Эртний соёл иргэншлээс үлдсэн хамгийн нууцлаг 10 хот

2019-01-30, 17:32
6,979

Эртний хүмүүсийн амьдрал өнөөгийн биднийхээс маш өөр байсан нь дамжиггүй. Иймдээ ч өнөөдөр тэдний барьж байгуулсан шашны ч, ид шидийн ч тайлбаргүй, нууцуудыг бид тайлаагүй хэвээр байна. Эртний соёл иргэншлийн барьж байгуулсан байгууламж судлаачдын анхаарлыг татахын зэрэгцээ янз янзаар таамаглан тайлбарлаж маргаан дагуулсаар байна. Тэдгээрийг хэн, яах гэж байгуулсныг хэн  ч мэдэхгүй. Ийм нууцлаг 10 байгууламжийг бид өнөөдөр онцолж, уншигчдадаа хүргэхээр бэлтгэлээ.

Эртний соёл иргэншлээс үлдсэн хамгийн нууцлаг 10 хот

1 Нан Мадол

Нан Мадол бол Номхон далайн усаар угаагдан Микрозенид байдаг ольтриг юм. Энд 100 орчим жижиг арал байдаг бөгөөд тэднийг Номхон далайн Венец гэж болно. Энэ бүх жижиг арал эрт цагт баригдсан нэг том хотоор холбогддог. Хотын хэрэм, барилгуудын ханыг асар том блок, шүр, базальтаар барьсан байна. Нутгийн иргэд өнөө болтол хотыг барьсан байгуулсан талаар домог мэт зүйлийг ам дамжин ярьсаар л байдаг.

Нан Мадол

Ид шидийн хүчтэй ах дүү Олосохпа, Олисихпа хоёр  тэнгис далайг туулан хүрч ирээд арлыг олж  ус, ургацын бурханд зориулан хот байгуулахаар шийджээ. Тэгээд чулуу хэрэгтэй болж хаанаас ч олж чадахгүй болохоороо луугийн ид шидээс тусламж хүсчээ. Ийнхүү бурхны таалалд нийцэх гайхамшигт хот байгуулсан гэдэг. Энэ хоёр шидтэний үр удам хотыг зуу зуун жил удирдаж байсан гэх домог яриа бий. Харин эрдэмтэд Нан Мадолыг өнөө болтол гүйцэд судалж, нууцыг нь тайлж чадаагүй л байна. 

2 Теотиуакан эртний хот

Теотиуакан бол Кристофер Колумбыг Америк тивд ирэхээс өмнө хэдэн зууны туршид  янз бүрийн индиан омгийнхны төв байсаар ирсэн газар юм. Ид хөгжил цэцэглэлтийнхээ үед хүн ам нь 125 мянгаас давж зөвхөн Америктаа төдийгүй дэлхийн том хот байжээ. Зөвхөн хэмжээгээр ч төдийгүй хүн амаараа, угсаатны соёл баялгаараа гайхамшигтай баян энэ хотыг хэн байгуулсан хийгээд ер нь хотын тухай эрдэмтэд бараг юу ч мэдэхгүй байна.

Эрдэмтэд энэ хотыг манай эриний өмнөх II зууны үед байгуулсан гэдэг ч  малтлагаар МЭӨ III зууны үеийн суурингийн ул мөр олддог нь сонирхолтой.

Теотиуакан эртний хот

Гэсэн хэдий ч энэ хотыг ацкетуудын үеэс хэдэн зууны өмнө байгуулсан нь тодорхой юм. Теотиуакан ерөнхийдөө шашны ёслолд зориулсан гэлтэй цац суваргуудаас бүрдсэн байна.

Энэ хотын хамгийн том Нарны цац суварга нь дэлхийд гуравт орох том пирамид юм. Энэ хотыг байгуулсан хийгээд орхигдсон шалтгаан ч нууцлаг хэвээр. Учир нь нутгийн иргэд яагаад Теотиуаканыг орхисныг эрдэмтэд өнөө хүртэл тайлж чадаагүй маргалдсаар л байна.

Нэг хэсэг нь хотын доод давхаргынхан бослого гаргасан гэж байхад нөгөө зарим нь гаднын халдлагаас болсон гэж үздэг. Гэхдээ тэдний аль ч тал нь өөрсдийнхөө хувилбарыг батлах ямар нэг нотолгоо олж чадаагүй л байна.

Чулуун блокуудын дунд бэхэлгээний шингэн хийсэн байдаг. Гэтэл тэр блокууд чинь  бэхжүүлэгчгүйгээр өөрөө жингээрээ хөдөлшгүй зүйл. Чулуунуудыг ингэж хөрөөдсөн нь хүртэл өнөөгийн  өндөр технологийн багаж эзэмшсэн барилгачдад тайлагдашгүй нууц.

Өөр бас нэг тайлагдашгүй зүйл бол чулуу авсан газар нь энэ хотоос 80 км зайд байгаа юм. Харамсалтай нь үе үеийн тонуулчид Пума Пункуд хайр найргүй хандаж ирж. Эрдэмтэн судлаачид энэ хотын анхны төрхийн зургийг сэргээхээр оролдсоор л байна. Чулууг судалсан лабораторын шинжилгээгээр энэ байгууламжийг манай эриний VI  зууны сүүлээр барьсан гэж гарсан байна.

4 Газар доорх хот Деринкую

Орчин үеийн ямар ч техник, технологи ашиглалгүйгээр 20 мянган хүний багтаамжтай газар доорх хот байгуулна гэдэг ямар вэ? Өнөөгийн Туркийн нутагт газар доорх ийм хот хэд хэд байдгийн нэг нь Деринкую юм. Энэ хотыг туркчүүд ХХ зууны 20-иод он хүртэл ашиглаж байжээ. Учир нь Дэлхийн I дайны үед энэ хамгийн найдвартай хоргодох байранд тооцогдож байв. Үүнээс хойш энэ хотыг бүр мартаж орхиод 1960-аад онд орон сууцны барилгад засвар хийж байгаад азаар нэг хонгилыг нь олж илрүүлсэн юм.

Газар доорх хот Деринкую

Энэ газрын хөрс, хана нь зөөлөн чулуулагтай болохоор хот нэг их хөдөлмөр оролгүйгээр боссон бололтой. Тэгээд ч чулуу юм болохоор нуралт үүсэхгүй, орчиндоо ч мөн нөлөөлөхгүй байна. 

5 Жгантия

Энэ бол Европын Мальта арал дээр байдаг шашин сүмийн цогцолбор Жгантия юм. Нэр нь нутгийн аялгуугаар “Аварга хүмүүсийн цамхаг” гэсэн утгатай. Энэ хотын хэрхэн барьж байгуулсан талаар нутгийнхны дунд домог яриа бас бий. Нутгийнхны яриагаар бол Сасун нэртэй аварга хүн хотыг босгох гэж том том чулууг толгой дээрээ өргөн авчирсан гэнэ. Үнэхээр зарим чулуу нь таван метр хүртэл том болохоор аварга хүний тухай ярианд итгэхээс аргагүй.

Жгантия

Жгантия нь чулуун хана хүрээгээр тойруулсан хоёр сүмээс бүрдэнэ. Эрдэмтэд энэ хотыг судлаад МЭӨ 3600-2500 оны үед барьсан байх гэсэн таамаг дэвшүүлдэг. Гэхдээ ямар ч метал багаж, тэрэг чарга байхгүй хүмүүс хэрхэн аварга том чулуунуудаар ийм том цогцолбор барьж чадсан бэ гэсэн асуулт гарч ирнэ. Жгантия хотоос холгүй газраас архелогичид яг ийм блок хэлбэртэй чулуулгийн давхарга олж илрүүлсэн нь энэ чулуунууд байгалиас ийм хэлбэр төрхтэй тогтсон байж магадгүй гэсэн таамаг төрүүлж байгаа юм. Харин чулууны гадаргыг судлаад хүмүүс том чулуунуудыг ямар нэгэн холхивчийн тусламжтайгаар зөөвөрлөсөн бололтой гэсэн байна.    

6 Том Зимбабве хот

Энэ бол “хар” Африкийн Сахарын цөлөөс өмнөхөн байдаг эртний үеийн хамгийн том суурин газрын туурь юм. Нутгийнхан үүнийг Библид гардаг Сава хатны Саба улсын нийслэл байсан гэж ярьцгаадаг. Үнэхээр  энэ хотыг Библид гардаг тэр үйл явдлаас арай хожуу манай эриний 1130 оны үед барьсан гэж түүхчид үздэг юм. Том Зимбабве хотыг хэрхэн байгуулагдсан тухай хэд хэдэн хувилбар байдаг. Өмнө нь энэ асуудлыг улс төрийн шалтгаанаар нууцалж  байсан цаг ч бий. 1980 он хүртэл Зимбабвегийн Засгийн газар нутгийн уугуул иргэдэд зориулан хот байгуулах гэж байгаад больсон гэж үздэг. 

Том Зимбабве хот

Харин одоо бол эрдэмтэд энэ хотыг үндэслэгчид нь өнөөгийн Зимбабвегийн нутгийн иргэдийн өвөг дээдэс Шонууд барьж байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм.

Том Зимбабве өөрийнхөө ид цэцэглэлтийн үед 18 мянган хүнтэй хот байжээ.

7 Баальбек

Эртний Ливаны Баальбек хот нь Эртний Ромын үед тухайн бүс нутгийнхаа нийгэм соёлын төв нь байсан бөгөөд Ромыг байгуулагдахаас өмнө хүн төрөлхтөнд хэдийнээ танил байсан том хот юм. Бүр Македоны Александр хааны аян дайны үед Баальбек хот нь тус бүс нутгийнхаа хавийн шашны төв, том суурин газар байжээ.

Баальбек

Александр хааныг нас барсны дараа эзэнт гүрэн нь хэд хэдэн хэсэг болон хуваагдаж хотыг Нарны бурханд зориулан Гелиополь хэмээн нэрийг нь өөрчилсөн байна. Энэ үеэс л ромчууд энэ хотод олон тооны сүм хийд босгосны нэг нь Венера, Меркурий, мөн Юпитер  (бурханд зориулсан гурван том байгууламж) юм.Тус бүр 800 тонн жинтэй энэ чулууг эртний ромчууд Трилитон буюу гурван чулуу хэмээн нэрлэдэг байжээ. Эдгээр сүмийн уран барилга нь өнөөдөр ч архитекторын хосгүй бүтээлд тооцогддог юм. Мөн түүнээс гадна эртний ромчууд хэрхэн ийм сайхан бүтээн байгуулалт хийснийг эрдэмтэд тайлж чадахгүй л байна.

Харин эдгээр сүмүүдээс холгүй дөрвөлжин хэлбэртэй чулууны орд байдаг нь тэд өөр хэд хэдэн сүм орд барих гэж байжээ гэсэн таамаг төрөхөд хүргэж байна.

8 Менорк арал дээрх Таула

Испанийн Менорка арал дээр эртний “Т” хэлбэрийн байгууламжууд бүхий наран шарлагын газар бий. Энэ байгууламжийн тус бүрийг нь хоёр том чулуугаар “Т” үсгийн хэлбэртэй байрлуулсан байдаг. Нэгээс бусад нь  өмнө зүгийг харсан энэ “Т” үсгүүдийг тойруулаад  хана өрсөн байна. Харин эдгээр “Т” үсгийн өндөр 3,5 метр. Энэ байгууламжийг нутгийн иргэд Ромын эзлэлтээс өмнө ид цэцэглэж байсан Талайотын соёлын үед барьсан байх гэж түүхчид таамагладаг. Харин тэд манай эриний эхний мянган жилд амьдардаг байсан юм.

Менорк арал дээрх Таула

Хэдий энэ чулуунуудыг шашны зан үйлд зориулан босгосон гэдэгтэй маргах зүйлгүй ч яг ямар зориулалттайг нь онож тодорхойлоогүй л байна. Түүхчдийн хэлж байгаагаар бол эдгээр нь нутгийнхны амьдралд хамгийн их нөлөөлж байсан үхэр малыг төлөөлүүлэн бухын эвэр дүрсэлсэн ажээ.

9 Лунъю агуй

Хятадын Лунъюгийн ойр орчим амьдардаг оршин суугчид эргэн тойрныхоо цөөрмийг ёроолгүй гэж ярьцгаадаг гэнэ. Тэдгээр цөөрмүүдийг нь цэвэрлэх ажил хийх шаардлагагүй болохоор энэ яриаг батлаагүй л байгаа юм. Харин 1992 оны зунаас цөөрмүүдийг хуурайшуулах ажил хийх үеэр ажилчид нууц агуй олж илрүүлсэн нь археологичдын анхаарлын төвд очсон юм. Хожим тухайн газраас 30 орчим ийм хиймэл агуй байгаа нь илэрсэн байна.

Лунъю агуй

Эдгээр агуйг хүмүүс зориуд байгуулсан гэдэг нь ямар ч эргэлзээгүй гэж археологичид ярьдаг.

Мөн эдгээр агуй нэг нэгтэйгээ холбоотой, зарим нь маш нимгэн ханаар тусгаарлагдсан байна. Гэхдээ яг ямар зорилгоор ийм агуй байгуулсныг түүхчид бас л тайлбарлаж чадахгүй байгаа хэвээр. Гэхдээ цөөрмүүд ширгэсэн нь агуй доторх байгууламжуудыг маш сайн хадгалж үлдэхэд нөлөөлсөн байж магадгүй  юм.

10 Чин гүрний анхны эзэн хааны онгон

Яг л хүний хэмжээтэй найман мянган шавар цэрэг бүхий бүхэл бүтэн армиар хамгаалуулсан, хятадын анхны эзэн хааны онгоны тухай сонсоогүй хүн байхгүй биз ээ.

Эртний гар бичмэлд итгэх юм бол эзэн хааныг толгодын дор тусгайлан барьсан ордонд оршуулсан гэдэг. Хэдийгээр тэр толгодыг нь олсон ч БНХАУ-ын эрх баригчид археологичдыг малтлага хийхийг зөвшөөрөхгүй байгаа юм. Шинжлэх ухаанд халгаатай ч гэсэн Засгийн газарт малтлага хийхийг хориглох хангалттай үндэслэл байгаа хэрэг. Нэг үгээр хэлэхэд тэд орчин үеийн шинжлэх ухаан онгоныг хэвээр хадгалж чадахгүй гэж эмээж байгаа бололтой.

Чин гүрний анхны эзэн хааны онгон

Мөн ном сударт Чин гүрний анхны эзэн хааны онгон авсан дотор мөнгөн ус байдаг гэнэ. Нэг түүхчийн хэлж байгаагаар бол эзэн хааны авс руу мөнгөн усны суваг ордог ажээ. Харин хөрсний шинжилгээгээр энэ газар мөнгөн усны ихээхэн агуулгатай нь нотлогджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()