1
Дэниел Рэдклифф болон Бонни Райт (Daniel Radcliffe, Bonnie Wright)
- Кино: "Harry Potter and the Deathly Hallows: Part I"
Хэдийгээр олон хүмүүс "Харри Поттер" цувралыг үзэх дуртай ч энэ хоёрыг нийлсэнд баяртай байдаг хүмүүс цөөхөн биз.
2
Жейми Дорнан болон Дакота Жонсон (Jamie Dornan, Dakota Johnson)
- Кино: "50 shades of gray"
Сайхан хайрыг галзуу секстэй хослуулан харуулахыг оролдсон энэ киноны хосууд бие биедээ жинхэнээсээ татагдсан эсэх нь эргэлзээтэй.
3
Константин Хабенский болон Елизавета Боярская
Та бидний сайн мэдэх "Хувь заяаны эргүүлэг" эргүүлэг киноны 2-р анги дээр өмнөх ангийн гол дүрүүдийн хүүхдүүд дурлалцдаг нь ихэнх үзэгчдэд үнэхээр утгагүй хүчилсэн санагдсан.
4
Райан Рейнольдс болон Сандра Буллок (Ryan Reynolds and Sandra Bullock)
Энэ кинон дээр эмэгтэй нь эрэгтэйгээсээ гэрлэхийг гуйдаг. Мэдээж үүнд буруу зүйл байхгүй ч энэ нь ичгүүртэй хэрэг мэт гардаг нь олон хүнд таалагдаагүй.
5
Роберт Паттинсон болон Кристен Стюарт (Robert Pattinson, Kristen Stewart)
Хэдийгээр энэ хоёр жүжигчин 4 жилийн турш жинхнээсээ үерхсэн ч кинон дээр цуг байх даа хосууд шиг биш найзууд шиг санагддаг байсан гэхэд болно.
6
Кристофер Игэн болон Аманда Сейфрид (Christopher Eagan, Amanda Seyfried)
- Кино: "Letters to Julliet"
Үйл явдал нь Италид өрнөдөг энэ киноны гол дүрүүд нь бүгд уйтгартай байсан учраас хүмүүсийн сэтгэлд нийцээгүй юм.
7
Руперт Френд болон Эмили Блант (Rupert Frend, Emily Blant)
Их Британийн хатан хаан Викториа (Victoria)-ийн залуу насыг харуулсан энэ кино хүчирхэг хатан хааныг харуулж чадсан ч хайртай хосуудын тал дээр хангалттай сайн байж чадаагүй аж.
8
Винс Вон болон Риз Видерспун (Vince Vaughn, Reese Witherspoon)
Энэ киноны гол дүрийг бүтээсэн жүжигчид жинхэнэ амьдрал дээр бие биенээ үзэн яддаг байсан учраас кинон дээр олигтой хосууд болж чадаагүй байна.
9
Том Круз болон Пенелопа Крус (Tom Cruise and Penelope Cruz)
Шинжлэх ухааны уран зөгнөлт киноны зохиолыг олны талархлыг хүлээсэн ч гол дүрийн хосууд хэтэрхий хиймэл санагдсан гэдэг шүүмжлэлийг олон хүн хэлж байжээ.
10
Леонардо Ди Каприо болон Марион Котилард (Leonardo DiCaprio, Marion Cotilard)
Хэдийгээр энэ хоёр жүжигчин өмнө нь романтик киноны гол дүрүүдийг гайхалтай бүтээж байсан ч яагаад ч юм энэ кинон дээр хэтэрхий муу жүжиглэсэн байдаг.
11
Брэд Питт болон Жулия Робертс (Brad Pitt, Julia Roberts)
Жулия Робертс энэ кинонд тоглож байх даа ирээдүйн нөхөр, зураглаач Даниэл Модер (Daniel Moder)-тай танилцсан байдаг. Тийм болохоор кинонд Брэд Питтэй сайн хосууд болж чадаагүй байх.
12
Хью Грант болон Сара Жессика Паркер (Hugh Grant, Sarah Jessica Parker)
- Кино: "Spouses Morgan on the run"
Энэ киног үзсэн кино шүүмжлэгч нар гол дүрийн хосууд нэг нэгэндээ хайртай гэдэгт огт үнэмшээгүй тухайгаа бичсэн байдаг.
13
Жонни Депп болон Анжелина Жоли (Johnny Depp, Angelina Jolie)
Хэдийгээр Жонни Депп болон Анжелина Жоли нар гайхалтай жүжигчид хэдий ч энэ кионы кадр бүр дээр уйдсан юм шиг харагдаж байсан нь олон хүний дургүйг хүргэсэн юм.
14
Мэттью Макфэдьен болон Кира Найтли (Matthew MacFadyen, Keira Knightley)
- Кино: "Pride and Prejudice"
Жүжигчин Кира Найтли энэ киноны гол дүрийг гайхалтай бүтээж чадсан ч түүний нөхрийн дүрийг бүтээсэн Мэттью Макфэдьен хэтэрхий уйтгартай байсан гэдгийг олон хүмүүс хүлээн зөвшөөрдөг.