Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бид үр хүүхдүүдээ төрсөн цагаас нь эхлэн аль болох өвчин тусгахгүй, эрүүл саруул өсгөх юм сан гэдэг хүсэлтэй байдаг. Бага насны хүүхдийн дархлаа нь бүрэн тогтоогүй байдаг учир агаараар дамжин халдварладаг янз бүрийн өвчин тусах нь их. Иймд бид хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн товлолт вакцин, эмчийн үзлэгт хамруулж байх шаардлагатай. Хүүхэд эхийн сүүнээс шим тэжээл, эрдэс бодисоо нөхөхөөс гадна өөрийнх нь бие дэх витамины хангамж дуусмагц өөрт хэрэгтэй амин дэмүүдээ хоол тэжээл, агаар салхи, витамин зэргээс нөхөж байх хэрэгтэй болдог. Тэдгээр аминдэм дундаас хамгийн чухал нь Д аминдэм байдаг. Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ шаардлагатай хэмжээгээр нь Д витамин өгөөгүйгээс болж олон хүндрэл үүсдэг.