Эмэгтэй хүнтэй гар барихдаа анхаарах ёстой зүйлс

Боловсон байна гэдэг нь мэдээж таны хүнтэй хэрхэн мэндэлж байгаагаас эхэлнэ. Мэндчилгээ дотор нэн чухал зүйл бол гарын атгалт юм шүү. Найз нөхөр, дарга даамал, хайртай бүсгүй, хамгийн дургүй хүн чинь гээд хэн ч бай та гар барьж л мэндэлнэ. Тиймээс эмэгтэй хүнтэй гар атгаж мэндчилэх тухай хэдхэн зүйл анхааруулъя. 

Эмэгтэй хүнтэй гар барихдаа анхаарах ёстой зүйлс

1 Чанга атгаж болохгүй

Эмэгтэй хүнтэй гар барихдаа эрэгтэй хүн шиг хамаг чадлаараа базаж болохгүй. Учир нь энэ нь үл хүндлэлийн хэлбэр юм. 

Чанга атгаж болохгүй

2 Санаа зовох хэрэггүй

Гараа аль болох чөлөөтэй байлга. Гэхдээ тэглээ гээд атгахаа боль гэсэн үг биш. Зүгээр л гар барьж буй бүсгүйн гарыг зөөлөн базаад тавихад болно. 

Санаа зовох хэрэггүй

3 Гарны хэмжээ чухал

Гар барьж буй бүсгүйн гарын хэмжээнд өөрийн гараа тохируул. Хэрвээ тухайн бүсгүй жижиг гартай бол хуруугаараа, том гартай бол гарын алгаа бүхэлд нь ашиглаарай. 

Гарны хэмжээ чухал

4 Бага зэргийн даралт

Хэрвээ шаардлагатай гэж үзвэл бага зэргийн хүч хэрэглэхэд гэм байхгүй. Ялангуяа бизнесийн яриа хэлэлцээрийн үеэр эмэгтэй хүнтэй гар барьж байгаа бол түүний гарыг бага зэргийн хүчээр базахад асуудал байхгүй. 

Бага зэргийн даралт

5 Гарт нь хүрэх

Гарыг нь атгаад сэгсрэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Ингэх юм бол таны гар барьсан бүсгүй өөрийг нь хүндэтгэж байгааг ойлгох болно. 

Гарт нь хүрэх

6 Эмэгтэй хүнтэй харьцаж байгаагаа санаарай

Эмэгтэй хүний гар илүү эмзэг байдаг учраас болгоомжтой байхыг үргэлж санаж яваарай. Тийм учраас эмэгтэй хүнтэй гар барихдаа зөөлөн тоглоом атгаж буй мэт харьцах хэрэгтэй. 

Эмэгтэй хүнтэй харьцаж байгаагаа санаарай

7 Гарыг нь үнсэх

Эмэгтэй хүнийг хүндэтгэсэн бахархсан мэдрэмжийг агуулдаг нэн эртний үнсэлтүүдийн нэг бол гаран дээр үнсэх билээ. Эрт дээр үеийн дүрэм журамд хэрвээ залуу нь бүсгүйгээс насаар ахмад бол түүний гарт хүрэх эрхтэй гэж үздэг байжээ. Мөн эрэгтэй нь бүсгүйн гарын үнсэхдээ доош бөхийх эсвэл нэг хөл дээрээ суух зэргээр хүндэтгэл үзүүлдэг байсан байна. Мөн үнсэхийн зэрэгцээ магтаал хэлэхийг зөвлөмж болгодог аж. Гар үнсэх нь одоо үед маш бага харагдах болжээ. Гэвч үнэндээ зөв цагт, зөв магтаалтай хослуулах аваас дан ганц өөрийн хайртай бүсгүйгээ биш, эргэн тойрон дахь бүсгүйчүүдийн ч сэтгэлийн хөдөлгөх болно. 

Гарыг нь үнсэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()