Жуулчдын гарт сүйдсэн музейн нэн ховор үзмэрүүд

Урлагт дурлана гэдэг хэн хүнд байдаг л зүйл боловч заримдаа хүмүүс энэ дур хүсэлдээ автан нэн ховор эртний эд, улс орны соёлын өвийн гайхамшгийг эвдэн сүйтгэх нь бий. Дэлхийн соёл түүхийн дурсгалуудад тун хэврэг зүйл гэдгийг санаж тэдэнд яав ч гаднын нөлөө үзүүлж болохгүй учир нь хэт болгоомжгүйгээсээ болоод тэдгээр дурсгалт зүйлүүдийг байдлаар гэмтээж сүйтгэсэн тохиолдол гардгийг санах хэрэгтэй..

Жуулчдын гарт сүйдсэн музейн нэн ховор үзмэрүүд

1 Клод Монегийн “Аржант дахь далбаат завь”

Уран зургийн имперссионист урсгалын гол төлөөлөгчдийн нэг Клод Монгийн зурсан энэхүү зураг нь 10 сая еврогоор  үнэлэгддэг бөгөөд Ирландын Үндэсний галерейд хадгалагддаг юм. Гэтэл 2012 онд үл мэдэх нэгэн залуу зургийг гараараа хүчтэй цохьжээ. Тус танхай эрийг зургийг эвдэн сүйтгэсний нь төлөө шийтгэсэн ч үнэт зургийг сэргээн засварлахад 18 сар зарцуулсан байна.

Клод Монегийн “Аржант дахь далбаат завь”

2 Цинь гүрний үеийн ваар

Эртний Хятадын үнэт ваар үе үе унаж хагардаг аж. Нэгэн удаа Английн Кембрижийн Фицуильям музейд ийм нэг явдал болжээ. Нэг залуу шатаар бууж яваад гутлынхаа үдээсэнд тээглэн хажуу тийш унахдаа хятадын Цинь гүрний ваарыг түлхээд унгачихсан байна. Нийт хохирлын хэмжээ 500 мянган фунт стерлинг болсон гэнэ. Өнөөх залуу “Өөрөө бэртчихээгүй нь яамай даа” гэж бодсон бол музей ажилтнууд тэгж бодоогүй нь ойлгомжтой. Залуу бэртэж гэмтэүгэй үлдсэн ч гэсэн музейн удирдлагуудад эртний үнэт ваарыг яагаад шатны хашлагын тулгуур дээр тавьсан юм гэж уурласан гэдэг.

Цинь гүрний үеийн ваар

3 Себастьян хааны баримал

Өнөө үед селфи хийх явдал түгээмэл болсон билээ, нөгөөтээгүүр селфинээс болж дэлхийн соёлын үнэт бүтээл хэлмэгдсэн тохиолдол олон.

Португалийн Лиссабон хотод байрлах Себастьян хааны 126 жилийн настай баримал 2016 онд яг ингэж нэрвэгдсэн юм. Нэг жуулчин энэ барималтай хамт селфидэхээр шийджээ. Тэгээд зурган дээр хөшөөтэй цуг гарахын тулд хөшөө рүү авирч байтал баримал унаж 12 хэсэг болон бутрах нь тэр.

Энэ бол амжилтгүй селфийн ганц жишээ биш гэдгийг санаарай. Мөн л Лиссабонд 2016 онд яг ийм явдал болж Гэгээн Михаилын 300 жилийн настай баримал сэргээн засах аргагүйгээр бут үсэрчээ. Италид бас хэдэн залуус Геркулесын хоёр баримлын гантиг титмийг гэмтээсэн явдал гарсан юм.

Себастьян хааны баримал

4 Ромын "Della Barcaccia" усан оргилуур

2015 оны хөл бөмбөгийн тэмцээний үеэр Нидерландын 7000 орчим хөгжөөн дэмжигчид өөрийнхөө багийг дэмжихээр Ромд иржээ. Харамсалтай нь тэд хэрүүл зодоон өрнүүлж байв. Хөл бөмбөгийн шүтэн бишрэгчдийн энэ үймээний үеэр Италийн нийслэлийн дурсгалт газрын нэг болох 1627 онд байгуулсан "Della Barcaccia" усан оргилуур сүйрчээ. Хэдэн зуун танхай залуу шил саванд шээж энд тэнд хаян танхайран оргилуурын нэг хэсгийг эвдлэн сүйтгэсэн байна. Улмаар Нидерландын 23 иргэнийг баривчилсан ч түүх соёлд учирсан 3 сая еврогийн хохирлыг яалтай билээ.

Ромын "Della Barcaccia" усан оргилуур

5 Италийн Флоренц хотын Гэгээн Мариягийн баримал

Дэлхийн аль ч музейд үзмэрт бүү хүр гэсэн гол дүрэм үйлчилдэг. Барьж үзмээр, зүгээр л мэндчилмээр санагдсан ч юунд ч бүр хөшөөнд ч ялгаагүй хүрч болохгүй. Үүнийг Италийн Флоренц хотын "Опера дель Дуомо" музейн ажилтнууд гашуун туршлагаараа  баталж байна.

Нэгэн удаа нэг залуу XV зуунд бүтээгдсэн Гэгээн Мариягийн барималтай зүгээр л мэндчилэх гэж байгаад эвдэлж орхисон байна. Баримлын гар мөргөл үйлдэж байгаа мэт байсан ч жуулчин гарт хүрч байгаад хурууг нь хугалчихжээ. Болсон явдлыг тодруулахад гэмт этгээд мэс засалч мэргэжилтэй байсан ажээ. Тиймээс тэрээр буруугаа хүлээн, баримлын хурууг мэс заслын аргаар буцаан хийсэн гэдэг.

Италийн Флоренц хотын Гэгээн Мариягийн баримал

6 Элгиний гантиг

“Элгиний гантиг” нь Англид XIX зууны эхэн үеэр Лорд Элгиний цуглуулсан, өнөөдөр Британийн музейд байдаг эртний Грекийн урлагийн ховор бүтээл юм.

Британийн нэг сургуулийн сурагчид ангиараа Элгиний үзэсгэлэнг үзэхээр ирэхэд хоёр хүүхэд барилдаж байгаад нэг нь Кентаврын гантиг баримал дээр унаж хөлийг нь хугалж орхисон байна. Багачуулыг насанд хүрээгүй болохоор тэдний хийсэн хэрэгт хариуцлага оногдуулж чадаагүй юм.

Элгиний гантиг

7 Пабло Пикассогийн “Жүжигчин” зураг

Нью-Йоркийн “Метрополитен” музейд байдаг сюрреалист урсгалын төлөөлөгч алдарт Пабло Пикассогийн "Жүжигчин" зураг музейн нэг үзэгчийн золиос болж байсан гэхээр та итгэж байна уу? Үзмэр үзэж явсан нэг эмэгтэй хөлдөө тээглээд зураг дээр дарж унаад 15 см газар цуулаад хаячхаж гэнэ. Улмаар 105 настай энэ зургийн нийт хохирол 100 сая ам. доллараар үнэлэгджээ. Өнөөдрийн байдлаар энэ нь музейд учирсан хамгийн их хохирол байхаа.

Пабло Пикассогийн “Жүжигчин” зураг

8 Парисын "Pont des Arts" гүүр

Парис бол хайр дурлалын хот. Энэ хотыг мэдэхгүй хүн манай гараг дээр бараг л үгүй. Ийм ч болохоор залуу үеийнхэн Францын нийслэлд очиж романтик аялал хийхсэн гэж хүсдэг нь мэдээж.

Энэ хотод залуучуудын заавал очих дуртай дурсгалт газрын нэг бол Наполеон Бонапартын үед буюу 200 жилийн өмнө барьсан "Pont des Arts" гүүр юм. Бал сараа Парист тэмдэглэж яваа олон хос энд очиж гэр бүлээ бат бэх байхыг бэлгэдэн өөрийн гэсэн цоож зүүн, түлхүүрийг нь Сена мөрөнд хаядаг уламжлалтай. Харин 2014 онд цоож хэтэрхий олон болсноос гүүр даахаа больж нэг хэсэг нь нурсан байна. Улмаар гүүрийг сэргээн засварлаж, гэр бүлийн цоожнуудыг нь гүүрээс авчээ. Үүний дараагаар Францад гэр бүл салалт ихэссэн гэдэг яриа ч бий.

Парисын  "Pont des Arts" гүүр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()