Элон Маскийн гайхамшигтай шинэ бүтээлүүд

"Tesla", "Space X" компанийг үүсгэн байгуулсан Элон Маск (Elon Musk)- ийг өнөө үеийн суутан гэж хэлэх олон билээ. Маргах юмгүй тэр үнэхээр ер бусын зохион бүтээгч. Элон жилээс жилд манай дэлхийг өөрчлөх ер бусын мэдэгдэл хийдэг. Түүний энэ олон төслийн зарим нь аль хэдийнээ бодит зүйл болсон бол, нэг хэсгийнх нь бүтээн байгуулалт дээр ажиллаж байх ажээ. Ингээд Элон Маскийн гайхалтай бүтээл, төслүүдтэй танилцъя.

Элон Маскийн гайхамшигтай шинэ бүтээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөрөө удирдлагатай машин

Ирээдүйд машин үйлдвэрлэгчид цахилгаанаар ажилладаг машин бүтээх болно гэж Элон Маск нэг бус удаа хэлж байсан. Ингэхээр байгаль орчинд хор хөнөөлгүй, аюулгүй, харин ч бүр электрон удирдлагатай болно гэж байлаа. Гэтэл өнөөдөр тэрээр "Google" компанитай хамтран өөрөө удирдлагатай машины төслөө дуусгавар болгоод байна. "Ийм машин жолоодоход маш хялбар, машин өөрөө хурдаа тохируулж, явах хэв байдлаа зохицуулан бас өөрөө зогсоолд байрлчихдаг" гэж зохион бүтээгч нь хэлжээ. 

Өөрөө удирдлагатай машин

2 "Chicago Express Loop"

Одоогийн байдлаар "Tesla" компани Америкийн Чикаго хотод цоо шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг бий болгохоор ажиллаж байгаа юм. Тэд хотын төвийг О’Хара-гийн нисэх буудалтай холбох 30 км урт газар доогуурх хонгил барьж байгаа аж. Энэ газар доорхи хонгилоор 16 хүний суудлын багтаамжтай нийтийн тээврийн шинэ загварын машин явах бөгөөд зорчигчдыг ердөө 12 минутад л зорьсон газарт нь хүргэх юм. Харин тэд энэхүү хонгил замыг "Chicago Express Loop" гэж нэрлээд байна.

"Chicago Express Loop"

3 "Hyperloop" вакуум галт тэрэг

Элон Максын байгуулж буй удаах нийтийн тээврийн хэрэгсэл бол "Hyperloop" юм. Энэ өнөөгийн жирийн галт тэрэг, нисэх онгоц, автомашин, хөлөг онгоцтой хурд хүчээрээ өрсөлдөхүйц вакуум галт тэрэг ажээ. Зохион бүтээгчийн хэлж байгаагаар бол дуунаас хурдан онгоц, энэ хурдны галт тэрэгний хажууд бол юу ч биш гэнэ. Хоолойгоор хурдлах капсул галт тэрэг Лос-Анжелосоос Сан-Франциско хүртэлх 561 км замыг ердөө хагас цаг орчим хугацаанд туулах юм.

"Hyperloop" вакуум галт тэрэг

Өнгөрсөн намар "Hyperloop Transportation Technologies"-ийн анхны галт тэргээ танилцуулсан бөгөөд энэ нь цагт 457 км замыг туулж чадсан байсан. АНУ-д өнөөдөр хэд хэдэн туршилтын замаа барьчхаад байгаа энэ төслийг Хятад, Арабын нэгдсэн Эмират аль хэдийнээ улсууд сонирхоод эхэлжээ.

4 Хиймэл оюун ухаан

Хүний тархи, оюун ухааныг компьютертэй холбох нь Маск, болон түүний "Neuralink" компанийн гол зорилт юм. Үүнийгээ тэд хүний танин мэдэхүйн чадамжийг сайжруулах ёстой “мэдрэлийн сүлжээ” нэртэй өчүүхэн чипийн тусламжтай хийнэ гэнэ. Юун түрүүнд тус чип нь хүний тархин дахь сэргээн санах явцад нөлөөлөх замаар цус харвах, хорт хавдар, өвчин зэргийг аюулгүй болгох нь тэдний гол зорилготой юм. 

Хиймэл оюун ухаан

5 Сансрын аялал жуулчлал

Элон Маск ирээдүйн сансрын аялал жуулчлал хөгжүүлэх гэж "SpaceX" компанийг байгуулжээ. Саяхан тэрээр анхны жуулчдаа сарны тойрог руу илгээхэд бэлэн болж байгаагаа зарласан билээ. Дэлхийн дагуул руу зорчих анхны тэр азтай хүн нь ч тодорхой болж, японы тэрбумтан Юсаку Маэзава болсон юм. Хэрвээ энэ нислэг амжилттай болох юм бол ирээдүйд хүмүүс сар луу өдөр бүр нисэж ч магадгүй юм шүү.

Сансрын аялал жуулчлал

6 Айл бүрт интернет

Дэлхийн бүх иргэнийг интернетийн хэрэглэгч болгохын тулд дэлхийг хамарсан сүлжээ бий болгохоор сансарт 4000 хиймэл дагуул хөөргөнө гэж Элон Маск хэлжээ. Тэдгээр хиймэл дагуулууд нь өнөөгийн интернетийн холбоотой өрсөлдөхүйц том систем болох ажээ. Одоогийн байдлаар энэ төслийн нийт өртөг нь 10 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Тус зардлын аравны нэгийг "Google" компани хариуцаж дэлхийг бүрхсэн интернетийн сүлжээ бий болгоход хувь нэмрээ оруулахаа мэдэгджээ.

Айл бүрт интернет

7 Усан доогуурх автомашин

Элон Маск 2013 онд өөрийн дуртай кино буюу "Жеймс Бонд" кино дээр гардаг шиг усан доогуур явдаг машин бүтээжээ. Тус хөлгийг "Lotus Esprit" гэдэг бөгөөд машин бүтээх нийт зардал нь 1 сая ам.доллар хүрсэн байна. Кинон дээр гардаг энэ машин дэлгэцээр харахад үнэхээр гайхамшигтай байсан ч усан доогуур явдаггүй нь л зохион бүтээгчийг сэтгэл дундуур үлдээжээ. Тиймээс Маск энэ машиныг бүтээсэн ч хийх явцад алдаа гарсны улмаас мөн л усан доогуур явах чадваргүй байсан юм. Хожим энэ алдаагаа засахын тулд  үнэхээр усан доогуур явдаг машин бүтээн гэж ам гарчээ. Элон ч зорилгодоо хүрэх нь дамжиггүй. 

Усан доогуурх автомашин

8 Ангараг гаригийг эзлэх

Америкийн зохион бүтээгчийн хувьд дэлхий, тэнгэрийг эзэгнэх нь хангалттай биш бололтой. Ингээд Элон цаашдаа манай дэлхий ая тухтай амьдрах аргагүй болох юм бол хүн төрөлхтөн аль нэг өөр гариг нүүн шилжиж суурьших нөөц газар орон хэрэгтэй болно гэж үзсэн бөгөөд тус газраар Ангараг гаригийг сонгоод байгаа юм. Ямартай ч улаан нүдэн гариг дээр нэг сая хүн амьдрах соёл иргэншил байгуулахад 40-100 жил хэрэгтэй гэнэ.  Тийшээ хүссэн хүн бүр явж болно гэдэгт эрдэмтэн эргэлзэхгүй байна. Ойрын зуун гэхэд тэнд хүн бүрт газар, орон сууц олдох болно, хүмүүс тийшээ нүүж эхлэх хугацааг Элон Марк 2028 оноос эхэлнэ гэж төлөвлөж байна.

Ангараг гаригийг эзлэх

9 Гариг хоорондын валют арилжаа, интернет сүлжээ

Авьяастнуудын нэг онцлог чухал чадвар бол тэд юмсыг урьдчилан таамаглаж чаддагт оршино. Элон Маск сансрын салбарт их анхаарал хандуулдаг хүн. Гэсэн хэдий ч тэрээр интернет сүлжээ болон валют арилжаа, мөнгөний тогтолцоог бас сонирхдог байна. Тиймдээ ч тэр үү гариг хоорондын санхүүгийн ажиллагааг өөрөө хариуцахад бэлэн байгаагаа нэг удаа хэлсэн байсан.

Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа сансрын нисэгчид дэлхий рүү ямар нэг электрон ном, хөгжмийн  төлбөр тооцоо хийх хэрэгцээ гарлаа гэж бодъё. Одоогийн байдлаар тэдэнд ийм нөхцөл байхгүй. Гэтэл цаашдаа хүмүүс Ангараг гарагт суурьшаад ирэхээр яах вэ? Харин түүний "PayPal Galactic" Дэлхий, Ангараг хоёрын хооронд интернет “холбохоор”  төлөвлөж  байгаа юм. Үнэхээр галзуу, догь санаа байгаа биз?

Гариг хоорондын валют арилжаа, интернет сүлжээ

Энэ мэтчилэн Элон Маскийн шинэ санаанууд дэлхийг гайхшруулсаар байна. Түүний толгойд өөр ямар шинэ шинэ бодол эргэлдэж байгааг хэн мэдэх вэ? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()