1
1. Хуванцар цүнх
Энэ төрлийн цүнхийг зуны бороотой өдөр барьж явахад нэн тохиромжтой. Өөрийн цүнхийг норголгүй хуванцар цүнхэн дотроо хийгээд явахад танд санаа зовох зүйл гарахгүй.
Хэрхэн хослуулах вэ: Хуванцар цүнх нь бүх л төрлийн хувцсанд зохицно. Гэхдээ борооны улирлын талаар яригдаж байгаа учир та борооны цув, урт даашинзыг хослуулан өмсөж болох юм. Хамгийн гол нь хуванцар цүнхэндээ дутуу идсэн жигнэмэг, автобусны тасалбараа хийж болохгүй гэдгийг санаарай.
2
2. Сүлжмэл цүнх
Өнгөрсөн зун тренд байсан сүлжмэл цүнх энэ жил ч "моод"-ноос гарахгүй нь ээ. Биркин загварын сүлжмэл цүнх нь Францын тансаг зэрэглэлийг илтгэдэг. Шүрээр сүлжсэн, сүрлээр сүлжсэн, мөн арьсаар сүлжсэн цүнхнүүдээс өөрт таалагдсанаа сонгоорой.
Хэрхэн хослуулах вэ: Сүлжмэл цүнхийг усны хувцас, пальто, гадуур хувцастай ч хослуулах боломжтой. Үүнээс гадна жийнсэн материалтай хослуулах нь хамгийн тохиромжтой бөгөөд хул шар, бор, цэнхэр өнгө хамгийн төгс зохицол байх болно. Сүлжмэл цүнхэн дээрээ торгон алчуур тохож илүү тансаг харагдаарай.
3
3. Цилиндр цүнх
Бүх зүйлд тохирохгүй, эвтэйхэн биш хэдий ч хамгийн загварлаг цүнхнүүдийн нэг юм. Хэрвээ та цүнхэн дотроо их зүйл авч явах шаардлагагүй бол энэ төрлийн цүнхийг барихыг зөвлөж байна.Та өөрийгөө яг л Франц эмэгтэй шиг мэдрэх болно. Цилиндр хэлбэрийн цүнхийг үдэшлэгт барих боломжтой. Хамгийн гол нь таны даашинз торго, эсвэл шүрээр хийгдээгүй байх ёстой гэдгийг санах хэрэгтэй.
Хэрхэн хослуулах вэ: Цилиндр цүнх нь өдөр тутмын болон ажил хэрэгч хувцастай төгс зохицно. Энэ нь энгийн даашинзыг илүү романтик харагдуулж, харин жийнсийг илүү тачаангуй харагдуулдаг. Тод өнгийн цилиндр цүнхийг тод өнгийн гуталтай хослуулснаар та үнэхээр сайхан харагдах болно.
4
4. Бүсэлдэг цүнх
Бүсэлдэг цүнхийг хаанаас ч худалдаж авах боломжтой бөгөөд зуны загварлаг хувцаслалтын салшгүй нэг хэсэг юм.
Хэрхэн хослуулах вэ: Спортлог загвартай, өдөр тутмын хувцаслалтад зохино. Зурагтай, цэвэр арьсан бүсэлдэг цүнхийг даашинз, банзалтай хослуулах боломжтой. Бэлхүүсэн дээрээ цүнхээ бүсэлж, өөрийн бэлхүүсийг тодотгоорой. Гадаа хэт халуун байвал мөрөөрөө давуулж үүрсэн ч болно.
5
5. Торон цүнх
Энэ зуны загварт торон цүнх зайлшгүй байх шаардлагатай. Дээр үед зөвхөн хүнсний бүтээгдэхүүн хийдэг байсан торон цүнх нь орчин үед загварлаг хувцаслалтын тоонд багтана гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ. Торон цүнхийг дангаар нь эсвэл дотор нь тод өнгийн жижиг цүнх хийж барих боломжтой. Эсвэл цүнхэндээ багтаагүй зүйлсийг хийж барьсан ч болно.
Юутай хослуулах вэ: Торон цүнхийг нимгэн хүрэм, цагаан цамц, цув, зуны даашинзтай хослуулах боломжтой. Хамгийн гол нь намхан ултай, хөлд эвтэйхэн гутлыг сонгоорой.