Ямар жүжигчдийн тоглосон кино хамгийн их орлого олдог вэ?

Ямар жүжигчин тус кинонд хамгийн их орлого авч ирдэг бол? Тэгвэл "The Hollywood Reporter" сайтын судалгаа явуулж дээрх асуултын хариултыг олохыг зорьжээ. Жишээ нь, "Box office"-д тоглосон кино бүр нь 1 тэрбум ам.долларын ашиг олсон бол тухайн жүжигчний рэйтинг өндөр байх жишээтэй. Тоглосон кино нь их ашиг олдог ч төдийлөн хүмүүсийн сайн мэдэхгүй жүжигчид олон байдаг. Ингээд тоглосон кинонууд нь хамгийн их ашиг олсон одуудтай танилцацгаая. 

Ямар жүжигчдийн тоглосон кино хамгийн их орлого олдог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Брэдли Күүпер (Bradley Cooper) - 7.5 тэрбум ам.доллар

Брэдли Күүпер "Hangover", "Guardians of the Galaxy" зэрэг кинонуудаар нэрд гарсан бөгөөд 2018 онд "Star is born" мюзиклийг найруулсан байна. 

Хамгийн их орлого олсон кино - "Avengers: Infinity War" 2.049 тэрбум ам.доллар.

Брэдли Күүпер (Bradley Cooper) - 7.5 тэрбум ам.доллар

14 Иан Маккеллан (Ian McKellan) - 9.1 тэрбум ам.доллар

Иан Маккеллан нь "Lord of the Rings" цувралаар олны танил болсон бөгөөд хамгийн сүүлд 2017 онд "Beauty and the Beast" кинонд дүр бүтээсэн байна. 

Хамгийн их орлого олсон кино - "Beauty and the Beast" 1.264 тэрбум ам.доллар.

Иан Маккеллан (Ian McKellan) - 9.1 тэрбум ам.доллар

13 Жонни Депп (Johnny Depp) - 9.64 тэрбум ам.доллар

Жонни Депп нь 90-ээд онд "25 Jump Street" цувралаар олны танил болсон бөгөөд түүний тоглосон "Pirates of the Caribbean" цуврал нийт 4.5 тэрбум ам.долларын орлого олжээ. Тэрбээр хамгийн сүүлд "Fantastic Beats: Crimes of Grindelwald" кинонд тоглосон байна. 

Хамгийн их орлого олсон кино - "Pirates of the Caribbean: Dead Man's Chest" 1.066 тэрбум ам.доллар.

Жонни Депп (Johnny Depp) - 9.64 тэрбум ам.доллар

12 Идрис Элба (Idris Elba) - 10 тэрбум ам.доллар

Идрис Элба анх "Wire" цувралд тоглож нэрд гарч байсан бөгөөд түүнээс хойш "Marvel"-ийн "Thor" болон "Avengers" цуврал кинонуудад тоглоод амжсан байна. Тэрбээр өдгөө "Luther" телевизийн цувралын гол дүрийг бүтээдэг аж.

Хамгийн их орлого олсон кино - "Avengers: Infinity War" 2.049 тэрбум ам.доллар.

Идрис Элба (Idris Elba) - 10 тэрбум ам.доллар

11 Стэнли Тучи (Stanley Tucci) - 10.6 тэрбум ам.доллар

Ихэнхдээ туслах дүр бүтээдэг жүжигчин Стэнли Тучи "Transformers" болон "Hunger Games" зэрэг томоохон цуврал кинонуудад тоглосон байна. Тэрбээр хамгийн сүүлд "Beauty and the Beast" кинонд тогложээ.

Хамгийн их орлого олсон кино - "Beauty and the Beast" 1.264 тэрбум ам.доллар. 

Стэнли Тучи (Stanley Tucci) - 10.6 тэрбум ам.доллар

10 Эдди Мефри (Eddie Murphy) - 10.81 тэрбум ам.доллар

Инээдмийн киноны мастер Эдди Мефри нь "25 hours" болон "Beverly hills cop" зэрэг кинонуудаар нэрд гарсан байдаг бөгөөд бидний сайн мэдэх илжигний дүрийг бүтээсэн хүүхэлдэйн киноны "Shrek" цуврал нь 3.6 тэрбум ам.долларын орлого олжээ. 

Хамгийн их орлого олсон кино - "Shrek 2" 919.8 тэрбум ам.доллар.

Эдди Мефри (Eddie Murphy) - 10.81 тэрбум ам.доллар

9 Том Круз (Tom Cruise) - 10.98 тэрбум ам.доллар

Адал явдалт кинонуудаараа алдартай Том Круз нийт 60 гаруй кинонд тоглосон бөгөөд үзэгчид түүнийг "Mission:Impossible" цувралаар нь хамгийн сайн мэдэх байх. 

Хамгийн их орлого олсон кино - "Mission:Impossible - Fallout" 791 сая ам.доллар.

Том Круз (Tom Cruise) - 10.98 тэрбум ам.доллар

8 Энтони Даниэлс (Anthony Daniels) - 11.04 тэрбум ам.доллар

Алдарт "Star wars" цувралын алтан өнгөтэй робот "C3PO"-ын дүрийг бүтээсэн английн жүжигчин Энтони Даниэлс төрөлх орондоо 130 гаруй тайз, дэлгэцийн бүтээлд тоглосон байдаг. 

Хамгийн их орлого олсон кино - "Star Wars: The Force Awakens" 2.068 тэрбум ам.доллар.

Энтони Даниэлс (Anthony Daniels) - 11.04 тэрбум ам.доллар

7 Энди Серкис (Andy Serkis) - 11.7 тэрбум ам.доллар

Томоохон кинонууд дээр үргэлж дижитал аргаар дүр бүтээдэг энэ жүжигчин "Lord of the Rings", "Star Wars", "Planet of the Apes" зэрэг томоохон цуврал кинуудад тоглосон байна. Тэрбээр хамгийн сүүлд "Black Panther" киноны сөрөг дүрийг бүтээсэн юм. 

Хамгийн их орлого олсон кино - "Star Wars: The Force Awakens" 2.068 тэрбум ам.доллар.

Энди Серкис (Andy Serkis) - 11.7 тэрбум ам.доллар

6 Скарлетт Йохансон (Scarlett Johansson) - 12.38 тэрбум ам.доллар

Анх "Lost in translation" киногоор нэрд гарч байсан Скарлетт Йохансон "Marvel"-ийн "Avengers" цуврал, "Lucy", "Ghost in the shell" зэрэг кинонуудын гол дүрийг бүтээж байсан бөгөөд тэрбээр дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчинд тооцогддог аж. 

Хамгийн их орлого олсон кино - "Avengers: Infinity War" 2.049 тэрбум ам.доллар.

Скарлетт Йохансон (Scarlett Johansson) - 12.38 тэрбум ам.доллар

5 Морган Фриман (Morgan Freeman) - 14.5 тэрбум ам.доллар

Жүжигчин Морган Фриман "Miss Daisy's Driver", "Shawshank Redemption" зэрэг кинонуудаар нэрд гарсан бөгөөд өдгөө 110 гаруй кинонд тоглоод амжжээ. 

Хамгийн их орлого олсон кино - "The Dark Knight" 1.005 тэрбум ам.доллар.

Морган Фриман (Morgan Freeman) - 14.5 тэрбум ам.доллар

4 Том Хэнкс (Tom Hanks) - 14.6 тэрбум ам.доллар

Том Хэнкс 1980-аад оноос эхлээд 70 гаруй киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд түүний тоглосон ихэнх кино ашиг орлогоороо тэргүүлдэг билүү. Тэрбээр хамгийн сүүлд "The Post" кинонд тоглосон байна.

Хамгийн их орлого олсон кино - "Toy Story 3" 1.067 тэрбум ам.доллар.

Том Хэнкс (Tom Hanks) - 14.6 тэрбум ам.доллар

3 Роберт Дауни Жуниор (Robert Downey, Jr) - 14.9 тэрбум ам.доллар

Роберт Дауни Жуниор "Marvel"-ийн цувралуудад "Iron Man" буюу төмөр хүний дүрийг бүтээж олны танил болсон бөгөөд 2015 оны хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчнээр тодорч байсан юм. 

Хамгийн их орлого олсон кино - "Avengers: Infinity War" 2.049 тэрбум ам.доллар.

Роберт Дауни Жуниор (Robert Downey, Jr) - 14.9 тэрбум ам.доллар

2 Харрисон Форд (Harrison Ford) - 15.9 тэрбум ам.доллар

Харрисон Форд анх "Star Wars" цувралд тоглож нэрд гарсан бөгөөд "Indiana Jones", "Jack Ryan" зэрэг томоохон цувралуудын гол дүрийг бүтээсэн юм.

Хамгийн их орлого олсон кино - "Star Wars: The Force Awakens" 2.068 тэрбум ам.доллар.

Харрисон Форд (Harrison Ford) - 15.9 тэрбум ам.доллар

1 Самуэл Л Жексон (Samuel L. Jackson) - 17 тэрбум ам.доллар

Жүжигчин Самуэл Л Жексон Холивудын хамгийн эрэлттэй жүжигчнээр 2013 оноос эхлэн 5 жил дараалан тодорсон бөгөөд 2011-2018 оны хооронд л гэхэд 50 нийт 125 гаруй кинонд тоглосон байна.

Хамгийн их орлого олсон кино - "Star Wars: The Force Awakens" 2.068 тэрбум ам.доллар.

Самуэл Л Жексон (Samuel L. Jackson) - 17 тэрбум ам.доллар

Бонус: 2018 онд тоглосон кино нь хамгийн их орлого олсон жүжигчин

Английн жүжигчин Летитиа Врайт (Letitia Wright)-ийн тоглосон кинонууд 2018 онд нийт 3.9 тэрбум ам.долларын орлого олсон байна. 

Тэрбээр 2018 онд:

"Avengers: Infinity War" - 2.049 тэрбум ам.доллар

"Black Panther" - 1.3 тэрбум ам.доллар

"Read Player One" - 539 сая ам.доллар зэрэг кинонуудад туслах дүр бүтээсэн юм. 

Бонус: 2018 онд тоглосон кино нь хамгийн их орлого олсон жүжигчин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()