1
Бар жил
Бар жилтнүүд: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 онд төрсөн хүмүүс багтана.
Ивээл өнгө: Хөх, саарал, улбар шар
Аз дагуулах цэцэг: Сараан цэцэг
Ивээл тоо: 1, 3, 4
Азтай зүг: Урд, хойд, зүүн
Азтай сар: 3, 7, 10-р сар
Зохимжгүй өнгө: бор
Зохимжгүй тоо: 6,7,8
Зохимжгүй зүг: Баруун өмнөд
Азгүй сар: 1, 4, 5, 11
Эрүүл мэнд: Тэд маш идэвхтэй учраас төрөл бүрийн спортоор хичээллэх дуртай. Ханиад томуу, халуурах, ханиалгах зэрэг жижиг сажиг өвчин тусдаггүй. Гэхдээ гэмтэл бэртэл авахаас сэргийлж, хэт их аюултай дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийгээрэй. Гадаа дасгал хийхдээ биеэ маш сайн биеэ халааж, аеробик, хурдан алхаа зэргээр хичээллэхэд тохиромжтой.
Тохирох ажил: Үргэлж анхаарлын төвд байдаг, төрөлхийн удирдах чадвартай төрсөн тэдний хувьд үргэлж бусдын хүндэтгэлийг хүлээдэг. Тиймээс сурталчилгааны ажилтан, оффис менежер, аяллын хөтөч, жүжигчин, зохиолч, уран бүтээлч, нисгэгч, онгоцны үйлчлэгч, комедиан зэрэг мэргэжил тохирно. Хэдийгээр тэд залуу насандаа тодорхой ажилд эрхэлж чадахгүй ч, 30 гараад зүг чигээ олж, хөрөнгө мөнгө цуглуулна.
Бар жилтнүүдэд аз дагуулах зүйлс
Бар жилтнүүдийн зан араншин
Бар жилтнүүд нь зоригтой, өрсөлдөх дуртай, тааварлашгүй, өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Тэд маш дур булаам бөгөөд үргэлж бусдын таашаалд нийцдэг. Гэхдээ заримдаа хэт ойворгон, ядаргаатай байх нь бий. Зөрүүд бөгөөд шүүмжлэгч бар жилтнүүд өөрсдийгөө илэрхийлэхдээ шулуухан, идэвхтэй ажилладаг. Тэдний хувьд өөртөө маш итгэлтэй тул чадварлаг удирдагч болж чадна. Ямар нэгэн зүйлд бэлтгэл хангадаггүй ч юу ч учирсан даваад л гардаг.
5 төрлийн бар байдаг та аль нь вэ?
1. Модон бар
1914, 1974 онд төрсөн бар жилтнүүдийг модон бар гэж нэрлэнэ. Нээлттэй, энэрэнгүй, түргэн зантай.
2. Гал бар
1926, 1986 онд төрсөн бар жилтнүүдийг гал бар гэж нэрлэнэ. Эерэг үзэлтэй, биеэ даасан, өөрийгөө удирдах чадвар сул.
3. Шороон бар
1938, 1998 онд төрсөн бар жилтнүүдийг шороон бар гэж нэрлэнэ. Адал явдлыг эрэлхийлэгч, бодит байдлыг эрхэмлэдэг, итгэл үнэмшилтэй.
4. Төмөр бар
1950 болон 2010 онд төрсөн бар жилтнүүдийг төмөр бар гэж нэрлэнэ. Эмэгтэйчүүд нь маш эрч хүчтэй. Эрчүүд нь зөрүүд, эмэгтэйлэг.
5. Усан бар
1962 онд төрсөн бар жилтнүүдийг усан бар гэж нэрлэнэ. Өөрийгөө маш их хүндэтгэдэг төдийгүй аливааг сурах чадвар өндөр.
Харилцааны тал дээр
Нийгмийн харилцаанд бар жилтнүүд үргэлж зонхилох байр суурь эзэлдэг. Гэвч хэт өөртөө итгэлтэй байдал болон бусдад итгэх итгэлээсээ болж бар жилтнүүд бусадтай харилцахдаа тийм ч сайн биш. Маш олон найз нөхөдтэй ч харилцаагаа гүнзгийрүүлэхдээ маш сайн боддог. Бар жилтэй хүмүүстэй харилцахад тэднийг ойлгох, тэвчээртэй байх зэрэг шаардлагатай. Хайр дурлалын тал дээр тэд романтик биш бөгөөд хамтрагчид нь бар жилтнүүдтэй нэг хэмд байхын тулд ихээхэн хичээх хэрэгтэй болдог.
Бар жилтнүүдийн таарамж
Хүн бүр харилцан адилгүй зан чанартай байдаг ба үүнийг төрсөн жилээр нь авч үзвэл тохирох жил, тохиромж муутай жил гэж байдаг. Гэвч тохиромж муутай жил гэдэг нь тантай огт тохирохгүй гэсэн үг биш харин бага зэрэг хичээл зүтгэл, тэвчээр шаардана гэсэн үг юм. Тэгвэл та аль жилд төрсөн хүнтэй илүү таарамжтай байх вэ?
Таарамжтай жил: Луу, морь, гахай
Таарамж муутай жил: Үхэр, бар, могой, бич
2019 он бар жилтнүүдийн хувьд
Ажил мэргэжил:
Бар жилтнүүдийн хувьд 2019 он ажил мэргэжил, карьерийн хувьд өсөлттэй жил байх төлөвтэй байна. Энэ онд ихэнх барууд өөрсдийн албан тушаал, карьераа өсгөөд зогсохгүй, удирдах албан тушаалтнуудаасаа ихээхэн дэмжлэг хүртэх, өгөөжтэй жил байх аж.
Эрүүл мэндийн хувьд:
Энэ онд бар жилтнүүд бага зэрэг эрүүл мэндийн асуудалтай тулгарах нь. Ялангуяа хоол боловсруулах эрхтэн, системийн үйл ажиллагаанд анхаарвал зохистой. Мөн гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуулж, үзлэг оношилгоонд хамрагдах нь зүйтэй.
Санхүүгийн хувьд:
Бар жилтнүүд санхүүгийн тал дээр ихэд азтай байж, гэнэтийн орлого орж ирэх төлөвтэй байна.
Хайр сэтгэлийн хувьд:
Энэ онд бар жилтнүүд хайр сэтгэлийн тал дээр бүтэмж муутай байна.
Эмэгтэй баруудын хувьд эрэгтэйгээ бодвол илүү бүтэмжтэй байх боловч, шинэ харилцаа үүсгэх явцдаа бүтэлгүйтэх эрсдэл өндөр байна.
Харин эрэгтэй баруудын хувьд шинэ харилцаа үүсгэх явцдаа дарамт мэдэрч, энэ нь хайр дурлалын тогтворгүй байдлыг бий болгоно.
Бар жилтнүүдийн 2019 оны төлөв байдал
2
Туулай жил
Туулай жилд: 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011 онд төрсөн хүмүүс багтана.
Ивээл өнгө: Ягаан, улаан, нил ягаан, хөх
Ивээл тоо: 3, 4, 6
Аз дагуулах цэцэг: Мэлрэг, сараан цэцэг
Аз дагуулах зүг: Зүүн, өмнөд, баруун хойд зүг
Азтай сар: 1,4,8,11
Зохимжгүй өнгө: Хар бар, бараан шар, цагаан
Зохимжгүй тоо: 1,7,8
Зохимжгүй зүг: Хойд, баруун, баруун өмнөд
Азгүй сар: 2,6,9,12
Эрүүл мэнд: Тэд өвөл болон хаврын улиралд эрүүл мэнд сул байдаг тул ханиад болон бусад халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд спортоор хичээллэх хэрэгтэй. Уур бухимдал, стрессээ тайлахын тулд дасгал хийхэд маш тохиромжтой. Хуурай сэрүүний улиралд ус сайн ууж, элдэв арьсны өвчнөөс сэргийлээрэй.
Тохирох ажил: Сайхан сэтгэлтэй туулай жилтнүүд бусдын хайрыг татдаг. Тэд оюун ухаан, эрдэм мэдлэг, ур чадвараараа дамжуулан сайн карьер болон эд баялагт хүрэх болно. Мөн тэд гарын эв дүйтэй тул уран бичлэг, уран зураг, юм оёх, хоол хийх зэрэгтээ маш сайн. Тэвчээртэй зан ааштай тул бусдын хүслээр бүхнийг хийхийг зорьдог. Газар тариалан, амьтан үржүүлэг, боловсрол, шашин, эрүүл мэнд, соёл, хууль, улс төрийн салбарт ажиллавал зохимжтой.
Туулай жилтнүүдэд аз дагуулах зүйлс
Туулай жилтнүүдийн зан араншин
Дуу багатай, эелдэг зөөлөн, түргэн шаламгай, сайхан сэтгэлтэй, тэсвэр тэвчээртэй, үүрэг хариуцлагатай боловч зөрүүд, уйтгартай, хэт болгоомжтой байдаг.
Эрэгтэй туулайнууд бусадтай харилцахдаа үргэлж инээмсэглэн, эелдэг зөөлөн ханддаг бөгөөд асуудал тулгарсан үед эмх цэгцтэйгээр шийдвэрлэж, хүнд хэцүү нөхцөл байдлаас гарах арга замыг эцэж цуцашгүй хайж, амжилтад хүрдэг.
Харин эмэгтэй туулайнуудын хувьд гадаад төрх сайтайн дээр сайхан сэтгэлтэй. Эргэн тойрныхондоо итгэлтэй боловч бусадтай бодлоо хуваалцахаас зайлсхийдэг. Мөн хэт болгоомжтой байдал, хуучинсаг үзлийнхээ уршгаар сайхан боломжуудыг алдаж мэднэ.
5 төрлийн туулай байдаг. Та аль нь вэ?
1. Модон туулай
1915, 1975 онд төрсөн туулай жилтнүүдийг модон туулай гэж нэрлэнэ. Ухаалаг, сэргэлэн боловч хувиа хичээсэн зан гаргадаг ба гадаад байдал нь цоглог боловч дотоод сэтгэл нь хүйтэн.
2. Гал туулай
1927, 1987 онд төрсөн туулай жилтнүүдийг гал туулай гэж нэрлэнэ. Өргөн цар хүрээгээр сэтгэдэг, ухаалаг, уян хатан, ямарваа нэг зүйлийг харах өнцөг нь маш онцгой.
3. Шороон туулай
1939, 1999 онд төрсөн туулай жилтнүүдийг шороон туулай гэж нэрлэнэ. Үнэнч, шударга, амбицтай, хичээнгүй, бага зэрэг хашир.
4. Төмөр туулай
1951 болон 2011 онд төрсөн туулай жилтнүүдийг төмөр туулай гэж нэрлэнэ. Сайхан сэтгэлтэй, хуучинсаг үзэлтэй, эрч хүчтэй.
5. Усан туулай
1963 онд төрсөн туулай жилтнүүдийг усан туулай гэж нэрлэнэ. Эелдэг зөөлөн, шинэ орчинд дасан зохицох чадвартай ч сэтгэл санааны хувьд бага зэрэг эмзэг.
Харилцааны тал дээр
Сайн тал: Бусадтай маш амархан ойлголцдог бөгөөд хошин шогийн мэдрэмж өндөртэй. Ямар ч маргааныг хэлэлцүүлэг болгох увдистай ба өөрсдийн дайснаа ч найз нөхөд болгож чаддаг. Мөн зөөлөн зан ааштай тул зочломтгой, халамжтай, бусдад туслах дуртай байдаг.
Сул тал: Бусдад хэт их хайр энэрэл үзүүлдэг нь заримдаа зөрчил үүсгэдэг. Мөн шийдвэр гаргахдаа муу тул сэтгэл санааны хувьд тогтворгүй байдаг.
Туулай жилтнүүдийн таарамж
Хүн бүр харилцан адилгүй зан чанартай байдаг ба үүнийг төрсөн жилээр нь авч үзвэл тохирох жил, тохиромж муутай жил гэж байдаг. Гэвч тохиромж муутай жил гэдэг нь тантай огт тохирохгүй гэсэн үг биш харин бага зэрэг хичээл зүтгэл, тэвчээр шаардана гэсэн үг юм. Тэгвэл та аль жилд төрсөн хүнтэй илүү таарамжтай байх вэ?
Таарамжтай жил: Хулгана, хонь, бич, нохой, гахай
Таарамж муутай жил: Тахиа, могой
2019 он туулай жилтнүүдийн хувьд
Ажил мэргэжлийн хувьд:
Энэ онд туулай жилтнүүд урам зоригтой ажиллаж, шагнал, урамшуулал авах төлөвтэй байна. Тэд ахмад ажилчид мөн удирдлагуудаасаа дэмжлэг авах болно.
Эрүүл мэндийн хувьд:
2019 онд туулай жилтнүүдэд ямар нэг эрүүл мэндийн асуудал тулгарахгүй, ерөнхийдөө таатай жил байх болно.
Санхүүгийн хувьд:
Туулай жилтнүүд санхүүгийн хувьд үр ашигтай байх бөгөөд цалин, орлого нь нэмэгдэх төлөвтэй байна. Мөн бүх хөрөнгө оруулалт нь амжилттай байна.
Хайр дурлалын хувьд:
2019 он туулайнуудын хайр сэтгэлд тийм ч сайнаар нөлөөлж чадахгүй. Ялангуяа ганц бие туулайнууд энэ онд хайраа олох магадлал бага байна.
Туулай жилтнүүдийн 2019 оны төлөв байдал
БУСАД ЖИЛТНҮҮД:
~Хулгана, Үхэр жилтний 2019 оны ерөнхий зурлага~