1
Бүтээгдэхүүнийг хадгалах хугацааг нь дуусах хүртэл ашиглах
Дараа жилийн нэгдүгээр сард хугацаа нь дуусах бүтээгдэхүүнийг дараа жилийн нэгдүгээр сар хүртэл ашиглаж болно гэж ойлгож болохгүй.
- Пудр: Гадарга нь гялайж эхэлсэн, зааг гарсан, дунд хэсэгт нь нүх гарсан байвал пудрээ хаяхаас битгий харамсаарай.
- Сормуусны будаг: Багсных нь үзүүр дээр том ширхэгтэй бэх гарч ирэхээ больсон байвал тэрхүү будаг тослог шинжээ алджээ гэсэн үг. Мөн багсны үс нь унах, эсвэл бэх хэт ихээр нялаад байвал хаяад шинийг худалдаж авах хэрэгтэй. Исгэлэн үнэр гарч байвал бас муудаж байгаагийн шинж.
- Суурь крем: Өтгөн байдал, өнгө, үнэрт нь ямар нэгэн өөрчлөлт гарсан эсэхийг нягтлах хэрэгтэй.
2
Будагны багсыг нь огцом сугалах
Багсыг нь хүчтэй сугалж гаргах, буцааж хийхдээ огцом бүлж хийх нь будагны саванд агаар дүүрэх гол шалтгаан болдог. Үүний улмаас бэх нь маш хурдан хатаж хэрэггүй болдог.
3
Тосыг хуруун дээрээ авч түрхэх
Хэдий цэвэрхэн байсан ч гэсэн хуруугаараа тосонд байнга хүрэх нь нян үржүүлэх гол нөхцлийг бүрдүүлдэг. Тэгснээр тосны муудах явцыг түргэсгэнэ, мөн тэр тосоо та нүүрэн дээрээ түрхэнэ. Тиймээс тусгай шпатель ашиглах нь зүйтэй аж.
4
Сүрчгийг нарны тусгалд байлгах
Дулаан орчинд ууршилт ихэссэнээр сүрчигний үнэр нь мууддаг. Нарны гэрэл бүр ч хортой, сүрчигний найрлага дахь үнэрт бодисуудыг үгүй хийдэг. Тиймээс сүрчгийг өрөөний температуртай, харанхуй орчинд байлгах хэрэгтэй.
5
Хөмсөгний харандааг үзүүрлэхгүй байх
Хөмсөгний харандааны үзүүрийг байнга таглаатай байлгах ёстой. Харин таглаа нь байхгүй үед цаасаар ороох гэх мэтээр орлуулах хэрэгтэй. Удаан хугацаанд хэрэглээгүй харандааг хэрэглэх гэж байвал өмнө нь заавал үзүүрлэх нь зүйтэй.
6
Уруулын будгийг машинд үлдээх
Замын түгжрэлийг ашиглах эсвэл нэг тийшээ орохын өмнө түргэхэн шиг амжуулах зорилгоор олон бүсгүйчүүд машин дотроо уруулын будаг байлгах юмуу үлдээчихдэг. Гэхдээ хүйтэн, халуун хоёулаа уруулын будагт муу нөлөөтэй тул дээрх аргыг ашиглах нь буруу. Гадаа хүйтэн үед машин дотор улам хүйтэн, халуун үед улам халуун байдгийг та мэднэ.
7
Бүтээгдэхүүнийг таглахгүй орхих
Хүчилтөрөгч, тоосны ширхэглэгүүд, бактери нь гүйцэд таглаагүй сав руу байнга орно. Тийм орчинд бактери маш хурдан үрждэг.
8
Пудр доторх хамгаалалтын тунгалаг бүрхүүлийг хаях
Тэрхүү бүрхүүлийг байгаа газар нь байлгасан нь зүйтэй. Ингэснээр толь нь цэвэрхэн, пудр нь зөөлөн хэвээр хадгалагддаг.
9
Хумсны лакийг заваан хэрэглэх
Лакыг таглахдаа савны хүзүүн дээр нь будаг үлдсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Тэгж үлдсэн будаг нь савыг битүү таглагдахад саад болдог тул хөвөн, ацетоноор арилгаж байгаарай.
10
Хуучин бүтээгдэхүүнийг сэргээхийг оролдох
Сормуусны будгийг ус, тоник, сүрчиг, спирт зэрэг ашиглаж дахин сэргээж болно гэсэн интернет дээрх янз бүрийн аргуудыг ашигласнаар бүтээгдэхүүний дотоод бүтцийг үгүй хийж байна гэсэн үг.
11
Түрүү жилийн зун авсан нарны тосоо дахин ашиглах
Ямар ч нарны тосны хадгалагдах хугацаа 12 сараас хэтрэх ёсгүй. Заримдаа тэр хугацаа нь 6 сар ч байдаг. Халуун үед цүнхэндээ нарны тосыг өдөржин авч явах нь мөн л чанарт нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна.
12
Угаалгын өрөөнд гоо сайхны бүтээгдэхүүн байлгах
Угаалгын өрөөний чийгшил их тул бактерийн үржих таатай орчин болдог. Түүнчлэн доторх температур нь харьцангуй бага эсвэл их байх нь бий. Дээрх хүчин зүйлс бүтээгдэхүүний чанарт нөлөөлнө.
13
Будгийг хөргөгчинд хийх
Органик гаралтай крем, серум эсвэл нүдний эргэн тойрны арьсанд зориулсан тосыг хөргөгчинд хадгалж болно. Бусад бүх бүтээгдэхүүнийг сэрүүн, харанхуй газар байлгах хэрэгтэй.