“Ремикон” ХК - Бетон зуурмагийн цогц үйлчилгээг үзүүлнэ

“Ремикон” ХК - Бетон зуурмагийн цогц үйлчилгээг үзүүлнэ

“РЕМИКОН” ХК нь анх 2008 онд үүсэн байгуулагдсан бөгөөд “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ“ дээр өөрийн хувьцааг гарган арилжаалж, нээлттэй компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулсан  Монголын анхны бетон зуурмагийн үйлдвэр билээ.

“РЕМИКОН” ХК нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн BSC-150 маркийн иж бүрэн тоноглогдсон цагт 300м.куб зуурмаг үйлдвэрлэх хүчин чадал бүхий хос үйлдвэрийн шугамтай бөгөөд М100-М500 маркийн бетон зуурмаг үйлдвэрлэж, хүргэлт цутгалтыг цогцоор нь танд хүргэх болно.

Мөн хэрэглэгчийн хүсэлтээр дараах тусгай зориулалтын бетон үйлдвэрлэж байна.

  • Өнгөт бетон
  • Хялгасан арматуртай бетон
  • Ус нэвтрүүлэлтийг багасгах бетон
  • Түргэн бэхжүүлэгчтэй бетон
  • Хөнгөн дүүргэгчтэй бетон
  • Өндөр бат бэхтэй бетон (М600-М800)
  • Shotcrete бетон
  • Өөрөө тэгширдэг бетон
  • Замын бетон

Мөн Олон улсын ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн юм. “РЕМИКОН” ХК-ий үйлдвэрлэл, түүхий эд материалын хадгалалт, бэлэн бүтээгдэхүүний баталгаажуулалт, тээвэрлэлт зэрэг цогц үйл ажиллагаа нь Олон улсын стандартад нийцсэнийг АНУ- ын үндэсний бетон зуурмагийн ассосиациас албан ёсоор баталгаажуулж, NRMCA сертификат олгосон.

Хамгийн гол нь үйлдвэрлэсэн бетон зуурмагийг үйлчлүүлэгчдэд саадгүй, түргэн шуурхай, аюулгүй, найдвартай, цаг алдалгүй хүргэх ёстой. Энэ бүхнийг гүйцэлдүүлэх нь тухайн компанийн авто техникийн баазын хүчин чадлаас шууд хамаардаг. Иймд “РЕМИКОН” ХК нь таны ажлыг таслалгүй, хурдан шуурхай явуулах өөрийн иж бүрэн авто баазтай. Үүнд:

  • Бетон зуурмаг шахагч /суурин болон төрөл бүрийн өндрийн сонголтоор/
  • Задгай цемент зөөвөрлөгч
  • Өөрөө буулгагч
  • Дугуй ачигч
  • Бетон зуурмаг тээвэрлэгч

“РЕМИКОН” ХК нь барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийг дэргэдээ ажиллуулдаг бөгөөд орчин үеийн Солонгос, БНХАУ-н баталгаажуулсан тоног төхөөрөмж ашиглан, мэргэжлийн инженер техникийн ажиллагсадтайгаар үндэсний болон олон улсын стандарт аргачлалын дагуу бетон хольц, бетон, түүнд хэрэглэгдэх үндсэн түүхий эд материал /элс, хайрга, дайраг, цемент/-ын физик-механик шинж чанарыг тодорхойлдог. Мөн бетоны чанарт хэлбэлзэл гаргахгүйн тулд түүхий эдийн шинж чанарт тохирсон орц найрлагыг тогтоодог. Ингэснээр эцсийн хэрэглэгч чанартай бетон зуурмаг хүлээн авах боломжийг олгодог.

“РЕМИКОН” ХК нь танд ЗУУН ЗУУНД НУГАРШГҮЙ ЧАНАРТАЙ БЕТОН ЗУУРМАГИЙГ НИЙЛҮҮЛЭХ БОЛНО.

Холбоо барих: 
Борлуулалтын алба: 8810-9680 8888-1247, 7777-7704

Сонгино-Хайрхан дүүрэг, 20-р хороо, “Ремикон” ХК

www.remicon.mn, info@remicon.mn 

#Remicon #БетонЗуурмагийнЦогцҮйлчилгээ

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.