СААK.MN 13 нас хүрлээ!

2019-01-23, 10:51
6,170
СААK.MN 13 нас хүрлээ!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Юуны түрүүнд хэрэглэгч та бүхэндээ саакын 13 жилийн ойн баярын мэнд хүргэе. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчээ. 13 жилийн өмнө буюу 2006 оны 1 сарын 23-ны яг энэ өдөр "MagicNet" компаниас caak.mn домэйнийг авснаар Саакын түүх бичигдэж эхэлсэн билээ.

Эхлээд мэдээж Xerox миний хобби байсан ч яваандаа хүмүүсийн тэр дундаа залуусын орох дуртай сайтуудын нэг болж, байгууллага болон хувь хүмүүсээс өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах хүсэлт ирэх болсноор бизнес болон хөгжих гараа нь тавигдсан юм.

Сааk.mn анх кино, програм хангамж, фото зураг, дуу гэсэн төрлүүдээр хөгжиж байгаад фото зураг, сонин хачин гэсэн төрлийг илүү мэдээллийн бодлого болгож ажилласаар иржээ.

Саак нь Монголын анхны энтертэйнмент чиглэлээр дагнан тууштай ажилласан сайт бөгөөд цаашид ч энэ чиглэлээ алдахгүй хэрэглэгч нартаа гэгээлэг, эрч хүч бэлэглэсэн сонин содон мэдээллүүдийг илүү чанартай түгээсээр байх болно. 

Бусдын адил унаж боссон түүх Саакыг тойроогүй юм. Гэвч уйгагүй хичээл зүтгэл, мэдрэмжийн ачаар дахин босож, үнэнч хэрэглэгч та бүхний хүчээр тэжээгдсээр өнөөдрийг хүртэл амжилттай ажилласаар байна. 

Бид өнгөрсөн түүхээ хэзээ ч мартаж болохгүй. Компаниудыг вэб сайтад төлбөртэй баннер тавьж болдог гэдгийг, сайтын эздэд мөнгө олж болдог гэдгийг анх үлгэрлэн харуулсан Olloo.mn, хүмүүст блогийн амтыг мэдрүүлсэн Banjig.net, бидний тэр үеийн википедиа, фэйсбүүк байсан Asuult.net, сонингуудын тойм Sonin.mn, дуу хөгжим киноны блог Hantulga.com гэх мэт сайтууд манай сайтыг хөгжихөд үлгэр жишээ болж байсан гэдгийг дурдах нь зөв байх. Эдгээр сайтуудын жишгээр Caak.mn ч дараа дараагийн сайтууддаа үлгэр жишээ болж байсан гэдэгт итгэлтэй байна. 

Миний хэлэх гэж байгаа санаа бол өнөөдөр мэдээллийг илүү боловсронгуй, түргэн шуурхай авдаг болжээ. Энэ нь гадны нийгмийн сүлжээ /фэйсбүүк, твиттер/ сайтууд Монголд хүчтэй нэвтэрсэнтэй холбоотой юм. Өдийг хүртэл стиль имиждээ үнэнч байж, өсөн дэвшиж ирсэн Монголын сайтууд та бүхний интернэтийн соёлыг хөгжүүлж, мэдээлэл авах хэрэгцээг хангахыг хичээж ажилласаар ирснийг мартах учиргүй. 

Цаасан сонин интернэтэд хөрвөн орж ирэхдээ сайн ч, саар зүйлсээ ч дагуулсаар ирсэн. Энэ нь сайтуудын нэр хүндийг унагаж, муу хоч, нэршил зүүхэд нөлөөлсөн гэж боддог. Гэвч удахгүй зах зээлийн хуулиар хэн нь илүү хөдөлмөрлөж, зөв бодлоготой, туушдаа байсан нь тунан үлдэж, эмх цэгцдээ орно гэдэгт итгэлтэй байна.

Ингээд яривал уртаас урт сонирхолтой түүхийг яриад бичээд байхаар байна. Удахгүй та бүхэндээ "Саак подкаст"-аар Монголын вэбсайтуудын хөгжил, түүхийн талаар сонирхолтой яриа хийх болно.

Эцэст нь сайтынхаа хамт олон, үнэнч хэрэглэгч нарт, мөн олон жил хамтран ажиллаж буй компаниуддаа маш их баярлалаа.

 

2019 ОНД НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД:

Саак подкаст - https://soundcloud.com/caak-podcast

Саак видео - Удахгүй...

Саак aпп - Удахгүй...

ОДОО АЖИЛЛАЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД:

Энтертайнмент - www.caak.mn

Саак ньюс - news.caak.mn

Саак радио - radio.caak.mn

CAAK.MN

2006.01.23 - 2019.01.23

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.