Та энийг юу гэж бодож байна?

2012-09-04, 22:15
23,140

Энэ зүйлийг чухам юу гэдгийг нь таах гээд оролдоод үзээрэй. Юу юу байж болох талаар таамаг дэвшүүлэн, эргцүүлэн бодох зуур тань нэгэн шипи-г хүргэе. Энэ зүйлийг 40,000 еврогоор зарсан гэсэн шүү. Ингээд бүгдээрээ асар их үнэд хүрсэн нэгэн хачирхалтай зүйлийн талаар мэдээллийг хүлээн авцгаая. Хорвоо ертөнцийн сонин хачин үнэхээр барагдахгүй бололтойдог шүү.

Та энийг юу гэж бодож байна?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Энэ бол Амбра буюу Ambergris  – халимны гулгидас юм. Энэхүү гулгидас нь 40,000 еврогийн үнэд хүрсэн гэхлээр тун хачирхалтай байгаа биз? Гэвч баримт баримтаараа л үллдэг.



Хэргийн учир нь юундаа байна вэ гэвэл: Халимны гулгидас, бөөлжис нь үнэртэй ус үйлдвэрлэгчдийн хувьд алт шиг үнэтэй зүйл юм байна. Чухам энэ л түүхий эд нь аливаа үнэртнийг үнэрээ маш удаан барьдаг болгодог ажээ.



Олсон газар нь:



Википедиа дээрхи мэдээлэл:
Амбра – гэдэг нь халимны хоол боловсруулах эрхтэн дотор бий болдог саарал өнгөтэй, ээдрээтэй давхаргат бүтэцтэй хатуу биет юм. Амбра нь эрт дээр үеэс XX зууны дунд үе хүртэл үнэртэй ус үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн үнэтэй түүхий эдэд тооцогдож ирсэн байна.

Амбра нь халимны амьдаар нь залгисан загас болон олон төрлийн амьтдын хатуу хошууны мөргөлтөөс үүссэн шархыг эдгээх зорилгоор ялгардаг шүлтлэг бодисоос үүсдэг байна. Амбраны хэсгүүдээс ивэрлэг хошуутнуудын хагас боловсорсон хошуу олддогоор үүнийг нотлох боломжтой. Эрдэмтэд олон арван жилийн турш амбра-г халимны амьдралын хэвийн үзэгдэл, эс бөгөөс паталогийн үр дүн эсэхийг нь олж тогтоохоор ажиллаж байгаа юм. Хамгийн сонирхолтой нэгэн баримтыг дурьдахад: Амбра нь зөвхөн эрэгчин халимны ходоодноос гардаг байна. Өнөө цагт халимны анг хориглосон учраас амбраг олборлох цор ганц арга зам нь далайн эрэг дээр шидэгдсэн хэсгүүдийг цуглуулах явдал болоод байгаа аж. Ингээд бидний хэрэглэдэг хамгийн үнэтэй үнэртэй уснуудад халимны гулгидас буюу амбра-ны найрлага байдаг болохыг бид мэдлээ. Сүрчиг үйлдвэрлэгчид зөвхөн далайн эрэг дээрээс олсон амбраг л бүтээгдэхүүндээ ашигладаг болохоо хуулийн өмнө нотолдог байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()