Урлагийн төлөө өөрийн гоо үзэсгэлэнгээ үл хайрласан жүжигчин бүсгүйчүүд

2019-01-27, 14:16
46,007

Авьяаслаг жүжигчин гэдэг үзлийн муухай, эрэмдэг зэрэмдэг гээд ямар ч дүрийг асуудалгүй гаргаж чаддаг жүжигчинг хэлдэг. Тэгж дүрээ хувиргахын тулд богино хугацаанд их хэмжээний жин хаях, эсрэгээрээ жин нэмэх, хэдэн цагийн турш үргэлжилсэн нүүр будалт хийлгэх зэргээр юу ч хийж болно. Гэхдээ жүжигчин энэ мэтээр хэдий чинээ их хүчин чармайлт гаргана, төдий чинээ үзэгчид, шүүмжлэгчдийн талархлыг хүлээж байдаг. Ингээд та бүхэнд үзэсгэлэн төгөлдөр дүрийнхээ яг эсрэгийг дэлгэцэнд мөнхөлж чадсан эмэгтэй жүжигчдийг танилцуулъя.

Урлагийн төлөө өөрийн гоо үзэсгэлэнгээ үл хайрласан жүжигчин бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кэйт Уинслет (Kate Winslet)

"Уншигч" (The Reader) кинонд бичиг үсэг мэддэггүйгээсээ болж хэдэн зуун хүнийг үхэлд хүргэдэг эмэгтэйн дүрийг бүтээснээрээ жүжигчин "Титаникийн" Кэйт Уинслет Оскарын алтан баримлыг гарджээ.

Кэйт Уинслет (Kate Winslet)

2 Натали Портман (Natalie Portman)

Натали Портманы хувьд "Вендеттагийн В" (V for Vendetta) кинонд тоглохдоо үсээ хусахаас эмээгээгүй, мөн "Гояагийн сүнснүүд" (Goya's Ghosts) кинонд эрүү шүүлтэд өртсөн хөөрхийлөлтэй охины дүрийг чадварлагаар гаргасан юм.

Натали Портман (Natalie Portman)

3 Кэмерон Диаз (Cameron Diaz)

Дур булаам шаргал үст жүжигчин Кэмерон Диаз 1999 онд “Being John Malkovich” кинонд тоглохдоо царай муутай эмэгтэйн дүрийг гаргахын тулд хэлбэргүй арзгар үстэй болж, мөн ямар ч нүүр будалт хийхгүй байх шаардлага гарчээ.

Кэмерон Диаз (Cameron Diaz)

4 Николь Кидман (Nicole Kidman)

2003 онд "The Hours" кинонд алдарт зохиолч Виржиниа Вүүлфийн дүрийг бүтээснээрээ Николь Кидман Оскарын шагнал хүртжээ. Тоглосон кино болгондоо төгс гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болж байдаг жүжигчин бүсгүй нүүр будалтын чадварлаг шийдлийн ачаар даруухан зохиолч эмэгтэйн дүрийг гайхалтайгаар гаргажээ.

Николь Кидман (Nicole Kidman)

5 Шарлиз Терон (Charlize Theron)

Жүжигчин Шарлиз Терон "Monster" кинонд цуврал алуурчны дүрийг чадварлагаар гаргаж, шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч байв. Хүйтэн, солиотой дүр төрхтэй алуурчны дүрийг бүтээхийн тулд Терон жингээ 10 килограмаар нэмэх хэрэгтэй болсон аж. 

Шарлиз Терон (Charlize Theron)

6 Мишель Пфайффер (Michelle Pfeiffer)

Найруулагч Мэтью Воны "Stardust" кинонд тэрээр үзлийн муухай царайтай хөгшин шулмын дүрд тоглосон юм. Пфайффер нь мөнхийн залуу жүжигчин гэгддэг, өдгөө 60 хүрч байгаа ч гоо үзэсгэлэн, сайхан галбираа алдаагүй байна.

Мишель Пфайффер (Michelle Pfeiffer)

7 Энн Хэтэуэй (Anne Hatheway)

Виктор Югогийн романаас сэдэвлэсэн "Шоовдор хүмүүс" (Les Miserables) кинонд Хэтэуэй золгүй охин Фантиний дүрд тоглосон. Зохиол дээрээ Фантинь нь охинтойгоо хамт өлсөж үхэхгүйн тулд үс, шүдээ зарж, улмаар биеэ үнэлэгч болдог. 

Үзэсгэлэнт Хэтэуэй дээрх дүрийг гаргахын тулд 10 кг жин хасч, камерны өмнө үсээ хусуулах хэрэгтэй болжээ. 

Энн Хэтэуэй (Anne Hatheway)

8 Дрю Бэрримор (Drew Barrymore)

5 настайгаасаа л кинонд тоглож эхэлсэн авьяаслаг жүжигчин Бэрримор "Never been kissed" кинонд тоглохдоо царай муутай, шүдний аппараттай өсвөр насны охины дүрд чадварлагаар хувирсан нь энэ аж.

Дрю Бэрримор (Drew Barrymore)

9 Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

"Shallow Hal" инээдмийн кинонд тоглохдоо Гвинет Пэлтроу 11 килограмм жинтэй хувцас өмсөж, тусгай латекс нүүр хувиргалт хийлгэн махлаг бүсгүйн дүрийг гаргажээ.

Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

10 Жулиа Робертс (Julia Roberts)

Романтик киноны бэлгэ тэмдэг Жулиа Робертс "Secret in Their Eyes” кинонд охиноо хэрцгийгээр хөнөөлгөсөн мөрдөгч бүсгүйн дүрийг чадварлагаар бүтээжээ.

Жулиа Робертс (Julia Roberts)

11 Лена Хиди (Lena Headey)

"Хаан ширээний тоглоом" цувралын Церсей Ланнистерийн дүрээр нь бидний сайн мэдэх жүжигчин Лена Хиди 2012 онд "Dredd" кинонд нүүрэн дээрээ сорвитой, өршөөлгүй хэрцгий дээрэмчин бүсгүйн дүрийг бүтээсэн нь энэ аж.

Лена Хиди (Lena Headey)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()