MC-гийн "Саак подкаст"-д оролцохдоо хэлсэн онцлох ишлэл

ЛЮМИНО хамтлагийн ахлагч, продюссер MC-ийн "Саак подкаст" оролцохдоо хэлсэн онцлох үгсийг түүвэрлэн хүргэж байна.

MC-гийн "Саак подкаст"-д оролцохдоо хэлсэн онцлох ишлэл

  • Хийж буй зүйлийнхээ үр дүнг үзэхийн тулд хэзээ ч бүү шантар. Гэхдээ буруу замаар явж байж шантрахгүй гээд яваад байж болохгүй. 
  • Хоббигүй хүн үхсэнтэй ялгаагүй...
  • Хобби гэдэг бол таны амьдралд сайхан мэдрэмж өгдөг баяр баясгалан юм.
  • Яагаад бидний амьдрал зовлон юм бэ? Яагаад бид баян болж байж жаргах ёстой гэж?...
  • Ямар ч хоббиг тултал хөгжүүлж чадвал хоббигоороо сайхан амьдарч чадах хэмжээнд хүрнэ.
  • Олон хүмүүс ажил гэр, ажил гэр гэсээр өөрийгөө мартчихсан, сонсдог гоё дуу ч байхгүй болчихсон байдаг.
  • Чи өөрөө хорвоо дээр ирсэн тусдаа хүн.
  • Зарим хүмүүс байнга зовлон ярьдаг. Энэ амьдрал ер нь ямар утгатай юм бэ гэдэг нь ч бий. Чин сэтгэлийн хоббитой хүмүүс ийм зүйл хэзээ ч ярьдаггүй.
  • Өөрийнхөө дуртай хоббиг олсон бол түүндээ цаг зав гаргаж өөрийгөө амьд хүн гэдгийг мэдрэх нь чухал...
  • Хоббигоо олох чухал хэмжүүр бол аз жаргалтай мэдрэмж өгч байна уу гэдгийг анзаарах.
  • Хүн ер нь заавал нэг хоббитой байх нь чухал... Учир нь хоббиноос маш их  эрч хүч, энерги авдаг.
  • Хоббигоо олно гэдэг хорвоогоос өөрийгөө олохтой адил...
  • Эмээ өвөө, ах эгч дээрээ ОРХИГДСОН ҮЕИЙНХЭН буюу 80 оны сүүл, 90 оны эхээр төрсөн хүүхдүүд гэр бүлээсээ салах нь элбэг байна. 
  • Бид нэгнээ "орк" хот, хөдөөний гэж дуудаж байгаа нь Монгол орныг удирдаж байсан үе үеийн амиа бодсон хулгайч, улс төрчид буруутай
  • Яагаад цэцэрлэг, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт "ХҮН БАЙХ эсвэл СОЁЛ" гэдэг хичээл зааж болохгүй гэж?...
  • Би хоёр удаа үхэх шахсан. Эндээс хамгийн удаан үхэлтэй тэмцсэн нэг тохиолдлыг ярья...

Та энэ подкастыг доорх линкээр орж сонсоорой: 

Apple Podcast ~

Soundcloud Podcast ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()