Кайли Женнер сүй тавьсан уу?

Реалити шоуны од Ким Кардашиан (Kim Kardashian)-ы отгон дүү Кайли Женнер (Kylie Jenner) сүй тавьсан тухайгаа албан ёсоор зарласан талаар "Dailymail" мэдээллээ. Тэрбээр 2017 оноос үерхсэн, реппер Травис Скот (Travis Scott)-ын өгсөн сүйн бөгжийн зургаа инстаграм хуудастаа байршуулаад "Энэ бүхэн жинхэнэ" гэж бичжээ. 

Кайли Женнер сүй тавьсан уу?

Хосууд хэдхэн сарын өмнө өмнө Сторми (Stormi) гэх охинтой болсон билээ. Кайли амаржсаны дараа Травис хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан хэмээн шар хэвлэлүүд мэдээлж байсан ч хосууд тухайн үед ямар нэг мэдэгдэл хийгээгүй юм. 

Харин энэхүү зураг нь тэдний сүйн баталгаа болж байгаа аж. Одоогоор тэдний хуримын тов зарлагдаагүй байгаа ч Кайлигийн шүтэн бишрэгчид энэ ондоо багтаан гэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаа. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()