1. Ширээний ард биеэ буруу авч явдаг
Та бүсгүйдээ рестораны хаалга онгойлгож өгч, гадуур хувцсаа өлгөхөд нь тусалж, сандал дээрээ суухад нь тусалсан хэдий ч зоог авчирсны дараа МЭӨ үеийн хүн шиг байвал энэ нь таны бүх хүчин чармайлтыг нураах болно. Мэдээж та хааны гэр бүлийн хүн мэт биеэ авч явах шаардлагагүй ч юуны түрүүнд хоолоо чимээ гаргахгүй идэж, идэж байх үедээ ярихгүй байх зэрэгт анхаарахад л болно.
“Эмэгтэйчүүд эрчүүдийг ширээний ард биеэ хэрхэн авч явж байгааг нь ажиглаж байдаг бөгөөд энэ нь тэрээр өдөр тутмын амьдралдаа ямар хүн болохыг нь харуулдаг гэж тэд үздэг” хэмээн сэтгэл зүйч Жо хэлжээ. Үүнээс гадна эмэгтэй хүн бүр хамтрагчийнхаа хамтаар гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийн нүдэнд хэрхэн харагдах талаараа боддог юм.
2. Дээрэнгүй яриа, хошигнол
Хэдийгээр заримдаа хошигнол нь сонирхолтой байдаг хэдий ч энэхүү яриа нь өөрийнхөө эр зоригийг харуулахын тулд хамт явж буй эмэгтэйгээ гоочлох тал руу чиглэвэл энэ нь эмэгтэй хүнд төдийлөн таалагдахгүй. Найзын журмаар “Эмэгтэй хүний орон зай гал тогоо”-нд гэж хэлэхэд тэрээр ойлгох хэдий ч энэ талаар илүү нухацтай яривал бүсгүйн тань дургүйцлийг төрүүлэх болно. Хэзээ ч болзоонд явж буй эмэгтэйгээсээ хоол хийж чаддаг эсэх, гэр цэвэрлэж чаддаг эсэхийг нь бүү асуугаарай.
3. Бүдүүлэг хошигнол
Зарим залуус бүдүүлэг хошигнолоороо өөрийн сэтгэлийг тухайн эмэгтэйд нээхийг оролддог. Хэдийгээр хошигнолыг таалагдсан бүсгүйн хээ сэтгэлийг өөртөө татах зорилготойгоор ашиглаж болох ч хэтрүүлбэл бүх зүйл буруугаар эргэнэ. Зарим бүдүүлэг хошигнол та түүнийг дарамталж байгаа мэт санагдана.
4. Амиа хичээсэн байдал, сонирхолгүй байдал
Хэрвээ та хамт явж байгаа бүсгүйгээ тоохгүй байснаараа түүнийг өөртөө татаж байна гэж бодож байвал энэ бол буруу ойлголт юм. Эхний ээлжид таны нууцлаг байдал түүнд таалагдах болно. Гэхдээ болзоонд ирээд 30 минутын турш энэ байдалтай суувал энэ нь ямар ч эмэгтэйд таалагдахгүй. Ингээд л таны болзоо нурах нь байна шүү дээ.
5. Хэт их өөртөө итгэлтэй байдал
Бид өөртөө итгэлтэй байхын давуу талыг үргэлж ярьдаг. Ялангуяа эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй залуусыг сонгодог гэдэг шүү дээ. Гэхдээ өөртөө итгэлтэй байдлыг өөрийгөө хайрлах, өөрийгөө магтах байдалтай хольж болохгүй. Хэрвээ та ялгааг нь ойлгохгүй байгаа бол хамгийн түрүүнд өөртөө итгэлтэй байдал нь онгироо зан биш шүү гэдгийг л санах хэрэгтэй. Өөртөө итгэлтэй хүн нэг их дуу чимээ гаргаж, хашхичдаггүй. Харин өөрийгөө хайрлах, өөртөө дуртай байдал нь үргэлж ил гарч, чимээ шуугиантай байдаг юм. Ингээд бүсгүйчүүд таны энэ байдлыг ажиглаж эхэлнэ шүү дээ.
6. Нийгмийн идэвх муутай, олон нийттэй харилцахдаа биеэ барьдаг
Хэт их даруухан зан гаргах хэрэггүй. Энэ нь бас л танд муугаар нөлөөлөх бөгөөд тухайн бүсгүй ч таныг өрөвдөх болно. Олон бүсгүйчүүдийн хувьд даруухан эрчүүд нууцлаг, нүдэнд дулаахан харагддаг хэдий ч та түүнтэй ярихдаа хоолой чичрүүлэн сандрах хэрэггүй. Жо Барнетт: “Хэрвээ залуу нийгмийн идэвх муутай, бусадтай харилцаж чаддаггүй бол бүсгүйчүүд энэ төрлийн залуучуудтай харьцахдаа биеэ барьдаг. Тэд өөрийнхөөрөө чөлөөтэй байж чадахгүй” гэжээ. Харцаараа ойлголцох, биеийн хэл ашиглах зэрэг нь анхны болзоон дээр маш чухал зүйл гэдгийг мартаж болохгүй. Анхны болзоон дээр гаргасан алдаа хэзээ ч уучлашгүй зүйл юм.