үргэлж байдаг байсан бөгөөд энэ үед сэтгэл ханамж нь дээд цэгтээ хүрдэг байжээ.

www.caak.mn

Түүнийг 22 настайд нь цаазалсан байна.

www.caak.mn

5. Дайны үеийн махчин амьдрал
Японы арал дээр болсон тохиолдол
Дэлхийн 2-р дайны тулалдааны үеэр Японы Чичи-жима (Chichi-jima) арал дээр Америкийн цэргүүдтэй холбоотой нэгэн хэрэг гарсан байна. "Finback" хэмээх бүлгийн хэсэг хүмүүсийг Япончууд өөрийн хоригдол болгожээ.

Хоригдлуудыг самурайн сэлмээр цавчиж амийг нь хороодог байсан байна. Энэ бол энгийн ойлголт боловч үүний дараа тохиолдсон зүйлийг нь сонсоход ч жигшмээр байдаг.

Америкийн цэргүүдийн амийг хороосны дараа Японы офицерүүд үдэшлэг зохиохоор болсон гэнэ. Үдэшлэг эд дундаа явж байхад зууш, даруулга дууссан байна. Ингээд офицеруудын нэг нь дөнгөж амийг нь хороосон цэргийн махаар “кимо” хий гэсэн тушаалаг өгчээ.

“Кимо” гэдэг нь “элэг” гэсэн үг бөгөөд шарсан элэг баярын ширээний зоог болж чаджээ.

www.caak.mn

Энэ бол зөвхөн эхлэл байсан байна. Армийн цэргүүдийн өмнө нүүр бардам байхын тулд тэд Америк цэргүүдийн амийг хороож, баярын ширээний зоог болгон өгдөг байжээ.

Зарим цэргүүдийн махнаас нь авсны дараа цаазалдаг байсан байна. Тэд амьдаар нь гар, хөлнийх нь мөчүүдийг таслаж шууд иддэг байжээ.

Хачирхалтай нь тэдний гараас мултарч чадсан цэргүүдийн нэг нь нисгэгч Жорж Буш \том\ байсан гэнэ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()