Эмэгтэйчүүдийн хайрыг татдаг эрчүүд амьдралынхаа туршид амжилттай байдаг!

Эмэгтэйчүүдийн дунд нэр хүндтэй байх, эмэгтэйчүүдийн анхаарлыг татахыг эрэгтэй хүн бүр хүсдэг биз. Хэдийгээр эрэгтэй хүн бүр үүнийг хүсдэг ч тэр бүр хүссэндээ хүрч чаддаггүй.  Харин эмэгтэйчүүдийн хайр хүндэтгэлийг татаж чаддаг эрчүүд нь бүхий л амьдралынхаа туршид амжилттай байдаг гэнэ шүү.

Эмэгтэйчүүдийн хайрыг татдаг эрчүүд амьдралынхаа туршид амжилттай байдаг!

1 Эмэгтэйчүүдтэй харьцаж чаддаггүй үндсэн шалтгаан

Хэрвээ эрэгтэй хүн бүр эмэгтэйчүүдтэй хялбархан холбоо тогтоож чаддаг байсан бол энэ дэлхийн бүх эрчүүд "мачо" болж, харин бүсгүйчүүд тэдэнд захирагддаг байх байсан болов уу. Гэхдээ амьдрал дээр бүх зүйл тийм ч амар байдаггүй бөгөөд энэ нь маш олон шалтгаантай.  Тэдгээрээр заримыг нь дурдвал, олон нийттэй харьцах харилцаа муу байх нь бүсгүйчүүдтэй харилцахад хүндрэлийг дагуулдаг. Харин зарим залуус өөртөө итгэлгүй, ичимхий байдал, сандруу зэргээсээ болж бүсгүйчүүдтэй харилцаж чаддаггүй. Харилцах үедээ тэд өгүүлбэрээ зөв найруулахгүй, зөвхөн амандаа бувтнах гэх мэт сул талыг гаргадаг. Үүнээс гадна үзэсгэлэнтэй од бүсгүйчүүдийн зургийг гэртээ харж, мөрөөдөх нь мөн л амьдрал дээр бусад эмэгтэйчүүдтэй холбоо тогтооход саад болдог юм.

Эмэгтэйчүүдтэй харьцаж чаддаггүй үндсэн шалтгаан

1. Өөртөө итгэлгүй байх

Энэ бол эрчүүд бүсгүйчүүдтэй анх уулзахдаа гаргадаг хамгийн том алдаа юм. Энэхүү зан чанар нь их бага хэмжээгээр бүх хүнд байдаг. Заримдаа бага зэрэг байж болох ч заримдаа өөртөө хэт их итгэлгүй байх нь өөрт нь сөргөөр нөлөөлдөг. Өөртөө итгэлгүй үед та өөрийн гаргасан шийдвэр бүртээ эргэлзэж эхэлнэ. Энэ үед таны толгойд сөрөг бодлууд орж ирж, үзэсгэлэнтэй эмэгтэй юу гэж надтай танилцах вэ дээ, тэр найз залуутай л биз гэсэн бодол орж ирэх биз. Ийнхүү олон бодол толгойд чинь орж ирэх зуур бүсгүй аль хэдийн алга болж, харин та өөрийгөө азгүй, мунхаг хэмээн хараах болно. Энэхүү өөртөө итгэлгүй бодол нь таныг доош нь татаж байгаа гэдгийг санаарай.

  • Энэ алдааг засах боломжтой юу?

Хэрвээ дээр дурдсан залуусын нэгд та багтаж байгаа бол санаа зовох хэрэггүй. Тантай адил залуус энэ дэлхий дээр маш олон бий. Хамгийн гол нь та өөрийнхөө энэ алдааг засах хүсэл эрмэлзэлтэй байх явдал юм. Юун түрүүнд өөрийнхөө давуу талыг бусдад харуулж сурснаар та олны анхаарлыг татаж, өөртөө итгэх итгэлээ бага багаар нэмэгдүүлэх боломжтой. Үүнээс гадна олон нийттэй харилцах харилцааны чадвараа сайжруулах хэрэгтэй шүү. Та энэ дэлхий дээр цор ганц, дахин давтагдашгүй гэдгээ санаарай. Гэхдээ хүн бүрт таалагдах албагүй гэдгийг ч мэдэх нь зүйтэй.

2. Сэтгэн бодох чадвар болон зан чанар

Энэ хоёр чадварыг хөгжүүлэхийн тулд танд амьдралын туршлага болон өөрийгөө хөгжүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл байхад л болно. Амьдралд тань ямар нэгэн асуудал тулгарч, та энэ асуудлыг шийдвэрлэх гэж хичээж, гаргалгааг нь гаргаснаар та байгаагаасаа илүү болж чадна. Тиймээс та адал явдлыг хайж өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй юм. Ингэсэн тохиолдолд л та өөрийгөө хөгжүүлж чадна. 

3.  Олон нийттэй харилцах харилцааны чадвар

Олон нийттэй харилцах харилцааны чадварыг хөгжүүлэх нь тийм ч хялбар биш хэдий ч дээр дурдсанаар та тухтай газраа удаан хугацаанд суух биш харин бусадтай харилцах боломжийг хайж, эрэлхийлэх хэрэгтэй. Ийнхүү харилцааны ур чадварт суралцсанаар та эмэгтэйчүүдтэй амархан эв зүйгээ олох болно. Та энэ дэлхийн хамгийн сайн хүн, их мөнгөтэй, байртай, унаатай, алдартай, төгс галбиртай хэдий ч харилцааны чадваргүй л бол бүсгүйчүүдэд таалагдах нь юу л бол.

Хүн үргэлж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Зарим хүмүүст өөрийгөө хөгжүүлэхэд маш урт хугацаа шаардах бол, бусад хүмүүсийн хувьд энэ нь маш амархан байдаг.

Танд нэг эмэгтэй маш ихээр таалагдаж байсан ч та түүнтэй танилцаж чадсангүй. Хэрвээ та энэ удаад л очиж чадаагүй бол цаашдын амьдрал тань бүхий л талаараа ийм байх болно. Жишээлбэл, та айж ичсэндээ захиралтайгаа цалин нэмүүлэх талаар ярилцаж чадахгүй. Эсвэл хэн нэгэн таныг доромжилж байхад ч та өөрийгөө хамгаалж чадахгүй. Хэрвээ та өөрийгөө бусдад ойлгуулж чадахгүй бол зарим хүмүүс таныг дээрэлхэж эхлэх болно. Эмэгтэйчүүдтэй харилцах харилцаа тань таны ирээдүйн амьдралд шууд хамааралтай болох нь харагдаж байна. 

2 Таны ирээдүй үүнээс яаж хамаарч байна вэ?

Хэрвээ та яг одооноос эхлэн өөрийгөө өөрчилбөл ирээдүйд та амжилтад хүрэх болно. Зөвхөн эмэгтэй хүний тал дээр ч биш бүхий л салбарт та амжилт гаргах бүрэн боломжтой гэдгийг ойлгосон байх.

Та өөрийн алдаан дээр суралцаж зан чанараа тэгээс эхлүүлэн хөгжүүлэх боломжтой. Ингээд өөртөө итгэлтэй, амжилтад хүрэх түлхүүр нь өөрөө гэдгийг мэдэх ухаалаг залуу гарч ирнэ шүү.

Энэ нь таны ирээдүйд сайнаар нөлөөлж та үргэлж амжилтыг дагуулна. Тиймээс өөрийнхөө сурсан амьдралын хэв маягийг орхиж, өөрийгөө хөгжүүлэх эрэл хайгуул хийгээрэй.

Таны ирээдүй үүнээс яаж хамаарч байна вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()