Үс, хувцас дээр наалдсан бохийг салгаж авах 10 хялбар арга

2019-01-06, 15:19
15,249

Хивсэн дээр, гутлын улан дээр, эсвэл хүүхдийн тань үсэн дээр бохь наалдчихаад салахгүй төвөг учруулаад байна уу? Аливаа эд зүйл дээр наалдсан бохийг салгахад хэрэг болдог зүйл зөвхөн ургамлын тос биш, өөр илүү үр дүнтэй аргууд олон бий. Ингээд тэдгээр аргуудтай танилцана уу. 

Үс, хувцас дээр наалдсан бохийг салгаж авах 10 хялбар арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөлдөөх

Бохь наалдсан хувцсыг хөлдөөгчинд хийгээд хоёр цаг орчим байлгах хэрэгтэй. Хөлдүү бохь хувцаснаас маш амархан салдаг.

Хөлдөөх

2 Майоннез

Ямар ч тос наалдсан бохийг салгаж чадна. Харин та эд зүйлийн гадарга дээр тосны толбо үлдээлгүйгээр цэвэрхэн салгая гэвэл майоннез ашиглаарай.

Майоннез

3 Нимбэгний шүүс

Хувцсан дээр наалдсан бохийг салгахын тулд бага зэрэг нимбэгний шүүс шингээгээд хэсэг хугацааны дараа бохийг хутгаар хусах хэрэгтэй.

Нимбэгний шүүс

4 Уксус

Хувцас болон хивсэн дээр наалдсан бохийг салгахад уксус бас сайн үр дүнтэй. Бохь наалдсан хэсэгт уксуснаас бага зэргийг дусаагаад зөөлөн үрэхэд сална.

Уксус

5 Үсний лак

Наалдсан бохин дээр үсний лак шүршээд орхиход хэсэг хугацааны дараа хатаад салгахад хялбар болдог.

Үсний лак

6 Шүдний оо

Шүдний оо нь бохьны наалдамхай чанарыг үгүй хийдэг. Бага зэрэг оо наалдсан хэсэг дээр түрхээд хэсэг хугацааны дараа хусаж арилгана.

Шүдний оо

7 Мөс

Эд зүйлийн гадарга дээрх бохь наалдсан хэсэг дээр хэсэг мөс байрлуулахад бохь хөлдөн хатуурч салгахад хялбар болно.

Мөс

8 Үсний сэнс

Наалдсан бохийг үсний сэнсний халуунаар нь үлээлгэж зөөлрүүлэх хэрэгтэй. Дараа нь бохийг алчуураар юм уу цаасаар арчихад маш хялбархан арилна.

Үсний сэнс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()