“Түмэн Шувуут” түмнийх боллоо

2019 оны төдийгүй Монголын ХАА-н салбарын хамгийн анхны IPO-г үндэсний үйлдвэрлэгч Түмэн Шувуут ХК гаргасан. Тус компанийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа Монголын хөрөнгийн биржээр 2019.01.15-2019.01-31-ны өдрүүдэд  явагдаж, амжилттай хаагдлаа. Түмэн Шувуут ХК нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50,000,000 сая ширхэг хувьцааг нэгжийн үнэ нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгосноос нийт 3000 хөрөнгө оруулагчаас 10.9 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирсэн байна. Энэ удаагийн IPO нь сүүлийн хоёр жилд зарлагдсан хамгийн өндөр дүнтэй, хамгийн олон хөрөнгө оруулагчид оролцсон, иргэд SocialPay аппликейшнээр данс нээж, захиалга өгөх боломжтой технологийн дэвшлийг нэвтрүүлсэн онцлогтойгоор явагдсан юм. 

“Түмэн Шувуут” түмнийх боллоо

Эдгээр төсөл хэрэгжсэнээр эхний жилдээ 5 тэрбум орчим төгрөг, 2022 он гэхэд 10 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцсон байна. Үүнээс тус компани жил бүр татварын дараах цэвэр ашгийн 30 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг болгон тараах юм.

Түмэн Шувуут компанийн хувьцааг авах хүсэлтэй байсан ч хараахан оролцож амжаагүй иргэдийн хувьд хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох боломж нээлттэй байна.

Голомт Капитал ҮЦК-ийн хувьд өнгөрсөн онд Сүү нээлттэй бонд, Бэрс,Алтан намар, Монголиан мортгэйж фанд, Нэткапитал финанс корпораци болон “Урбан” зэрэг хаалттай бондын хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүлсэн юм.

Мөн монголын анхны даатгалын салбарын Мандал даатгал компанийн 7.4 тэрбум төгрөгийн IPO,  Эрчим бондын туслах андеррайтер, Говь ХК-ийн хувьцаа хуваах төслийг удирдан ажилласан хамт олон юм. Тус компани нь тун удахгүй “Монос хүнс” компанийн IPO-г олон нийтэд санал болгохоор ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.