1
Канад - АНУ
Дотроо дуурийн танхим бүхий энэхүү номын сан нь 2 орны яг хил дээр оршдог. Хилийн зурвасыг тэмдэглэсэн хар зураас дуурийн танхимын суудлууд доогуур болон номын сангийн уншлагын танхимын дундуур нь гардаг байна.
Танхимын тайз, урд эгнээний суудлууд нь Канадын нутаг дэвсгэрт ордог бол үлдсэн хэсэг нь Америкт ордог аж.
Номын сангийн барилга нь хоёр өөр улсын шуудангийн код ашигладаг. Барилгын үүд нь Америкийн талд байдаг бол Канадын талд аваарын гарц нь бий.
Эри нуур дундах Америк, Канадын хилийг тэмдэглэсэн хөвүүр
2
Словени - Хорват
Зурган дээрх баар нь Хорваттай хил залгаа Словенийн Брезице хотод байдаг. Хоёр улсын хилийн зурвасыг тэмдэглэсэн шар зураас баарны дотуур гардаг байна.
3
Серби - Хорват
Серби, Хорват улсуудын хил дээрх самбар. Дээр нь:
"Баяртай. Та Серби улсаас гарч байна. Дууслаа гэж битгий гунигла, харин дуусгалаа гэж инээмсэглэ. Дугуй тань хийгээр үргэлж дүүрэн байж, зорьсон газарт тань саадгүй хүргэх болтугай. Үзэсгэлэнт Румын улсаар тавтай аялаарай" хэмээн бичигджээ.
4
Швейцарь - Герман - Франц
Базель - Мюлуз - Фрайбургийн нисэх буудал нь гурван улсын хил уулздаг цэг дээр оршдог.
5
Замби - Ботсван - Зимбабве - Намиби
Замби улсын өмнөд үзүүрт, Замбези голын хойд эрэг дээр Казунгула гэх хилийн жижигхэн хот бий. Тэндээс Намиби, Ботсван, Зимбабве улсуудын нутаг дэвсгэрийг нэг дор харж болно. Дөрвөн улсын хил уулздаг иймэрхүү цэг дэлхийд цөөхөн бий.
6
Австри - Унгар - Словак
Гурван улсын хил уулзах цэг дээрх энэхүү хоолны ширээнд сууж хөрш орны хүмүүстэй зоог барьж болно.
7
Испани - Гибралтар
Иберийн хойгийн өмнөд эргийн хадархаг хошуун дээр байрлах Их Британий эзэмшилд ордог Гибралтар нь Испаний Ла Линеа де ла Консепсион хоттой залгаа байрладаг. Гибралтарын нисэх буудлын гүйлтийн зам нь дээрх хоёрын хилийн зурвас нь болдог байна.
8
Герман - Австри
Германы Бавари болон Австрийн Тирол мужуудын заагийг далайн түвшнээс дээш 2700 гаруй метр өндөртэй Карвенделийн нуруу тогтоож өгдөг.
9
Египет - Судан
Цөлийн дундах ганц шонгоор Египет, Суданы хилийн зурвасыг тэмдэглэжээ.
10
Чили - Аргентин
Галт газрын арал (Tierra del Fuego) дээрх Чили, Аргентины хилийн зурвас
Патагоны цөлийн Майерийн даваан дээрх Чили, Аргентиний хилийн зурвас
11
Кени - Танзани
Наманга тосгон дахь хоёр улсын хилийн зурвас
12
Герман - Польш
Балтийн тэнгисийн эрэг дээрх хоёр улсын хил
13
Колумби - Панам
Карибын тэнгисийн эрэг дээрх Колумбийн Сапзурро хот, Панамын Ле Мьел хотуудын хилийн зурвас.
14
Энэтхэг - Бутан
Шуудууны баруун талд байгаа нь Энэтхэг, зүүн талынх нь Бутан
15
Франц - Швейцарь
Зүүн талынх нь Франц, хашаатай нь Швейцарь
16
Нидерланд - Герман
Замын баруун тал нь Нидерланд, зүүн тал нь Германд ордог.
17
Хойд Ирланд - Ирланд
Доорх зураг нь Их Британий бүрэлдэхүүнд ордог Хойд Ирланд болон Ирланд улс хоорондын хилийн бүс юм. Ямар улсын нутагт яваагаа мэдэх ганц арга нь замын тэмдэг. Ирландад км/цаг гэсэн тэмдэглэгээтэй бол Британид миль/цагийг ашигладаг.
18
Итали - Сан Марино
Сан Марино улсын нутаг руу Италиас ороход "Эрх чөлөөний нутагт тавтай морил" гэсэн энэхүү самбар угтдаг байна.
19
Хятад - Орос
Хятадын хилийн үүд. Цаад талд нь Оросынх харагдаж байна.
20
Мексик - АНУ
Элсэн манхан дээгүүр зурайх хилийн хашаа.
Мексикийн Тихуана хотод Америкийн хилийг хууль бусаар давах гэж байгаад амиа алдсан хүмүүст зориулсан ийм дурсгал байдаг.
Калифорний Саран хөндий дэх энэхүү намхан торны зүүн талынх нь Мексикийн, баруун талынх нь Америкийн газар нутаг аж.
Америк, Мексикийн хилийн зурвас Номхон далайд хүрээд төгсөж байна.
Хашаагаар тусгаарлагдлаа гээд хөршдөө туслахгүй байна гэсэн үг биш. Америкийн гал сөнөөгчид Мексикийн талд гарсан галыг унтрааж байна.
21
Сири - Турк
Хоёр улс хоорондын хилийн маргаанаас болж ядарсан бололтой.
22
Их Британи - Франц
Францын Гри-Негийн хошуунаас Английн Доверийн байцнууд харагдаж байна. Хоёр улсыг Атлантын далайн Ла-Маншийн хоолой (Английн суваг) зааглах аж.
23
АНУ - ОХУ
Америкийн мэдлийн Бага Диомедийн арлаас Оросын мэдлийн Их Диомедийн арал харагдаж байна. Хоорондын зай нь ердөө 3.8 км байдаг аж.
24
Словени - Хорват
Хоёр улсын нутгийг заагладаг Купа голын баруун эрэг нь Хорват, зүүн эрэг нь Словени.
25
Албани - Монтенегро
Уулын хэцийн зүүн тал нь Албани, баруун тал нь Монтенегро.
26
Бразил - Уругвай
Бразилийн Ягуаран хотоос Уругвайн Рио Бранко хот руу орох гүүр
27
Португал - Испани
Хоёр улсыг холбодог дэлхийн хамгийн богинохон гүүр нь Португал, Испани улсуудын хилийн зурваст байдаг.
28
Финланд - Орос - Норвеги
Гурван улсын хилийн уулзвар Финландын талаас
29
Швед - Норвеги - Финланд
Гурван улсын хил уулздаг "Treriksroset" нэртэй цэг
30
Энэтхэг - Пакистан
Хоёр улсын хилийн шугам сансраас харагддаг.