1
Өөрт тулгарсан асуудлыг үргэлж ярьж болохгүй
Биднийг жаахан байхад зоригт аав, ээж маань бүхий л асуудлыг маань шийдэж өгдөг байсан бол одоо тийм биш болсон. Нас ахих тусам эцэг эх маань бидэнд туслах чин эрмэлзэлтэй байсан ч туслах боломжгүй болсон байдаг. Ингээд бид өөрт тулгарсан асуудлаа ярихад тус хүргэж чадахгүйдээ тэд маань санаа зовох болно. Тиймээс ямар нэгэн мэдээлэл өгөхдөө хэмжээг нь тааруулж болгоомжтой хандах хэрэгтэй. Худлаа ярих хэрэггүй ч боломжтой бол таагүй мэдээллийг хэлэхгүй байсан нь зүгээр.
2
Таныг удирдах гэсэн оролдлогод сөргөөр хандах
Өөрт нь таалагдахгүй байгаа ямар нэгэн зүйл хийх гэж оролдох үед эцэг эхийн маань толгой өвдөх, бие өвдөх гэх мэт өвчин гарч ирдэг. Тиймээс ч бид заримдаа тэдний сайн сайхны төлөө энэ бүхнийг хийхгүй гэж бодож эхэлдэг.
Хэрвээ эцэг эх тань энэ байдлаар таныг удирдах гэсэн оролдлого хийж байгааг анзаарвал ярилцаад үзээрэй. Магадгүй тэдэнд таны анхаарал халамж дутагдаж байгаа ч юм билүү. Үргэлж энэ байдлаар тэдний үгэнд орохгүй гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Таны үүрэг бол эцэг эхийнхээ хүсэж буй зүйлийг ойлгох явдал юм.
3
Тэдний халамжаас татгалзах
Тэд бүхий л амьдралынхаа туршид танд санаа зовж ирсэн. Тиймээс тэдний хувьд таныг насанд хүрсэн, бие даасан болохыг ойлгоход хэцүү. Гэхдээ тэдний халамжаас татгалзах нь та тэднийг үл ойшоосон, тэд өөрсдийгөө хэнд ч хэрэггүй мэтээр бодож эхэлдэг юм.
Хэрвээ тантай энэ зүйл тохиолдож байгаа бол та өөрийнхөө биеэ авч яваа байдлыг өөрчлөхийг хичээгээрэй. Өмнө нь тэдний туслалцаа танд хэрэгтэй байсан гэдгийг мартаж болохгүй. Тиймээс зөвхөн эцэг эх тань хийж чадах, зөвхөн тэд хариуцах ажлыг олж болох юм. Жишээлбэл: ачаа цэцэрлэг, хичээлээс нь авах, өдрийн хоол бэлдэх гэх мэт. Хамгийн гол нь тэд энэ бүхнийг хийх хүсэлтэй байх хэрэгтэй.
4
Эцэг эхээ өөрчлөх оролдлого хийх. Тэдний үзэл бодлыг эсэргүүцэх
Эцэг эхийнхээ үзэл бодлыг хэзээ ч өөрчилж болохгүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Таны хүссэнээр тэд хэзээ ч амьдрахгүй. Таны зөрүүд зан асуудлыг илүү хурц болгох учир та илүү зөөлөн хандах хэрэгтэй. Хэрвээ энэ асуудал зөвхөн тэдэнтэй холбоотой, эрүүл мэндэд нь хор хөнөөл авчрахгүй бол бууж өгөөрэй.
5
Чухал асуудлыг шийдвэрлэх үед тэднийг үл тоомсорлох
Ахмад настныхаа зөвлөгөөг дагаагүйн улмаас бид маш том алдаа гаргадаг. Ээлжит гэр бүлийн цугларлын үеэр тэдэнд үг хэлэх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломжийг олгоорой. Ахмад настныхаа үгийг сонссоноор бид хүүхдүүддээ сайн үлгэр дуурайлал үзүүлэх бөгөөд тэд өөрөөсөө ахмад настай хүмүүсийн үгийг дуулгавартай сонсох болно.
Бусдад хэрэгтэй, чухал гэж өөрийгөө ойлгох нь ахмад настнуудад урт удаан амьдрах түлхүүр болж өгдөг.
6
Тэдэнд уурлах
Хэдийгээр анагаах ухаан хөгжсөн ч ахмад настнуудын маань хэрэглэж буй эм, бэлдмэл тэдний биед сөргөөр нөлөөлсөөр байгаа билээ. Үүнээс болж нойрны асуудал үүсч, бухимдалтай болдог. Мөн ой тогтоолт муудаж, идэвхитэй амьдралын хэв маяг нь алдагддаг юм.
Настай хүмүүст маш олон айдас тулгардаг гэдгийг мартаж болохгүй. Өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр төсөөлөх, нас барахаас айх гэх мэт. Тиймээс бид тэднийг заавал дэмжих ёстой. Эцэг эхтэйгээ ярилцаж, тухтай амьдрах нөхцлийг нь бүрдүүлж өгөөрэй. Ээж тань цагтаа эмээ уухаа мартсан бол түүнийг бүү загна. Харин оронд нь эм уух цагаа тэмдэглэж авах дэвтэр өгөх нь зүйтэй.
Бонус: Эцэг эхийнхээ түүхийг үр хойчдоо хадгалаарай
Орчин үед техник технологи ихээр хөгжсөн учир ээж, аавыгаа камерны өмнө суулгаад тэдний амьдралын хамгийн сонирхолтой мөчүүдийн талаар яриулж болно. Хэрвээ ярихад төвөгтэй байвал бичүүлээд авах хэрэгтэй.