1
Муу усны таг цутгагч, Энэтхэг
Энэтхэгийн ажилчид АНУ-ын хотуудын муу усны нүхний таг цутгадаг. Ингэхдээ тэд ямар ч хамгаалалтын хувцасгүй нүцгэн гараараа ажилладаг байна. Хамгийн аюултай нь тэдний цутгаж байгаа хайлш нь цельсийн 1050 хэм хүртэлх халуунтай байдаг аж.
2
Хүхэрийн уурхай, Кава Ижэн галт уул, Индонез
Далайн түвшнээс 4000 метрийн өндөрт байдаг Индонезийн Кава Ижэн галт уул нь хүдрийн баялаг ордтой юм. Энд олон зуун хүн өдрийн 5 ам.долларын хөлсөөр хүхэр олборлож амь зуудаг. Хүхрийн хий байнга дэгдэж байдаг энэ газарт амьсгаагаа байнга дарж ажиллахаас өөр арга байдаггүй.
3
Муу усны нүх цэвэрлэгч, Энэтхэг
Мөн л өдрийн 5 ам.долларын цалинтай энэ ажлыг хийдэг хүмүүс бөглөрсөн муу усны нүхийг нүцгэн гараараа цэвэрлэдэг байна.
4
Үнэр шалгагч
Үнэр шалгагч нар үнэртэй ус болон хөлс дарагчийн үнэрийг шалгадаг. Ингэхдээ тэд хүний суга цавь зэргийг бүтэн өдрийн турш үнэртдэг байна.
5
Алмазны уурхай, Сьерра-Леоне
Жил бүр Сьерра-Леоне улсад жилдээ 320 сая ам.долларын орлого авч ирдэг энэхүү алмазны уурхайд ажилладаг хүмүүс бараг боол мэт бага хөлсөөр ажилладаг.
6
Давсны уурхай, Этиоп
Цельсийн 45 хэмий халуунд ажилладаг энэ давсны уурхайн ажилчдад өдөрт нэг балга ус л уудаг байна.
7
Өндөр дээр ажилладаг цахилгаанчин
Хэдэн зуун метрийн өдөрт ажилладаг энэ цахилгаанчид өндөр хүчдэлийн шугамыг угсрах ажлыг хийдэг.
8
Хэргийн газрыг цэвэрлэдэг хүмүүс
Хүнээс гарч болох аль бүх муу муухайг цэвэрлэдэг энэ хүмүүст үзээгүй зүйл гэж байхгүй.
9
Шумуул туршигч
Шумуулаар тардаг халдварт өвчин судалдаг хүмүүс өөрсдөө сайн дураараа хазуулж үр дүнг нь шалгадаг байна.
10
Туйлын хөлөг онгоцны ажилтан
Хасах 50 хэмийн хүйтэнд ажилладаг энэ хүмүүс далайд хэдэн сар гарах нь ч бий.