Ямар бүсгүйн араас залуус хөл алдан гүйдэг вэ?

Эрдэмтэд бүсгүйчүүд ямар тохиолдолд эрчүүдийн анхаарлыг ихээр татдаг талаар ярилцаж энэ асуултын хариултыг олохоор эрмэлзэж байна. Яагаад зарим эмэгтэйчүүд эрчүүдийн харцыг илүү ихээр булааж, харин зарим нь үдшийг ганцаараа өнгөрөөдөг юм бол? Тэгвэл бид танд эрчүүдийн харцыг булаасан бүсгүйн зарчмуудаас хүргэе.

Ямар бүсгүйн араас залуус хөл алдан гүйдэг вэ?

1 Үнэр

Эрдэмтдийн саяхан хийсэн нэгэн судалгаанаас үзэхэд зарим эмэгтэйчүүд байгалиасаа бусад эмэгтэйчүүдээс илүү сайхан үнэртэй байдаг гэнэ. Энэ нь бүсгүйчүүдийн түрхэж байгаа үнэртэй ус бус харин даавраас шалтгаалдаг байна. Эстроген дааврын түвшин ихтэй бүсгүйчүүд эрчүүдийг өөртөө соронз мэт татдаг гэнэ. Үүнээс гадна эрчүүд өөрт тохирох бүсгүйг үнэрээр нь мэддэг болохыг тэд тогтоожээ.

  • Сарнай цэцгийн үнэр бүсгүйчүүдийг илүү дур булаам болгодог гэнэ.
  • Харин хөндийн сараана цэцэг нь ямар ч үнэртэй уснаас илүү хүчтэйгээр бусдын анхаарлыг татдаг бөгөөд таныг эрч хүчтэй болгодог аж.
  • Жимс болон нарийн боовны үнэр нь тухайн хүнд итгэх итгэлийг төрүүлдэг байна.

Амьтанд феромон хэмээх даавар байдаг бөгөөд энэ нь эсрэг хүйстнээ татах, эсвэл айлгадаг гэнэ. Гэхдээ хүнд энэ төрлийн даавар байдаг эсэхэд эрдэмтэд эргэлзэж байгаа аж. Харин эсрэг хүйстнийг татах боломжтой гэсэн гайхалтай үнэртэй ус нь зүгээр л маркетингийн явуулга юм.

Үнэр

2 Нарийн бэлхүүс

Эрчүүд 200 миллсекундын дотор бүсгүйчүүдийн бие галбирыг тодорхойлж чаддаг гэнэ. Эрчүүдийн хувьд төгс галбиртай эмэгтэй гэдэг нь элсэн цаг хэлбэртэй бүсгүйг хэлдэг юм байна. Гэхдээ биеийн жин үүнд огтхон хамаарахгүй бөгөөд нарийн бэлхүүстэй хөвсгөр бүсгүйчүүд ч гэсэн супер моделиудаас дутахгүйгээр эрчүүдийн анхаарлыг татдаг аж. Маркетингийн  мэргэжилтнүүд эрчүүдийн энэхүү сул талыг ашиглаж эрчүүдэд зарах шаардлагатай бараа бүтээгдэхүүний сурталчилгаанд ихэнхдээ энэ төрлийн эмэгтэйчүүдийг тоглуулдаг байна. Бэлхүүс болон ташааны харьцаа 0,7-0,8 байх ёстой гэнэ.

Нарийн бэлхүүс

3 Нүүрний тэгш хэм

Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад нүүрний хэлбэр нь тэгш хэмтэй бүсгүйчүүд хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд багтаж байжээ. Учир нь тархи ойлгоход амар хялбар зүйлийг хүлээж авахдаа илүү хурдан байдаг аж. Үүнээс гадна нүүрний хэлбэр зөв байх нь тухайн хүнийг эрүүл мэндийн хувьд ямар ч асуудалгүй болохыг тодорхойлдог байна. Эрүүл хүн мэдээж бусдын анхаарлыг татна шүү дээ. 

Нүүрний тэгш хэм

4 Танил царай

Хүний тархи шинэ зүйлд дургүй байдаг. Тийм ч утгаараа эрчүүд өмнө нь таньж мэддэг байсан хүндээ дурлах нь элбэг. Эрчүүдийн анхаарлыг татахын тулд заавал төгс төгөлдөр байх шаардлагагүй бөгөөд судалгаанаас харахад тэд өмнө нь хаа нэгтээ таарч байсан хүндээ дурладаг байна. 

Өдөр бүр зурагтаар хардаг одууд бидний хувьд үзэсгэлэнтэй санагддаг шүү дээ. Учир нь бид тэднийг хараад дасчихсан байдаг бөгөөд ямар ч тохиолдолд сайхан харагддаг аж. 

Танил царай

5 Илэн далангүй байдал

Илэн далангүй байдал нь богино банзлаас илүү үйлчилгээтэй байдаг. Та харилцагчдаа өөрийнхөө талаар үнэнийг ярих үед тэрээр танд маш ихээр татагдах болно. Үүнээс гадна тэрээр өөрийгөө танд таалагдаж байна гэдэгт итгэлтэй байж чадна. Хамгийн гол нь та хоёр харилцан ярилцах хэрэгтэй. Жишээлбэл, тэр танд өөрийнхөө талаар сонирхолтой зүйлийг ярьсан бол та ч гэсэн ямар нэг сонирхолтой зүйл ярьж өгч болох юм. 

Илэн далангүй байдал

6 Аз сорьсон, аюултай алхам хийхэд бэлэн байх

Хайр болон айдас нь хоорондоо холбоотой зүйл гэнэ. Эрдэмтдийн хэлснээр хайр болон энгийн үеийн адреналин ялгаралт хооронд нь андуурах магадлал өндөр байдаг аж.  Тухайлбал, анхны болзоон дээрээ галзуу хулгана дээр суусан хосуудын харилцаа илүү удаан үргэлжлэх магадлалтай байдаг гэнэ. Таалагддаг залуугаа өөртөө татахын тулд хааяа ч гэсэн эрсдэлтэй алхам хийж, түүний адреналиныг нь ялгаруулаарай. 

Аз сорьсон, аюултай алхам хийхэд бэлэн байх

7 Удаан харц тулгарах

Эрдэмтэд саяхан нэгэн судалгаа хийсэн бөгөөд уг судалгаагаар хайртай залуугаа өөртөө татахын тулд түүн рүү 2 минут харахад л тэр өөрийгөө танд таалагдаж байна гэдгээ ойлгодог гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүнээс гадна өөд өөдөөсөө удаан хардаг хосуудын харилцаа илүү бат бөх болдог аж.

Харвардын сэтгэл судлаач Зик Рубины үзэж байгаагаар найзууд хоорондоо ярилцахдаа 60 хувь нь нэг нэгнийхээ нүд рүү хардаг бол нэг нэгэндээ таалагддаг хүмүүс 75 хувь бие бие рүүгээ харц шидэлцдэг гэнэ. 

Удаан харц тулгарах

8 Зөв ярих

Бусад хүмүүсийг өөртөө татах нэг шидэт үг байдаг бөгөөд энэ нь ердөө л "Баярлалаа" гэсэн үг юм. Зөв цагтаа, сэтгэлээсээ хэлсэн талархлын үг нь хосуудын харилцааг илүү бат бөх болгож өгдгөөс гадна та эргэн тойронд байгаа бусад хүмүүсийнхээ анхаарлыг татаж чадна. 

Хамгийн гол нь шидэт үгийг та үнэн сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй гэдгээ мартаж болохгүй шүү. 

Зөв ярих

9 Бүдэг гэрэл

Кино болон гэрэл зурганд тухайн хүнийг илүү үзэсгэлэнтэй харагдуулахын тулд гэрлийн тусгалыг ихээр ашигладаг. Гэхдээ энэ аргыг бодит амьдрал дээр ч ашиглаж болох юм байна шүү. Анхны болзоондоо та бүдэг гэрэлтэй газрыг сонгосон нь зүгээр. Учир нь бүдэг гэрэлтэй байх үед хүний нүдний хүүхэн хараа томордог бөгөөд эрчүүдэд энэ нь ихээр таалагддаг гэнэ. Үүнээс гадна хэрвээ тань руу хүүхэн хараа нь томорсон байдлаар харвал та ч гэсэн түүнд таалагдсан гэсэн үг юм. 

Бүдэг гэрэл

10 Дулаан орчин

Эрдэмтдийн үзэж байгаагаар бие биенээ дулаахан, тав тухтай байгааг мэдрэх нь цаашдын харилцаанд чухал нөлөөтэй гэжээ. Тиймээс анхны болзоогоо хийхдээ гадаа биш харин дулаан орчинд хийвэл илүү тохиромжтой. Энэ тохиолдолд та эсрэг хүйстэндээ таалагдах болно. 

Дулаан орчин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()