Солонгос хосуудын харилцаа бусад улсынхаас юугаараа ялгаатай вэ?

Дурлалт хосуудын  хувьд энэ дэлхийн хамгийн романтик газрыг Франц улс гэж бодож байна уу? Тэгвэл та том эндүүрч байна. Өмнөд Солонгос улсын хосууд  яг л кинон дээр гардаг шиг байдаг гэхэд хэлсдэхгүй. Солонгос залуучууд  хэрхэн дурлаж, хэдий хугацаанд дотносон, бие биетэйгээ яаж харилцаж, хэрхэн хайраа илэрхийлж харилцаагаа  онцгой болгодог талаар та эндээс уншаарай.

Солонгос хосуудын харилцаа бусад улсынхаас юугаараа ялгаатай вэ?

1 Мөрөөдлийн залуу/бүсгүй

Солонгосчуудын зарим нь хосын харилцаа үүсгэх гэж нэг их эрмэлздэггүйг тайлбарлахад хэцүү. Магадгүй маш их ажилтай, байнга томилолтоор явдаг, санхүүгийн бэрхшээлүүд гэх мэт шалтгаанууд нөлөөлдөг байх. Нөгөө талаасаа хостой болохыг огт хүсдэггүй ч хүн байх жишээний. Өмнөд Солонгост “Хоёулаа үерхье” гэдэг үгийг хэлэхээс хэн ч ичиж эмээхгүй. Учир нь хостой болохыг хүсэж байгаа хүмүүст энэ нь нэг их гайхмаар  сонин зүйл биш юм.

Мөрөөдлийн залуу/бүсгүй

Хэн нэгэнтэй уулзахаас өмнө та  “Төгс хос ямар байх ёстой вэ?” гэсэн хамгийн чухал асуултыг асууна.  Мэдээж нөгөө хүний тань хувийн зан чанар, гадаад төрх маш чухал. Ихэнхдээ хүмүүс алдартай хүмүүст анхаарлаа хандуулж ирээдүйн найз залуу/ бүсгүйгээ тэдэн шиг байгаасай гэж хүсэж харьцуулах нь ч бий.

2 Сэтгэлээ илчлэх

Өмнөд Солонгосын хосууд өөрсдийн мэдрэмжээ бусадтай хуваалцахыг чухал гэж боддог. Тэд ижил бараа худалдан авахаас гадна хайртынхаа зурагтай жижиг оосор урлан бие биедээ бэлэглэж, хамтдаа хосуудын очдог кафед болздог. Ийм үед эрчүүд зоригтой, эршүүд байх гэж зүдэрдэггүй. Ийм хосуудыг хүмүүс атаархлын нүдээр харцгаадаг.

Сэтгэлээ илчлэх

Хайртдаа халамж анхаарал тавьж харьцана. Бүсгүйчүүд нь дууны өнгөө өөрчлөн бараг үг бүхэндээ их энхрий, эрхлэх аяс оруулдаг.

Эрчүүд хариуд нь яг л хан хүү шиг аяглаж, цүнхийг нь барьж, сэрүүхэн байвал гадуур хувцсаа нөмөргөж, хаалга нээж өгч, болзооныхоо дараа гэрт нь хүргэж өгдөг. Олон нийтийн газарт тэд биеэ их цэгцтэй авч явдаг. Гар гараасаа барих, үнсэх , хүзүүг нь илэх үйлдлээр л өөрсдийгөө хянадаг. Олны өмнө  эрээ цээргүй огт аашлахгүй.

3 Хамтдаа зургаа татуулах

Солонгосчууд өөрсдийн харилцаагаараа бахархаж, түүнийгээ бусдад гайхуулах дуртай. Хамт хоол идэхдээ болон энгийн үед ч хамт зургаа авахуулах нь хэвийн л үзэгдэл. Тэд зургаа олон нийтийн сүлжээгээр цацаж аз жаргалтай байгаагаа бусдад харуулах дуртай байдаг.

Хамтдаа зургаа татуулах

4 Байнгын холбоо

Солонгосчууд цаг наргүй хөдөлмөрлөдөг ч хайрттайгаа байнгын холбоотой байдаг. Гар утсаа бараг л тавихгүйгээр нэг нэгэн рүүгээ зурвас бичнэ. Өдөр бүр өглөөний мэнд хүргэж, “Юу хийж байна” гэж асуун, "Цагийг сайхан өнгөрүүлээрэй", "Сайхан амраарай" гэх мэт халуун дотно үгсийг бие биедээ байнга хэлдэг.

Байнгын холбоо

Энэ нь хайраа илэрхийлж, бие биедээ санаа тавьж байгаагаа харуулж байгаа нэг хэлбэр юм.

5 Уулзалт, бэлэг

Солонгос хосуудын дунд халамж, анхаарал алхам тутамд нь үргэлжилдэг гэхэд хилсдэхгүй. Цэцгийн автомат худалдагчаас хэд алхаад л хайртдаа цэцэг худалдаж авч өгнө. Цэцгийн дизайнер ч мундахгүй учир цэцгээ янз бүрээр чимэглэж, шоколад, тоглоомоор чимж бэлэглэнэ. Хосууд ихэвчлэн кафе орж, кино үзэн гадуур зугаалдаг. Гэхдээ болзоогоо нэг хэвийн уйтгартай байлгахгүйн тулд цаг товлож  өөр хотоор аялж,  байгалийн сайханд амрах нь бий.

Уулзалт, бэлэг

6 Төлбөр тооцоо

Анхны болзоон дээрээ эрчүүд нь бүх тооцоог төлдөг. Цаашдаа хосууд зардлаа хуваарилж нэг өдөр эрэгтэй нь, дараагийн өдөр эмэгтэй нь гэх мэтээр хувааж төлдөг. Солонгост үйл ажиллагаа явуулдаг олон газрууд яг кинон дээр гардаг шиг хосуудад их анхаарал хандуулдаг. Солонгост та хосуудад зориулсан 2 соруултай том коктейлийг ууж болох  ба 2 төрлийн цэснээс сонголтоо хийж захиалгаа өгөх ч боломжтой юм.

Төлбөр тооцоо

7 Гадаад байдалдаа анхаарах

Өмнөд Солонгосчууд гадаад төрхөндөө маш их анхаардаг. Өдөр тутам үсээ сайхан янзлуулж, гоо сайхны мэс засал хийлгэж, эрхэмсэг хувцаслана. Энэ бүхэн нь уулзах гэж байгаа хүнээ хүндэтгэж байгаагийн нэг илрэл гэж хэлж болно. Солонгосчууд өөрийнхөө гадаад төрх, хувцаслалтдаа хэр их анхаарна, төдий чинээ хүмүүст үнэлэгдэж, хүрээлүүлнэ гэж боддог. Эрчүүд ч мөн ялгаагүй цэвэрхэн хувцаслах нь эмэгтэй хүнтэй холбоо тогтоох нэг шалгуур болно гэж үздэг.

Гадаад байдалдаа анхаарах

8 Ойгоо тэмдэглэх

Өмнөд Солонгосын хосууд танилцсаны 100, 200, 300 хоног, нэг жил гээд бүхий л ойгоо уран сэтгэмжтэйгээр тэмдэглэж лаа асаан, хамт хооллодог.Хайртдаа зориулж өөр бусад баярыг ч хамт тэмдэглэхээ мартдаггүй.

Ойгоо тэмдэглэх

Хосууд болсныхоо 100 дахь хоног дээр бөгж солилцдог. Энэ нь тэдний харилцаа улам гүнзгийрч байгаагийн илэрхийлэл юм.

9 Харилцаа гэдэг гэрлэлт гэсэн үг биш

Солонгос бүсгүйчүүдэд “Эрчүүд нэг бүсгүйтэй уулздаг атлаа яагаад өөр бүсгүйтэй гэрлэдэг юм бэ” гэсэн мөнхийн асуулт байдаг. Үнэхээр ийм өвөрмөц ч гэх юм уу, таагүй зүйл байдаг нь үнэн. Учир нь гэр бүл зохиогоогүй хүмүүс эцэг эхтэйгээ амьдарч, тэдний үгнээс хэзээ ч зөрдөггүй. Хосууд хэдийгээр насанд хүрсэн байлаа ч шөнөөр зугаалж болохгүй. Нэг үгээр хэлбэл аав ээжийндээ л байгаа бол орой үдэш гэртээ л байх ёстой. 

Ер нь Солонгосчууд ахмад настай хүмүүсийнхээ үг, шийдвэрийг ёсчлон дагадаг уламжлалтай. Тэгэхээр найз залуу/ бүсгүйнхээ ээжид таалагдаагүйгээс болж харилцаагаа дуусгахгүйн тулд ээжтэй нь эвтэй байх нь чухал юм.

Харилцаа гэдэг гэрлэлт гэсэн үг биш

10 Гэгээн хайрын өдөр бол эрчүүдийн баяр

Гэгээн хайрын өдөр буюу Валентины баяраар эмэгтэйчүүд нь эрчүүддээ бэлэг өгдөг. Энэ бол хосуудын хувьд онцгой баяр. Гэхдээ Солонгос хосуудын хамтдаа тэмдэглэдэг чухал баяр ёслол мундахгүй олон.

  • Гуравдугаар сарын 14: Бүсгүйчүүдийн өдөр. Эрчүүд эмэгтэйчүүддээ бэлэг өгнө. Энэ бэлэг эмэгтэйчүүд Валентины өдрөөр эрэгтэйдээ өгсөн бэлэгнээс гурав дахин илүү үнэтэй байна.
  • Тавдугаар сарын 14: Сарнайн өдөр. Хосууд ягаан өнгийн хувцас өмсөж, бие биедээ сарнай бэлэглэнэ.
  • Зургадугаар сарын 14: Үнсэлцэх өдөр. Хэн нэгэнд хайраа илэрхийлэх онцгой сайхан өдөр.
  • Долдугаар сарын 14: Мөнгөн өдөр. Гэр бүлийн хосууд мөнгөн бөгж солилцон ирээдүйгээ төлөвлөнө.
  • Зургадугаар сарын 14: Ногоон өдөр. Энэ өдөр сөжү, хатуу архи ууж, агаарт зугаална.
  • Есдүгээр сарын 14: Хөгжим, гэрэл зургийн өдөр. Энэ өдөр хамтдаа маш олон селфи зураг татуулж, караокед дуулна.
  • Аравдугаар сарын 14: Дарсны өдөр.  Хосууд оройн хоолон дээрээ  дарс ууна.
  • Арван нэгдүгээр сарын 14: Киноны өдөр. Хосууд  хамтдаа кино үзнэ.
  • Арванхоёрдугаар сарын 14: Тэврэх өдөр. Өвлийн жиндүү хүйтнийг дулаацуулах хамгийн таатай арга.

Гэгээн хайрын өдөр бол эрчүүдийн баяр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()