Дэлхийн нөлөө бүхий тэргүүн хатагтай нарын амьдралын түүх

Дэлхийн алдартай тэргүүн хатагтай нар төрийн тэргүүний үзэсгэлэнтэй гэргий, айл гэрийн эзэгтэй болохоосоо өмнө өөрийн гэсэн бизнестэй, сайн үйлсийн аян зохион байгуулж охид, бүсгүйчүүдийн төлөө тэмцэж, дуу хоолойгоо нийгэмд хүргэж ирсэн юм. Зарим тохиолдолд  эр нөхрөөсөө ч алдартай бүсгүйчүүд тэргүүн хатагтайн сэнтийд залардаг. Ингээд тэдгээр тэргүүн хатагтай нарын сонирхолтой баримтуудаас хүргэе.

Дэлхийн нөлөө бүхий тэргүүн хатагтай нарын амьдралын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мелания Трамп

АНУ-ын ерөнхийлөгчийн гэргий болох Мелания Трамп тэргүүн хатагтай болохын өмнө загварын салбарт хүч үзэж, эрчүүдийн сэтгүүлийн зураг авалтанд оролцож байжээ.

Тэрээр ядуу буурай орон болох Словенд төрсөн бөгөөд Дональд Трамптай танилцахаасаа өмнө загварын салбарт амжилт гаргаж, Парисын Милан дахь хамгийн шилдэг загварын шоунд оролцож байсан юм. Энэхүү загварын шоуны үеэр тэрбээр ирээдүйн нөхөртэйгөө танилцжээ. Мелания загвар өмсөгч болохын тулд сургуулиа хаясан бөгөөд магадгүй дэлхийн хамгийн анхны дээд боловсролгүй тэргүүн хатагтай юм.

Мелания Трамп

2 Брижит Макрон

Францын тэргүүн хатагтай Брижит өөрийн нөхрөөсөө 24 насаар эгч учир тэдний талаар цуу яриа их байдаг. Хэрвээ Брижитийн намтар тун сонирхолтой.  Тэрээр баян гэр бүлд төрж өссөн ч энгийн багш мэргэжлийг сонгожээ. Нөхрийнхөө ажилд туслахын тулд тэрбээр Парисын томоохон сургуулиасаа гарсан байна. Францын тэргүүн хатагтай болсон Брижит улс орныхоо боловсролын түвшинг хэрхэн сайжруулах талаар судалгаа хийж, боловсролын салбарынхантай уулзаж, боловсролын системийг хөгжүүлэх талаар ярилцаж байгаа гэнэ.

Брижит Макрон

3 Ли Соль Чжу

БНАСАУ нь  дэлхийн хамгийн хатуу зарчимтай орны нэг билээ. Гэхдээ Солонгосын тэргүүн хатагтай ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө хичээж байгаа юм.  Ли Соль Чжу нь Ким Чен Ы-ний гэргий болсныхоо дараа  эмэгтэйчүүдийг өмд, жийнс, болон өндөр гутал өмсөхийг, унадаг дугуй унахыг зөвшөөрүүлсэн байна. 

Ли Соль Чжу

4 Мехрибан Алиева

Мехрибан Алиева  бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй тэргүүн хатагтай нарын нэг юм. 2011 онд Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй тэргүүн хатагтай хэмээн нэрлэсэн байдаг. Мехрибан нь зөвхөн гоо үзэсгэлэнтэй төдийгүй нүдний эмч мэргэжилтэй, хоёр их дээд сургууль төгссөн, эрдэмтэн зэрэгтэй юм. Ингээд 2016 онд тэрбээр Азербайжаны дэд ерөнхийлөгч болжээ. Мехрибан нь НҮБ, ЮНЕСКО-гийн буяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог юм.

Мехрибан Алиева

5 Пэт Никсон

Пэт Никсон бол АНУ-ын 37 дахь ерөнхийлөгч Ричард Никсоны гэргий юм. 1950 оны үед тэрбээр гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгэж байсан боловч үнэндээ эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж байсан юм. Улмаар түүний нөхөр эмэгтэйчүүдийг дээд шүүхэд нэр дэвшихийг зөвшөөрсөн юм. Тэргүүн хатагтай байх хугацаандаа тэрбээр Африк болон Алс Дорнодод сайн үйлсийн аян зохион байгуулж байжээ.

Пэт Никсон

6 Хиллари Клинтон

Клинтон бол АНУ-ын сайдуудын тэнхимд орсон цорын ганц тэргүүн хатагтай юм. Хиллари багадаа нисгэгч эсвэл цэргийн хүн болохыг мөрөөддөг байсан ч түүнийг эдгээр сургуулиуд аваагүй юм. 1997 онд тэрбээр өөрийнхөө ауди номоор “Грэмми” шагнал хүртжээ. Үүнээс гадна Хиллари Клинтон АНУ-ын түүхэн дэхь хамгийн алдартай хуульчдын нэг юм.

 

Хиллари Клинтон

7 Элеонора Рузвельт

АНУ-ын 32 дахь ерөнхийлөгчийн гэргий Элеонора нь 1930-1940 оны хооронд хүн төрөлхтний эрхийн төлөө тэмцэж байсан юм. Тэрбээр Цагаан ордонд эмэгтэйчүүдэд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулж үүгээрээ эмэгтэйчүүдийг ажилд авах хэрэгтэй гэсэн ойлголтыг өгч байжээ. Элеонора арьс өнгөөр ялгаварлан үзэх үзлийг эсэргүүцэж байсан учир хурал цуглааны үеэр хар арьстан найзуудынхаа дунд очиж суудаг байжээ.

Үүнээс гадна Элеонора Рузвельт "Хүний Эрхийн түгээмэл тунхаглал"-ыг бичилцсэн байна. Үүнээс хойш түүнийг дэлхийн хамгийн анхны тэргүүн хатагтай хэмээн нэрлэх болсон бөгөөд АНУ-д нөхрөөсөө илүү алдартай гэнэ.

Элеонора Рузвельт

8 Акиэ Абэ

Япон улсыг эцгийн эрхт ёстой орон хэмээн үздэг боловч Японы тэргүүн хатагтай нөхрийнхөө эсрэг өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чаддаг гэнэ. Акиэ Абэ нь либерал үзлийг дэмждэг бөгөөд эмэгтэйчүүдийг улс төрийн амьдралд оролцохыг сайшаадаг байна.

Акиэ Абэ радиогийн "Ди-жи"-гээр ажилладаг байжээ. Үүнээс гадна тэрбээр Токиод "Бар"-тай бөгөөд нэг удаа бүр гей үдэшлэгт оролцож, оролцогчдыг дэмжиж байсан юм.

Акиэ Абэ

9 Анхелика Ривера

Мексикийн ерөнхийлөгчийн гэргий улс төрийн үйл ажиллагаанд төдийлөн оролцдоггүй бөгөөд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл ажиллагааг зохион байгуулдаггүй. Анхелика Ривер нь Мексикийн телевизийн од байсан байсныг  түүнийг тэргүүн хатагтай болохын өмнө дэлхий даяар мэджээ.

Мексикийн тэргүүн хатагтай нь  маш олон кино шагнал хүртэж байсан бөгөөд 2007 онд кинонд тоглохоо больсон байна. Ингээд 3 жилийн дараа  Мехикогийн хотын захирагч ирээдүйн ерөнхийлөгчтэй гэрлэжээ.

Анхелика Ривера

10 Валентина Терешкова

ЗХУ-ын тэргүүн хатагтайгаар удаан хугацааны турш анхны нисгэгч эмэгтэй байсныг мэдэхгүй хүн гэж үгүй болов уу. ЗХУ-ын үед тэргүүн хатагтайг олны өмнө ил гаргахыг хориглож байсан юм. Тиймээс тэргүүн хатагтайн үүргийг Валентина Терешкова гүйцэтгэж тэрбээр гадаадын зочид, дотоодын томоохон хуралдааны үеэр л тэргүүн хатагтайн үүргээ гүйцэтгэдэг байжээ. Валентинаг хүн бүр мэддэг байсан бөгөөд тэрбээр олны хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн юм.

Валентина Терешкова

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()