Үнэн хэрэгтээ эрэгтэй хүмүүс болон эмэгтэй хүмүүс сээтэн хаялт, эелдэг байдлыг өөр өөрөөр хүлээж авдаг байна. Эмэгтэйчүүд эрчүүдийн сайхан хандахыг нөхөрлөл талаас нь харж хүлээж авдаг бол эрэгтэйчүүд энэ байдлыг сээтэн хаялт гэж ойлгох гээд байдаг. Зарим эмэгтэйчүүдийн хувьд бусадтай сээтэн хаяж буй мэт ярих нь энгийн үзэгдэл бөгөөд тэд эрчүүдийн анхаарлыг татаж, өөрийгөө эрч хүчээр цэнэглэдэг байж болох юм. Ингээд л эрчүүд маань эелдэг харилцааг сээтэн хаялттай андуурч, зүрх сэтгэлээ шархлуулдаг билээ. Иймээс дахиж алдахгүйн тулд дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.
1
Удаан харах
Хэрвээ эмэгтэй хүн тань руу удаан харж байвал тэрээр танилцахыг хүсэж байгаагаа илэрхийлж байгаа юм. Хамгийн гол нь үүнд хугацаа хамаарна. Гэхдээ та заавал цаг харж суух хэрэггүй. Зүгээр л тэр бүсгүй тань руу удаан харж байна уу эсвэл хальтхан хараад өнгөрсөн үү гэдгээр л мэдэгдэнэ. Сэтгэл судлаачид тань руу харж суусан байрлалын талаар ярьдаг ч тухайн бүсгүй тань руу удаан харсан уу эсвэл зүгээр хажуугаар өнгөрсөн залуу мэт харсан уу гэдгийг та ялгаж салгаж чадах болов уу.
2
Хүрэх, шүргэх
Сээтэн хаялтын бас нэгэн хэлбэр бол хүрэлт юм. Хэрвээ тухайн эмэгтэй таньтай гар барихыг эрмэлзэж, эсвэл ямар нэг байдлаар таны биед хүрэхийг эрмэлзэж байвал тэр танд сээтэн хаяж байна гэсэн үг. Үүнээс гадна хэрвээ тухайн эмэгтэй таньтай зөвхөн цаг агаарын талаар ярилцахгүйгээр хувийн орон зайд тань нэвтэрч байвал энэ нь та түүнд таалагдаж байгаагийн нэг дохио юм.
3
Түүний асуулт
Тухайн бүсгүй тань руу харж, хүрсэн хэдий ч эдгээр нь хангалтгүй санагдаж байна уу. Эсвэл бүр аль нь ч байгаагүй байж болох юм. Энэ тохиолдолд та түүний асууж буй асуултанд анхаарал хандуулаарай. Таныг сонирхож буй эмэгтэй таниас илүү хувийн чанартай асуулт асуух болно.
4
Ярианы агуулга
Таныг сонирхож буй эмэгтэй таниас ойр зуурын зүйл асуугаад л яриагаа өндөрлөхгүй. Харин тэрээр илүү нарийн зүйл асууж, хувийн орон зайд тань нэвтрэхийг хичээнэ.
5
Нууц дохио
Хэрвээ тухайн эмэгтэй тань руу харж уруулаа хазаж, үсээрээ тоглож, эсвэл ичингүйрсэн байдалтай харж, хувцсаа янзалж байвал энэ нь тэр таныг сонирхож байгааг илэрхийлж байна. Гэхдээ зарим тохиолдолд эмэгтэйчүүд санаандгүй байдлаар хувцсаа засах үед та үүнийг сээтэн гэж буруу ойлгох магадлалтай. Тиймээс анхааралтай байгаарай.
6
Магтаал
Хүн бүр магтаал сонсох дуртай. Хайр дурлалын харилцаанд авч үзвэл ихэнх тохиолдолд эрчүүд бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнтэйг магтдаг. Хэрвээ эмэгтэй хүн таныг магтаж байвал та үүнийг сээтэн хаялт гэж ойлгох боломжтой. Гэхдээ “Чи үнэхээр сайн хүн шүү. Чамд тохирох бүсгүйчүүд зөндөө байгаа даа” гэсэн магтаалыг тооцохгүй.
7
Зөвхөн танд анхаарал хандуулах
Хэрвээ тухайн бүсгүйд та таалагдаж байвал тэр бүх анхаарлаа танд хандуулах болно. Жишээлбэл: Өрөө дүүрэн хүнтэй байхад тэр зөвхөн таны хажууд эргэлдээд байвал та түүний хувьд найзаас илүү нэгэн бололтой.