69 хүүхэд төрүүлсэн Орос эмэгтэйн маргаан дагуулсан түүх

XVIII зуунд 69 хүүхэд төрүүлж Гиннесийн амжилтыг эвдсэн 76 настай эмэгтэйн түүх нь өдийг хүртэл маргаан дэгдээдэг. Зарим эх сурвалжийн үзэж буйгаар түүний нэрийг Валентина Васильева гэдэг байжээ. Тэгвэл 76 настай эмэгтэй 69 хүүхэдтэй байх боломжтой юу? Эмэгтэй хүний бие ийм хэмжээний чадамжтай байдаг болов уу? Үүний хариултыг шинжлэх ухааны, түүхэн гээд олон баримт дээр тулгуурлан хайж үзэцгээе.

69 хүүхэд төрүүлсэн Орос эмэгтэйн маргаан дагуулсан түүх

1 Оросын тариачин гэр бүл

Валентина Васильева бол Оросын иргэн Феодор Васильева гэх тариачин эрийн анхны эхнэр байжээ. Түүнийг 1707-1782 оны хооронд амьдарсан бөгөөд 76 насандаа нас барсан гэж үздэг. Тэрээр нас барахдаа нийт 69 хүүхэд төрүүлсэн байсан бөгөөд тэдний хоёр нь нялх байхдаа эндсэн аж.

Оросын тариачин гэр бүл

Гиннесийн амжилтын номонд Валентина 27 удаа төрсөн, тэдний 16 нь хоёр ихэр, 7 нь гурван ихэр, 4 нь дөрвөн ихэр байсан гэж тэмдэглэжээ. Тиймээс тэр 27 удаагийн төрөлтөөр ийнхүү 69 хүүхэд төрүүлсэн аж. Түүнийг 18-58 насандаа хүүхдүүдээ төрүүлсэн гэж үзвэл нийт 40 жилийн дотор 27 удаа төрсөн болж таарч байна. 

2 Тэгвэл энэ боломжтой юу?

Эмэгтэй хүн хүүхдээ дунджаар 40 долоо хоног хэвлийдээ тээдэг. Гэвч хоёроос дээш хүүхэд тээж байгаа тохиолдолд хугацаанаасаа эрт төрөх тохиолдол байдаг. Английн "BBC" телевизийн тооцоолсноор хатагтай Васильева хоёр ихрээ 37 долоо хоног, гурван ихрээ 32 долоо хоног, дөрвөн ихрээ 30 долоо хоног тээсэн гэж үзжээ. Энэ бүхнийг нийлүүлэн тооцвол (хоёр ихэр=16, гурван ихэр=7, дөрвөн ихэр=4) нийт 936 долоо хоног болж байна. Жилд 52 долоо хоног байдаг тул тэрээр амьдралынхаа бүхэл бүтэн 18 жилийг жирэмсэн өнгөрүүлжээ.

Тэгвэл энэ боломжтой юу?

3 Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл

Онолын хувьд эмэгтэй хүн ийнхүү олон удаа ихэр хүүхэд тээх боломжтой байдаг ч энэ нь маш ховор тохиолдол гэнэ.

Нэгдүгээрт, эмэгтэй хүний бие махбод мөчлөг тутамдаа хэд хэдэн өндгөн эсийг үүсгэж, тэдгээр өндгөн эс нь маш олон хуваагдах тохиолдол байдаг. Гэвч энэ нь тийм ч нийтлэг зүйл биш бөгөөд ихэнх хүний хувьд мөчлөгийн зөвхөн 5-10 хувьд л тохиолдох боломжтой юм. Харин Васильевагийн хувьд ийм олон удаа тохиолдсон нь ер бусын гайхамшиг гэлтэй.

Хоёрдугаарт, жирэмслэлт болон төрөлт нь эмэгтэй хүний биед маш том сорилт болдог. Тэр дундаа хүүхэд төрүүлсний дараа, 18 сараас бага хугацаанд дахин жирэмслэх нь эх урагт аль алинд нь эрсдэлтэй байдаг аж. Учир нь энэ хооронд эмэгтэй хүний бие өмнөх жирэмслэлтийн үеэр алдсан эрдсээ дахин нөхөн сэргээж амждаггүй байна. Тэр дундаа Васильева шиг 27 удаа жирэмслэх нь жоохон ч амрах боломж өгөхгүй нь мэдээж.

Гуравдугаарт, судлаачид эрүүл мэндийн салбар төдийлөн сайн хөгжөөгүй байсан XVIII зуунд тийм олон хүүхэд төрүүлсэн Василвьева болон түүний хүүхдүүд эндэхгүй байх боломж байсан уу? гэдэгт ихэд эргэлздэг. Учир нь тухайн үед жирэмслэлт өнөөдрийнхөөс илүү эрсдэлтэй байжээ. Үүний дээр Васильева болон түүний нөхөр тариачин байсан, тэд ажил ихтэй байхын дээр, тийм олон хүүхдийг хэрхэн тэжээж, хувцаслаж, өсгөдөг байсан гээд маргаантай асуултууд олон.

Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл

4 Гэвч энэ түүх баримтаар батлагддаг

Дээрх бүхнээс үзэхэд энэ бүхэн шинжлэх ухааны үүднээс боломжгүй мэт санагдаж болох ч, үнэн гэдгийг нь баталсан түүхэн баримтууд олон байдаг аж. Үүний нэг жишээ нь, 1782 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Николскийн сүмээс Москва руу илгээсэн нэгэн хүсэлт дээр Феодор Васильевийг 82 хүүхэдтэй гэж тэмдэглэсэн байжээ.

Тэдний 69-ийг нь Василвьева төрүүлсэн бол, Феодорын хоёр дахь эхнэр 18 хүүхэд  төрүүлсэн бөгөөд тэдний 12 нь хоёр ихэр, 6 нь гурван ихэр байжээ. Тиймээс тус сүмээс олон хүүхэдтэй Феодорын гэр бүлд Засгийн газраас тусламж хүсэн ийнхүү бичиж илгээж байсан  нь баримт болон үлджээ.

Гэвч энэ түүх баримтаар батлагддаг

Бонус: Васильевын гэр бүлийн зураг

Энэ зургийг ихэнх хүмүүс Васильевын гэр бүлийн зураг гэж андуурдаг гэхдээ үнэн хэрэгтээ энэ зураг дээр бид Жозеф Смит (Joseph Smith)-ийн гэр бүлийг харж байна. Тэрээр нийт зургаан удаагийн гэрлэлтээс 45 хүүхэдтэй болж мөн 5 хүүхэд өргөж авсан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()