Юу ч үгүй хоосноос амжилтын оргилд гарч чадсан 10 алдартан

Дэлхий нийтэд танигдсан алдартнууд өнөөгийн нэр алдарт хүрэхээсээ өмнө өлсгөлөнд нэрвэгдэж, бензин ч авах мөнгөгүйн улмаас хурдны зам дээр зогсож байсан гэвэл та итгэх үү? Бид та бүхэнд юу ч үгүй хоосон амьдралаас хэдэн сая ам.долларын ашиг олдог болсон 10 алдартныг танилцуулж байна.

Юу ч үгүй хоосноос амжилтын оргилд гарч чадсан 10 алдартан

1 Селена Гомез (Selena Gomez) бүх бараа нь нэг долларын үнэтэй дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан

Дуучин Селена Гомез хичнээн сая доллар олсон ч хэзээ ч өөрчлөгдөхгүй гэмээр даруу төлөв зантай. Хамгийн олон инстаграм дагагчтай тэрбээр энэ онд өмнөх жилүүдээсээ илүү их ашиг олох бололтой. Учир нь Селена спорт хувцасны алдартай бренд Пума (Puma) -тай хамтран ажиллах болсноо саяхан мэдэгдсэн юм. Гэвч түүний амьдрал үргэлж ийм дардан байгаагүй билээ. Тэрбээр Холливуд Лайф (The Hollywood Life) сайтад өгсөн ярилцлагадаа  "Бидэнд шатахуун авах мөнгө байхгүй хурдны зам дээр зогсож байснаа санаж байна" хэмээн дурсжээ. Техаст ээжийнхээ дэргэд өссөн түүнд тансг хоол идэх боломж байгаагүй учир орой бүр хөлдөөж бэлдсэн хоолоо иддэг байжээ.

"Бид бүх зүйлийг нэг доллараар худалддаг дэлгүүр лүү алхаж байж шпагетти бэлтгэж иддэг байсан."

Селена Гомез (Selena Gomez) бүх бараа нь нэг долларын үнэтэй дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан

2 Жастин Биебер (Justin Bieber) ундааны оронд цэвэр ус захиалдаг байжээ

"Энэ хэр удаан үргэлжлэх юм бэ???" Беверли Хиллс (Beverly Hills) -ийн замаар уруудаж явахад нь зурагчид мөшгихөд Жастин ингэж асууж байжээ. Жилдээ 80 сая долларын орлоготой түүний хувьд үнэтэй брендийн хувцаснаас хичнээн уутыг дүүргэн авах нь түүний л сонголтын асуудал. Гэхдээ түүнд эд мөнгөөр дутагдаж гачигдах үе байсан юм. Тэрбээр Кликю (Clique) телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр "Би мөнгөгүй байсан.", "Ээжтэйгээ цуг зоогийн газар ороход тэр надад ус авахыг зөвлөдөг байсан"  хэмээн өөрийн амьдралын хүнд бэрх өдрүүдийн тухай ярьжээ. Та түүнийг үнэлдэггүй байж болох юм. Гэхдээ Жастин Биебер өөрийн анхны олсон ашигаараа ээжийгээ баярлуулж байсан юм шүү.

Жастин Биебер (Justin Bieber) ундааны оронд цэвэр ус захиалдаг байжээ

3 Никки Минаж (Nicki Minaj) "Red Lobster" далайн хоолны зоогийн газарт үйлчлэгч хийдэг байв

Никки Минажийн "Хатан хаан" (Queen) цомогт нь багтсан "Мажести" (Majesty) дуу "Одоо надад мөнгө байна, хүч байна." гэж эхэлдэг. 2018 оны хамгийн өндөр орлоготой эмэгтэй хип хоп дуучинаар нэрлэгдсэн тэрбээр басхүү хүнд амьралыг туулсан юм. "Америкт анх нүүж ирээд удаагүй байхдаа орныхоо хөлд сөгдөн, бурхнаас намайг ээжийгээ асарч чадахаар хэмжээний баян болгож өгөөч" гэж гуйдаг байжээ. Хүүхэд байхдаа Нью Йорк хотод нүүж ирж, ямар ч баян тансаг зүйлгүй өссөн тэрбээр "Ред Лобстер" гэдэг зоогийн газарт үйлчлэгчээр ажилд орсон боловч төд удалгүй халагдаж байжээ. 

Никки минаж Одоо Энэтхэгийн тусламж хэрэгтэй нийгмийн бүлгүүдэд тусалдаг юм.

Никки Минаж (Nicki Minaj) "Red Lobster" далайн хоолны зоогийн газарт үйлчлэгч хийдэг байв

4 Эминем (Eminem) -д толгой хорогдох чиргүүлээс өөр юу ч байсангүй

Оргүй хоосноос хэдэн саяын орлоготой болсон хүмүүс маш олон. Тэдний нэг болох Эминем зуух, тавилга юу ч үгүй байшинд амьдарч байсан бөгөөд түүний амьдрал ямар байсныг дууных нь  үгнүүдээс болон "8 милл" (8 Mile) киноноос мэдэж болох билээ. Эминем ашиглагдахаа больсон чиргүүлнээс өөр өмчгүй, живх авах, гол зогоох сохор зоос ч үгүй  хоосон амьдралаас 2000 оны хамгийн өндөр орлоготой уран бүтээлч болтлоо хөдөлмөрлөсөн юм. Охиндоо өөрийн туулсан амьдралыг үзүүлэхгүйн төлөө өртөг ихтэй зүйлсээс зайлсхийдэг тэрбээр ямар амьдралаас өдий зэрэгт хүрснээ хэзээ ч мартдаггүй бөгөөд одоо ч Детройт хотод амьдарч байна.

Эминем (Eminem) -д толгой хорогдох чиргүүлээс өөр юу ч байсангүй

5 Крис Пратт (Chris Pratt) орон гэргүйчүүдийн эгнээнд орж байжээ

Жүжигчин Крис Праттаас өөр хэн ч амьдрах газаргүй байсан үеэ "Сайхан байсан" гэж тодорхойлж байсангүй. Тэрбээр  Хавайд "Скүүби Дүү" хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг микро автобусанд амьдардаг байжээ. Чикагод тэнүүчилж явахдаа хогийн сав ухаж хоол олж идэх үе ч тохиолдож байсан. Гэхдээ төрөлхийн өөдрөг зантай, хэзээ нэгэн цагт алдрын оргилд хүрнэ гэдэгтээ үргэлж найддаг байсан тэрбээр "Bubba Gump Shrimp" нэртэй сам хорхойн ресторанд ажиллаж байхдаа нэгэн жүжигчинтэй танилцаж, улмаар кино урлагийн ертөнцөд хөл тавьж байжээ. Пратт "Jurassic: Fallen Kingdom"  кинонд тоглож 10 сая ам.долларын хөлс авсан юм. 

Крис Пратт (Chris Pratt) орон гэргүйчүүдийн эгнээнд орж байжээ

6 Женнифер Лопез (Jennifer Lopez) цоорхой гутал өмсдөг байв

Нэр дээрээ 380 сая ам.долларын хөрөнгөтэй "J-Lo" бага нас тийм ч элбэг хангалуун өнгөрөөгүй юм. Тэрбээр 2002 онд өөрийн "Jenny From The Block" (Нийтийн байрны Женни) дуугаараа өөрийнхөө өмнө хэн байсан, одоо ямар болсноо илэрхийлсэн юм. Женнифеэр Лопез "Би багадаа цоорхой гутал өмсдөг байлаа. Нэг орон дээр хоёр дүүгээ өвөртөлж унтана. Бид дараагийн хоолоо хэзээ идэхийг мэддэггүй байв"  хэмээн дурсаж байжээ.

Женнифер Лопез (Jennifer Lopez) цоорхой гутал өмсдөг байв

7 Леонардо ди Каприо (Leonardo DiCaprio) өдрийн хоолоо арай ядан залгуулдаг байв

"Хөрөнгө мөнгө, амжилт, ололт чамд аз жаргалыг авчрахгүй" гэж Ди Каприо 2016 онд өгч байсан ярилцлагадаа хэлж байжээ. Тэрбээр "Титаник" киноны Жекийн нэгэн адил хүнд хэцүү амьдралыг туулжээ. Зүүн Холливудын ядруухан хороололд өссөн Лео "Үнэтэй юм худалдаж авна гэхээр сэтгэлд нэг л бууж өгдөггүй байлаа" хэмээн дурсжээ.

Леонардо ди Каприо (Leonardo DiCaprio) өдрийн хоолоо арай ядан залгуулдаг байв

8 "Jay-Z" нийтийн байранд өсчээ

2018 онд "Форбс" сэтгүүл "Jay-Z"-г дэлхийн хамгийн баян рэпперээр нэрлэсэн юм. Түүний гэргий "Beyonce"-ийн хөрөнгө нөхрийнхтэйгээ нийлээд  1.16 тэрбум ам.долларт хүрдэг. Гэхдээ тэрбээр бусад алдартай рэпперүүдийн нэгэн адил хотын аюултай, ядуу хэсэгт, тодруулбал Брүүклиний "Ghetto" хороололд өсөж торнижээ. Өөрийн нийтийн байранд амьдардаг байсан үеээ Jay-Z "Бидэнд сар тутмын зардал их хэцүү тусдаг байсан. Цахилгаан, утас байнга л тасарчихдаг байлаа" хэмээн хэлж байжээ.

"Jay-Z" нийтийн байранд өсчээ

9 Скарлетт Иоханссон (Scarlett Johansson) картын бараагаар өл залгуулдаг байв

Саяхан "Avengers: Infinity War" киноноос 20 сая долларын ашиг олсон үзэсгэлэнт жүжигчин Иоханссонд юу ч үгүй хоосон байсан үе байжээ. Манхэттэнд орлого багатай айлын охин болж төрж өссөн тэрбээр "Аав, ээж маань дөрвөн хүүхэд өсгөх гэж их л ядруухан амьдардаг байв. Төрөөс үзүүлдэг хөнгөлөлтийг эдэлж, талоны хоол идэж өссөн." гэж дурсан ярьжээ. Өдгөө ч Иоханссон энгийн амьдралыг эрхэмлэж тансаг брэндийн эдлэлээс татгалздаг аж.

Скарлетт Иоханссон (Scarlett Johansson) картын бараагаар өл залгуулдаг байв

10 Мила Кунис (Mila Kunis) 250-хан доллартай Америкт ирж байжээ

Алдарт жүжигчин Мила Кунисийн гэр бүл дансандаа ердөө 250 доллартай Украинаас Америкт  цагаачилж ирж байжээ. Багадаа кетчупаар хийсэн шөлөөр голоо зогоох үе Милад ирж байсан гэдэг. Аав нь таксины жолооч, пицца хүргэгчийн ажлыг зэрэг хийж, ээж нь дэлгүүрт бараа пакетладаг байжээ. Харин өдгөө Милагийн хөрөнгө 55 сая ам.доллараар хэмжигдэж байна.

Мила Кунис (Mila Kunis) 250-хан доллартай Америкт ирж байжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()