2018 онтой хамт үдэх хувцас загварууд

Хувцас загвар бол хүн бүрийн анхаарал хандуулдаг гайхалтай урлаг. Загвар зохион бүтээгчид шинэ содон бүхнийг загварын ертөнцөд оруулахыг хичээдэг хэдий ч тэрхүү загварууд нь ердөө нэгхэн улирал тренд байх үе ч байдаг. Ингээд бид танд  2019 оны загварын ертөнцөд халаагаа өгсөн хувцаслалтуудыг танилцуулья. Та дараах загварын хувцаслалтыг 2018 онтой цуг ардаа үлдээгээрэй.

2018 онтой хамт үдэх хувцас загварууд

1 Саглагар хувцас

Хэдийгээр энэ төрлийн хувцаслалт нь таныг эмэгтэйлэг харагдуулах хэдий ч хэт их саглагар байвал та яг л дэлбээ нь унжсан цэцэг мэт харагдах болно. 2019 онд даруухан  хувцаслалт "моод"-онд орж байгаа учир та ч гэсэн загварлаг харагдахын тулд энэ дүрмийг мөрдөөрэй.

Хэрхэн хувцаслах вэ: Гурвалжин энгэртэй даашинз, эсвэл энгийн даруухан даашинзыг сонгох. 

Саглагар хувцас

2 Бариу жийнс болон уранхай жийнс

Бариу жийнс удаан хугацааны турш тренд болж байсан ч энэ улирлын хувьд "моод"-ноос гарчээ. Загварын шоу-нуудад ихэнхдээ шулуун загвартай жийнсийг онцолж байна. Уранхай жийнсний хувьд ч гэсэн загварлаг байхаа больжээ. Гэхдээ уранхай жийнсийг "моод"-ноос бүр мөсөн гарсан гэж үзэж болохгүй. Хэрвээ та уранхай жийнс худалдаж авах гэж байгаа бол өөр сонголт хийхийг зөвлөе.

Хэрхэн  хувцаслах вэ: Энэ жилийн хувьд 1980-аад оны үеийн шулуун жийнс тренд болох юм байна. 

Бариу жийнс болон уранхай жийнс

3 Хар өнгө

Хар өнгийн хувцас нь бүсгүйчүүдийг гуалиг, ажил хэрэгч харагдуулж чаддаг.  Гэвч энэ жилийн хувьд тод өнгийн хувцас загварын ертөнцөд хүч түрэн орж ирж байгаа учир загвар зохион бүтээгчид таныг тод өнгийн хувцас өмсөхөөсөө битгий эмээгээрэй гэж зөвлөж байна..

Хэрхэн хувцаслах вэ: Улаан лооль, нимбэг, ногоон өнгийн хувцас илүү давамгайлна.Хэрвээ та даруухан өнгөнд дуртай бол хул өнгийг сонгоорой. 

Хар өнгө

4 Хачирхалтай пүүз

Пүүз нь өдөр тутамд өмсөхөд хамгийн хөлд эвтэйхэн гутал билээ. Гэвч алдартай загвар зохион бүтээгчдийн бүтээсэн хачирхалтай загвар бүхий пүүзнүүд энэ жил моодноос гарчээ. Хэрвээ та үнэтэй дизайнерын пүүз худалдаж авч амжаагүй, авахаар төлөвлөж байгаа бол авах шаардлагагүй боллоо. 

Хэрхэн хувцаслах вэ: Спортын брэндүүдийн гаргадаг энгийн загвартай пүүзийг сонгох нь зүйтэй. Энэ нь хөлд эвтэйхэн, загварлаг харагдахаас гадна хэд дахин хямд үнэтэй юм.

Хачирхалтай пүүз

5 Бомбер

Бомбер нь урт хугацааны туршид загварлаг байсан хэдий ч хүн бүр энэ хувцсыг өмсөх болсноор халаагаа өгсөн бололтой. Хэрвээ та 18 настай л биш бол таны галбирыг бомбер тодотгож өгөх нь юу л бол.

Хэрхэн хувцаслах вэ: Загварлаг кейпт анхаарал хандуулаад үзээрэй. Энэхүү хувцас нь энэ хавар тренд болох юм байна шүү.

Бомбер

6 Томдсон загвартай хувцас

Том загварын хүрэм болон пиджак нь загварлаг бүсгүйчүүдийн гайхалтай сонголт байсан. Ийм төрлийн хувцаслалт нь биед эвтэйхнээс гадна таны биеийн өө сэвийг гайхалтай нууж чаддаг. Гэхдээ 2019 онд энэ хувцаслалт нь тренд байхаа больж, илүү эмэгтэйлэг хүрэм моодонд орох гэнэ.

Хэрхэн хувцаслах вэ: Бэлхүүс тодотгосон эмэгтэйлэг  хувцсыг сонгох. 

Томдсон загвартай хувцас

7 Нарийн нүдний шил

Грузин загвар зохион бүтээгч Жорж Кебурия нарийн шилний загварыг гаргасан. Өнгөрсөн жилийн хувьд бараг л хүн бүр энэ төрлийн шилийг зүүдэг байсан ч энэ нь хүн бүрт зохидоггүй юм. Өвөрмөц төрхтэй хүмүүст л зохино.

Ямар шил зүүх вэ: Таны нүүрний хэлбэрт тохирох классик шилийг сонгоорой. 

Нарийн нүдний шил

8 Ижил брендийн хувцас өмсөх

2019 оны хувьд төгс харагдах нь зөв сонголт биш юм. Нэг брендийн хувцсаар хувцаслах нь уйтгартай сонголт байх болно.  Амьдрал маш хурдтай өрнөдөг учир та үдэшлэг, болзоо, ажилдаа ч өмсөж болохоор хувцаслалтыг сонгоорой.

Хэрхэн хувцаслах вэ: Хэд хэдэн брендийн хувцсыг хослуулах. Үүнээс гадна цүнх, гоёл чимэглэлийг хослуулвал сайхан харагдах болно. 

Ижил брендийн хувцас өмсөх

9 Үүргэвч, том цүнх

Үүргэвчинд охид дуртай байдаг хэдий ч өнгөрсөн жилийн хувьд хэт олон хүн үүргэвч үүрэх болсноор сонирхолтой санагдахаа больжээ. Үүнээс гадна 2017 онд том цүнх эргэн моодонд орох гэж хүч үзсэн ч жижиг цүнх нь илүү хүчтэй байж чадсан байна.

Ямар цүнх үүрэх вэ: Дундаж хэмжээтэй цүнх, жижиг цүнх.

Үүргэвч, том цүнх

10 Өдөр тутмын спортлог хувцаслалт

Сүүлийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс өдөр тутам спортлог хувцаслах нь элбэг байсан. Гэхдээ энэ оноос эхлэн бүхэлдээ спортлог хувцаслах нь тийм ч зөв сонголт биш байх бололтой.

Хэрхэн хувцаслах вэ: Та спортлог хувцсаа "Жирийн" хувцастай хослуулснаар илүү загварлаг сайхан харагдах болно. 

Өдөр тутмын спортлог хувцаслалт

11 Хэт өндөр, нарийхан өсгийтэй гутал

Өндөр, нарийхан өсгийт хэдийгээр сайхан харагддаг ч хөлд маш эвгүй байдаг. Амьдралын хэмнэл маш хурдтай учир 10-12 см-ээс дээш өндөртэй гутлыг онцгой нөхцөлд л өмсөх нь зүйтэй. Хэт өндөр өсгийтэй гутлыг өдөр тутам өмсөх нь утгагүй юм.

Ямар гутал сонгох вэ: Намхан, зузаан өсгийтэй гутлыг сонгосон нь хамгийн зөв сонголт байх болно. 

Хэт өндөр, нарийхан өсгийтэй гутал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()