Эсрэг хүйстнийхээ дүрд итгэмээргүй хувирч чадсан жүжигчид

Жүжигчин хүн ямар ч дүрд гайхалтай хувирч, үзэгчдийг алмайруулах чадвартай хүмүүс байдаг билээ. Харин зүгээр ч нэг дүрд тоглох  бус эсрэг хүйстнийхээ дүрд төгс хувирсан жүжигчдийг танилцуулж байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйг сонирхьё. 

Эсрэг хүйстнийхээ дүрд итгэмээргүй хувирч чадсан жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Патрик Суэйзи (Patrick Swayze)

Wong Foo Movie, with gratitude for everything! Julie Newmar 1995

Патрик Суэйзи энэ дүрээрээ “Алтан бөмбөрцөг” авчээ.

Патрик Суэйзи (Patrick Swayze)

2 Гаэль Гарсиа Берналь (Gael Garcia Bernal)

“La mala educación” 2004

Гаэль Гарсиа Берналь Испанийн алдарт Педро Альмодоварын драмд трансжендер хүний дүр бүтээдэг. Эмэгтэй хүний дүр дээр ажиллах нь Бернальд шинэ туршлага болжээ.

Гаэль Гарсиа Берналь (Gael Garcia Bernal)

3 Эдди Редмэйн (Andy Redmain)

“Danish Girl” 2015

Киноны үйл явдал өнгөрсөн зууны 20-иод онд өрнөнө. Зураач Эйнар Вегенерийн түүхийг өгүүлдэг. Эхнэрийнхээ ажилд тусалж эмэгтэй хүний дүрд хувирдаг байсан Эйнар эрэгтэй хүн байхыг хүсэхгүй байгаагаа ойлгож, хүйсээ солиулах мэс засал хийлгэсэн анхны хүн болно. Эдди Редмэйн хоёр дүрдээ аль алинд нь гайхалтай тоглосон билээ. Дэлхийн анхны трансжендер хүний түүхийг өгүүлсэн энэ кино хүчтэй, философитой, уянгын илэрхийлэл болсон юм.

Эдди Редмэйн (Andy Redmain)

4 Киллиан Мерфи (Cillian Murphy)

“Breakfast on Pluto” 2005

Энэ кинон дээр ажилласан дүр нь нь Киллиан Мерфийн хувьд хүнд бөгөөд алдартай дүрүүдийнх нь нэг юм. Тэрбээр энгийн өсвөр насны хүүгээс дур булаам шаргал үст бүсгүй болж хувирч чаджээ. 

Киллиан Мерфи (Cillian Murphy)

5 Адам Сэндлер

“Jack and Jill" 2011

Адам Сэндлер энэ кинонд рекламны агентлагийн ажилтан Жек болон түүний эгч Жиллийн дүрийг бүтээжээ. Эгч нь тэднийд ирснээр Жекийн амьдрал орвонгоороо өөрчлөгддөг юм.

 

Адам Сэндлер

6 Эль Фаннинг (Elle Fanning)

“About Ray” 2015

Хүйсээ солихоор шийдсэн өсвөр насны охины дүрийг Эль Фаннинг гайхалтай бүтээсэн гэж кино шүүмжлэгч, мэргэжилтнүүд үздэг.

Эль Фаннинг (Elle Fanning)

7 Хилари Суонк (Hilary Swank)

“Boys don't cry” 1999

Бодит үйл явдлаас сэдэвлэсэн драм юм. Эмэгтэй төрсөн ч багаасаа өөрийгөө эрэгтэй гэж мэдэрч ирсэн хүний дүрд хувирах гэж Хилари Суонк үсээ хусч, эрэгтэй хүн шиг алхахаас гадна сарын турш эрэгтэй хүний амьдралаар амьдарчээ. Энэ киногоор Суонк “Оскар” -ын шагнал авсан юм.

Хилари Суонк (Hilary Swank)

8 Анжелина Жоли (Angelina)

“Salt” 2010

Жоли нь тус кинонд Тагнуулын төв газрын ажилтан Эвелин Солтын дүрд тогложээ. Оросын тагнуул гэж буруутгагдсан эмэгтэй юм. Кинонд тусгай ажилтан эмэгтэй маань эрэгтэй хүн болж хувирч байгаа хэсэг гардаг. Анжелина Жоли энэ гайхалтай хувиралдаа хувцасны өрөөн дэх хэдхэн цагийг л зарцуулжээ.

Анжелина Жоли (Angelina)

9 Робин Уильямс (Robin Williams)

“Mrs.Doubtfire” 1993

Энэхүү инээдмийн кино олон хүнд танил байгаа байх. Настай хатагтай Даутфайрын дүрийг Робин Уильямс дэлгэцнээс салахын аргагүй инээдэмтэй бүтээсэн билээ.

Робин Уильямс (Robin Williams)

10 Жон Траволта (John Travolta)

"Hairspray" 2007

Энэ кинонд Жон Траволта  10 жилийн турш байшингаа орхиогүй сайхан сэтгэлтэй эмэгтэйн дүрд тоглодог. Ихэвчлэн харгис, хэрцгий зантай дүр бүтээдэг учраас Трололтагийн ийм дүрд тоглосон нь олон хүнийг гайхшруулж байсан юм.

Жон Траволта (John Travolta)

11 Аманда Байнс (Amanda Bynes)

“She's the man” 2006

Нэг зэрэг хоёр хүн байна гэдэг амаргүй. Аманда уг кинонд Виола охин болон түүний ихэр ах Себастьяны дүрийг бүтээсэн.

Аманда Байнс (Amanda Bynes)

12 Тони Кертис болон Жек Леммон (Tony Curtis, Jack Lemmon)

“Some Like it Hot” 1959

Дэндүү алдартай энэ киноны тухай олон зүйл дурдах илүүц биз ээ. Азгүй хоёр хөгжимчин олон хүний зүрх сэтгэлийг булаасан билээ.

Тони Кертис болон Жек Леммон (Tony Curtis, Jack Lemmon)

13 Дастин Хоффман (Dustin Hoffman)

“Tootsie” 1982

Эмэгтэй хүний дүрд тоглохоор шийдсэн авъяаслаг жүжигчний тухай өгүүлдэг уг уран бүтээл олон хүний дуртай кинонуудын нэг билээ. Дастин Хоффман энэ гайхалтай дүрээрээ “Оскар”-т нэр дэвшиж байсан юм.

Дастин Хоффман (Dustin Hoffman)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()