10
Жирэмсэн эмэгтэйчүүдийн гэдэс өглөөгүүр өвдөх нь чийрэг хүүхэд төрөхийн дохио
Колорадогийн их сургуулийн эрдэмтэд жирэмсэн эмэгтэйн гэдэс өглөөгүүр өвдөх нь, түүний хэрэглэсэн мах, загас зэрэг бүтээгдэхүүнд ураг хордохоос сэргийлж буй бие махбодын механизм болохыг тогтоожээ. Тиймээс таны гэдэс өглөөгүүр өвдөж байвал маш чийрэг хүүхэд төрөх магадлалтай аж. Харин өглөөний өвдөлт бага өгдөг эмэгтэйчүүдийн хувьд зулбах магадлал их байдаг байна.
9
Эмэгтэйчүүдийн сонсголын эрхтэн маш хурц
Эмэгтэй хүн бүр бага залуу наснаасаа л аливаа дуу чимээг сонсож, мэдрэх чадвар нь өндөр байдаг байна. Тэр бүү хэл, дөнгөж 1 долоо хоногтой эмэгтэй нярай хүртэл өөр хүүхдүүдийн уйлах чимээн дундаас ээжийнхээ яриаг ялгаж сонсож чаддаг аж.
Эмэгтэй хүний энэ төрөлх чадвар нь зөвхөн дуу чимээ сонсоход биш харин худлаа ярьж буй хүнийг танихад хүртэл хэрэг болдог байна. Өөрөөр хэлбэл хүмүүс худлаа ярьж байх үед хоолойных нь өнгөнд бага зэрэг өөрчлөлт ороход л эмэгтэй хүн түүнийг нь гярхай мэдэрдэг аж.
8
Эмэгтэйчүүд маш ухаалаг
Хэдийгээр эрэгтэйчүүдийн тархины хэмжээ эмэгтэйчүүдийнхээс илүү том байдаг ч, оюун ухааны тест өгөхөд эмэгтэй хүн илүү үр дүн үзүүлдэг байна. Тухайлбал эмэгтэй хүний олон зүйлийг зэрэг хийх чадвар нь тэдний бага тархины бүтцийн онцлогтой холбоотой аж.
Дээр дурьдсанчлан, эрэгтэй хүний тархи эмэгтэй хүнийхээс том ч, бага тархины хувьд эмэгтэйчүүдийнх илүү том хэмжээтэй байдаг ба түүнийгээ дагаад эрэгтэй хүнийхээс 30 хувиар илүү мэдрэлийн холболттой байдаг байна.
7
X хромосом нь дархлалын тогтолцоог дэмждэг
Гентийн их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор, эмэгтэй хүнд байгалиас өгөгддөг Х хромосом нь илүү нарийн бүтэцтэй РНХ-г агуулдаг учир энэ нь хүүхдийн дархлааны системийг бэхжүүлж, хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг байна.
6
Эмэгтэй хүний өвчин илүү хурдан эдгэдэг
McGill их сургуулийн судалгааны төвийн гишүүн Маяа Салех, үрэвслийн процессийг зогсоох үүрэгтэй эстроген даавар нь эмэгтэй хүний биед илүү их байдгийг тогтоожээ. Тийм учраас эмэгтэйчүүдийн аливаа өвчин, шарх зэрэг нь эрэгтэй хүнээс хурдан эдгэдэг байна.
5
Сарын тэмдгийн өвдөлт, алдагдал нь насны онцлогийн дагуу явагддаг
Сарын тэмдгийн өвдөлт нь ихэвчлэн өсвөр насанд тохиолддог бол 40 наснаас хойш эмэгтэй хүний бие дааврын томоохон өөрчлөлтөд ордог байна. Тухайлбал, толгой өвдөх, арьсанд өөрчлөлт гарах, үе мөч өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.
4
Эмэгтэйчүүдийн уян налархай, зөөлөн чанар нь байгалиас өгөгдсөн байдаг
Эмэгтэй хүн эрэгтэйчүүдээс илүү энх тайвныг эрхэмлэдэг нь түүний байгалийн өгөгдөл юм. Тийм ч учраас нийгэмд чиглэсэн сайн үйлс, энх тайвны хөдөлгөөнүүдийг үндэслэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байх нь бий.
3
Эмэгтэй хүн бүрийн хөх том жижиг байдаг
Дэлхий дээр маш цөөн тооны эмэгтэйчүүдийн хөх л яг ижил хэмжээтэй байдаг бол ихэнх эмэгтэйчүүдийн хоёр хөх том жижиг байдаг аж. Угаас хүний биеийн хос эрхтэнүүдийн аль нь ч тэгш хэмтэй байдаггүй байна.
2
Бүх эмэгтэйчүүдийн тархины сэрэл, мэдрэхүй нь адилхан байдаг
Эмэгтэйчүүдийн тархины эсүүдийн сэрэл, мэдрэхүй нь хамрагчийнхаа тухай эсвэл дуртай хоолныхоо тухай бодоход яг адилхан сэргэдэг болох нь MRI-р харагджээ. Энэ нь ялангуяа жирэмсний үед хоолны дуршил нэмэгдэх үеэр илэрдэг байна.
1
Жирэмснээс хамгаалах эм, суулгац зэрэг нь сэтгэл татам байдлыг бууруулдаг
Судлаачид эрэгтэй хүмүүс хэдийгээр хүүхэдтэй болох төлөвлөгөөгүй байсан ч, ямар нэг жирэмснээс хамгаалах зүйлс хэрэглэдэггүй эмэгтэйд илүү татагддаг болохыг тогтоожээ. Тэд үүнийг эмэгтэйнхээ үнэр болон бусад биеийн байдлаас нь мэдэрдэг байна. Харин эмэгтэй хүний хувьд жирэмснээс хамгаалах арга хэрэгслүүд нь дур хүслийг бууруулж, улмаар “эрэгтэйлэг” гормоныг давамгайлуулдаг аж.
Бонус мэдээлэл: Биеийн дулаан
Ерөнхийдөө эмэгтэй хүний гар нь эрэгтэй хүнийхээс 37 градусаас бага температуртай байдаг байна. Үүний учрыг эрдэмтэд, эмэгтэйчүүдийн булчингийн масс бага, дээр нь орчин тойрноо илүү мэдрэмтгий байдгаас биеийн дулаан нь амархан алдагддагтай холбон тайлбарладаг.