Түүхэнд мөнхөрсөн эмэгтэй удирдагчдын хувийн амьдралын нууцаас...

Зуун зууны туршид эрэгтэй хүмүүс л засгийн эрх барьж ирсэн хэмээн ихэнх хүмүүс боддог. Хаан, ноён, шахууд ард түмний удирдагч эцэг болон улс орноо хөгжүүлэн цэцэглүүлж ирсэн байна. Төр улсад эмэгтэйчүүдийн үүрэг тун хязгаарлагдмал, ердөө гэр бүл болж удам залгах хүүхэд төрүүлдэг байсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ фараонуудын үеэс эхлээд хаан титэм зүүж, төр улс захирч байсан онцгой эмэгтэйчүүд байсан гэдгийг мартаж болохгүй.

Түүхэнд мөнхөрсөн эмэгтэй удирдагчдын хувийн амьдралын нууцаас...

1 Хатшепсут

“Сахалтай эмэгтэй” гэгдэх Хатшепсут хатан өөрийн нөхөр Тутмос II-ыг нас барсны дараа эр хүний хувцас өмсөн, хиймэл сахал зүүж явах хэрэгтэй болжээ. Тэр фараон Тутмос I-ын том охин, цор ганц залгамжлагч байснаас гадна ирээдүйн Тутмос III, түүний хүү дөнгөж зургаан нас хүрч байсан учир Хатшепсутоос өөр хүн фараон болох боломжгүй байсан гэдэг.

Бүсгүй засгийн эрхэнд гараад ханхүүг хүмүүжүүлэхээр сүмд илгээж өөрөө Египетийг ганцаараа 22 жил захирсан юм. Ядуу зүдүү, нүүдэлчин энэ улс Хатшепсутын захиргаан дор эдийн засаг нь урьд өмнө нь байгаагүйгээрээ эрчимтэй хөгжиж, барилга барьж, худалдаа хийн тэр ч бүү хэл Египетийн хөлгүүд Пунт улсад хүрч байлаа. Хатшепсут цэргээ өөрөө захиран аян дайн хийж ялж байв. Түүнийг зэмлэж болох ганц зүйл бол ерийн нэг бичээчийн хүү уран барилгачинтай холбогдсон явдал байсан юм. 
Нөгөөдөх нь мэдээж бурхны амьд элчтэй гэрлэж чадахгүй ч хатан хаанаа хайрлаж бүр хайрттайгаа адил авсанд хэвтэнэ хэмээн өөртөө авс бэлтгэж байжээ.

“Та нар түүний үгийг сонсох ёстой, та нар түүний тушаалыг дагах ёстой. Түүний ачийг хариулсан хэн боловч амьдрах болно. Харин түүний аугаа ихийг үл тоомсорлож доромжилсон хэн ч үхэх болно” Хатан Хатшепсутын талаар Тутмос I өгүүлжээ.

Хатшепсут

2 Клеопатра

Клеопатра VII-гийн амьдралыг ойлгохын тулд түүний гэр бүлийн түүхийг мэдэх хэрэгтэй болно.

Тухайн үед Их Александр жанжин, Птолемын үр удам Египетийн хаад 12 үе дамжаад эгчтэйгээ гэрлэж, гэр бүл, эцэг эх, ах дүүс, хүүхдээ цаазалж алж байжээ. Хаан ширээнд суухын тулд Клеопатра Береника, Арсино хоёр эгчээ ялж, хоёр дүүтэйгээ гэрлэн, хоёуланд нь хор өгч алах хэрэгтэй болсон гэдэг. Тэрээр хожим залуу Цезарийн зүрх сэтгэлийг эзэмдэж түүнд хүү төрүүлэн нэрийг нь ашиглахын тулд Цезарион гэсэн нэр өгчээ. Харин өөрөө Ромын тийм ч залуу биш жанжин Марк Антонийг хайрлан түүнд гурван ч хүү төрүүлж өгсөн гэдэг. Тэр мөн л Ромын эзэн хаан Октавианыг бараг л эрхэндээ оруулах гэж байсан ч нас нь арай гэж өөрийгөө барьжээ. Гэсэн хэдий ч Клеопатраг хөнгөмсөг эмэгтэй гэж хэлж болохгүй юм. Тэрээр өөрийнхөө цаг үед найман хэл мэддэг, Грекийн зохиолч Гомерийгн бичмэлийг уншиж, цэргийн тактик, анагаах ухаан, хор судлал сонирхдог байсан гэнэ. Мөн бидний сайн мэдхээр тэрээр Ромтой 30 жил байлдаж Египетийг тусгаар хэвээр үлдээж байжээ.

“Анх харахад зүйрлэшгүй гоо сайхнаас гадна зан харилцаа нь  сэтгэл булаам тансаг эмэгтэй. Түүний дуу хоолойг сонсох бүрий яруу, хэл яриа нь олон утаст уянгалаг хөгжим мэт, ая дан нийлүүлсэн дуурийн цомнол шиг билээ” хэмээн Грек Ромын зохиолч, түүхч Плутарх хэлжээ.

Клеопатра

3 Гүнж Софья

Шударга бусаар орхигдон мартагдаж сүүдэрт үлдсэн баатарлаг эмэгтэй бол нэгдүгээр Петр I-ийн эцэг нэгтэй эгч Софья юм. Эгч дүүс эрс шийдэмгий, тууштай, сайн харилцаатай байсан юм. Хэрвээ Петр Алексеевич өөрийн ах Иван, Федор нар шиг сул дорой байсан бол Орос орон огт өөр замаар явах байсан биз. Харин Софья Алексеевна түүнийг хаан ширээнд залрах замыг нь чиглүүлж, бардам эрс болгосон юм. Софья их боловсролтой шүлэг бичдэг байсан бөгөөд улмаар Москвад анхны сургууль Слав-грек-орос хэлний академийг үндэслэжээ. Тэрээр хэдий ухаалаг сайн хатан хаан байх байсан ч дүү Петр түүнээс илүү хүчирхэг байсан юм.

Гүнж Софья

4 Элизабет I

Түүхэн дэх бүхий л эмэгтэй хатад их хэцүүхэн амьдралыг даван туулсан байдаг. Тэдний тод жишээ бол Элизабет I юм. Английн хаан Генрих VIII хоёрдахь хатан Анна Болейныг өөрт нь хүү төрүүлж өгөхийг хүлээж байсан ч охин гарсан тул Анна охиноо гадуурхжээ. Залуу Элизабет ордноосоо гарч цөлөгдөж, зугтаж Тауэрт хоригдож байсан ч эцсийн эцэст хатан хаан болж чадсан юм. Элизабетын хаант засаглалыг Английн түүхэнд “Алтан зуун” хэмээдэг юм. Хатан хааны мэргэн удирдлагын ачаар Англи улс Испанийн “Ялагдашгүй Армад”- флотыг ялан дийлж далайд хаанчилж байлаа. 

Элизабет I

5 Элеонора Аквитанская

Францын Герцог Актвитанскийн охин, цор ганц өв залгамжлагч, Франц, Испани, Жоанн Сицилийн хатан хаан Элеонора өөрийнхөө цаг үеийн хамгийн үзэсгэлэнт, дур булаам эмэгтэй байлаа. Шийдэмгий, зоригтой, догшин, дурламтгай, хартай эмэгтэй байсан юм. 15 настай охин байхдаа Францын залуу хаан Луи VII-д гэргий болохдоо 20 жил түүнтэй амьдарч, хоёр охин төрүүлж өгөн мөн тэр ч бүү хэл түүнтэй хамт Загалмайтны аян дайнд явж байжээ. Цуу яриагаар бол тэрээр эхний гэрлэлт нь сүйрснээс нэг жилийн дараа Англи Хенри II-ийн хайртай эмэгтэйг хордуулан алж, улмаар хааныг өөрийн болгосон гэдэг. Хенрихтэй гэрлэснийхээ дараа долоон хүүхэд төрүүлж өгсөн байна. Нэгэн удаа нөхөр нь түүнийг хардсанаас болж ордноос цөлж цамхагт хориход тэрээр 8 хүүгээ эцгийнх нь эсрэг босгож байжээ.

80 наслахдаа эцсээ хүртэл хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалан Европын улс төрд идэвхтэй оролцсоор байсан гэдэг.

Элеонора Аквитанская

6 Елизавета Петровна

Петр I,  Екатерина I хоёрын охин үзэсгэлэнт хатагтай, бүжигчин, сайхан сэтгэлт эмэгтэй гэж түүнийг Оросын ард түмэн магтан шагшдаг.

Елизавета залуудаа хаан ширээнд сууна гэж эрмэлздэггүй нэгэн байсан ч 31 насандаа гвардийн бослого удирдаж хаан ширээнд суухаас өөр аргагүй болсон байн. Хөгжилтэй хатан хаан маш сайн удирдагч байснаар өөртөө жинхэнэ сайн сайдууд олж чаддаг байжээ. Тэр дайнд ялж, Орос улсад анхны банк, театр, үнэртний үйлдвэр нээсэн юм. Мөн тэрээр бас цаазын ялыг халсан нь Европдоо хамгийн анхны тохиолдолд тооцогддог.

Елизавета Петровна

7 Индира Ганди

Домгоор бол тэр Махатма Гандигийн охин, садан төрөл нь ч биш харин эцэг нь Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарал Неру байжээ. Индирагийн гэр бүлийнхэн бүгд Энэтхэгийг чөлөөлөх тэмцэлд оролцож, хаант дэглэм, нийгмийн тэгш бус байдлыг халахын төлөө тэмцэж байсан юм. Индира зороастризмын шашинт Фероз Гандитай гэрлэж үүнийхээ төлөө шоронд суусан ч хайр сэтгэл нь ялан дийлжээ. Индира хоёр хүү төрүүлсэн ч улс төрийн амьдралд идэвхтэй оролцсоор байлаа. 1964 онд тэрээр Энэтхэгийн Ерөнхий сайд болж Засгийн газрыг 20 жил тэргүүлсэн юм. Улс орноо хөгжүүлж, гадаадын бараа бүтээгдэхүүнээс хараат байдлыг халан, сургууль, үйлдвэр барьжээ. Гэвч хожим улс төрийн сөргөлдөгчдийнхөө гарт амиа алдсан.

“Зангидсан гараар нэг нэгэнтэйгээ мэндэлдэггүй” - Индира Ганди 

Индира Ганди

8 Голда Меир

Израиль гаралтай тэрээр олон хүүхэдтэй ядуу гэр бүлд төрсөн. Найман хүүүхдийн тав нь өлсгөлөн, өвчнөөс болж амь алдсанаар эцэг эхтэйгээ Америкт цагаачилж төлбөргүй бага сургууль төгсжээ. Тэр шинээр ирсэн цагаачдад англи хэл заан нягтлан бодогч залуутай гэрлэн түүнтэйгээ хамт 1921 онд Палестинд цагаачилж очсон юм.

Хөдөө аж ахуйн хамтралд ажиллаж, цагаан хэрэглэл угаан, эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож байгаад удалгүй ажилчны хөдөлгөөний удирдагчаар сонгогджээ. Голда Еврейн улсыг тунхаглахын тулд гурван сарын хугацаанд 50 мянган доллар цуглуулж, хожим нь ЗХУ-д айлчилж, Иорданы хаантай хэлэлцээр хийж, Израилийн дөрөв дэх Ерөнхий сайд болж байсан агуу эмэгтэй юм.

“Хүн чанараа алдсан хүн бүхнийг алдана” - Голда Меир 

Голда Меир

9 Маргарет Тэтчер

Энэ хатагтайн Английн төрд гарсан түүх нь их урт удаан, шаргуу хөдөлмөрийн түүх. Маргарет эхлээд улс төрч болохыг бодсонгүй химид л их дуртай байж. Тэр Оксфордын тэтгэлэг авч, анхны антибиотик бүтээсэн лабораторид ирээдүйн Нобелийн шагналт Дороти Хожкины удирдлага дор ажиллаж байлаа. Гэхдээ улс төр түүний хобби байсан юм.  Эхлээд тэр Консерватив намд элсэж, дараа нь ирээдүйн нөхөр Дэнис Тэтчертэй танилцсан бөгөөд өмгөөлөгч төгсөхөөсөө дөрвөн сарын өмнө ихэр хүүхэд төрүүлж байлаа. Дөрвөн жилийн дараа залуу хатагтай Тэтчер Английн Парламентын гишүүн болж, 1970 онд сайд, 1979 онд Британийн Ерөнхий сайд болсон юм. Түүний нийгмийн бодлого дахь хатуу байр суурь, Фолклендын дайн, радикал үзлийн төлөө зөвлөлтийн хэвлэл түүнийг “Төмөр хатагтай” хэмээн нэрлэж байлаа. Гэхдээ тэр английн боловсролын тогтолцоог боловсронгуй болгож, ялангуяа ядуу айлын хүүхдэд сурах боломж олгон, эдийн засаг үйлдвэрлэлээ өөд нь татаж чадсан юм. 2007  онд Британийн парламентад түүний хөшөөг босгосноор ийм өндөр хүндэтгэл хүлээсэн цорын ганц Ерөнхий сайд болсон юм.

“Ярилцагчтайгаа ойлголцохын тулд түүнтэй ижил үзэл бодолтой байх албагүй” - Маргарет Тэтчер

Маргарет Тэтчер

10 Вигдис Финнбогадоттир

Вигдис Финнбогадоттир нь манай дэлхийд албан ёсоор сонгогдсон хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч юм. Тэрээр Исланд улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг дөрвөн удаа хашиж, эцэст нь сайн дураараа орхисон байна. Эхэндээ Вигдис улс төрөөс ангид байж Дани, Францад суралцаж франц хэл, театр сонирхдог ганц бие өрх толгойлсон эмэгтэй байсан юм. 1975 оны аравдугаар сарын 24-нд тэрбээр эмэгтэйчүүдийн ажил хаялтыг зохион байгуулж бүх эмэгтэйчүүд ажилд гаралгүй, гэрийн ажлаа хийж эсэргүүцлээ илэрхийлэхэд нэгдсэн аж. Ердөө таван жилийн дараа Вигдис улсынхаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрээр ЮНЕСКО-гийн сайн дурын элч, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудлыг анхаарч байв. Улс төрөөс гарсныхаа дараа нуруу нугас, гэмтлийн эмч нарын холбоог үндэслэн дэлхийн эмч нарыг цуглуулан туршлагыг нь солилцуулж, дүн шинжилгээ хийлгэж байгаа юм.

Вигдис Финнбогадоттир

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()