1
Өндөр боох эсвэл чанга боох
Энэ төрлийн үс засалт нь хуйхыг маш ихээр өвтгөдөг болохыг хүн бүр мэднэ. Ийнхүү үс үргэлж чанга боолттой байхад үсний бүрхүүл гэмтэж байдаг учир үс задлах үед өвчин мэдрэгддэг аж. Тиймээс долоо хоногт нэг удаа л үсээ өндөр боож болох бөгөөд шөнө задлахгүй унтаж яасан ч болохгүй. Шөнийн цагт бидний үс ч гэсэн амрахыг хүсдэг юм шүү дээ.
2
Начёс
Хэдийгээр начёсыг гоёлын засалт хэмээн тооцдог ч зарим хүмүүс өдөр бүр начёс хийх тохиолдол элбэг байдаг. Үүнээс болж үсний хамгаалалтын бүрхэвч гэмтэж, үс хугарч, өнгөө алддаг.
3
Нойтноор нь үсээ боох
Нойтноор үсээ боох гэдэг нь өөрөөр хэлбэл үсийг 2 дахин илүү хүчээр татаж байсан гэсэн үг юм. Тиймээс үсээ нойтон байх үед нь боох, ороох гэх мэт зүйлсийг хийх хэрэггүй. Хэдийгээр нойтон байх үед нь үсийг самнахад амар байдаг ч хатсаныхаа дараа үсэнд ихээхэн гэмтэл учруулдаг юм.
4
Төмөр хавчаар
Үсийг хамгийн их гэмтээдэг зүйлсийн нэг нь төмөр хавчаар юм. Нэгдүгээрт, үсний тодорхой хэсгийг нь татаж өгдөг бөгөөд яг нэг хэсгийг их өвчтэй болгодог. Хоёрдугаарт, хавчааранд үс орооцолдож, энэ нь үс тасрах, гэмтэх нөхцөлийг бүрдүүлдэг юм. Тиймээс хуванцар, зөөлөн шүдтэй хавчаарыг сонгоорой.
5
Үсний эмчилгээ
Кератин эмчилгээ хийх үед үсний бүтцэд өөрчлөлт орж, үс илүү зөөлхөн,намирсан болдог хэдий ч энэ нь зөвхөн богино хугацааны үр дүнтэй гэдгийг мартаж болохгүй. Учир нь энэ төрлийн эмчилгээний бодист формальдегид хэмээх бодис ордог юм.
Хэрвээ та наран шарлагын газар явахын өмнө, далайн эрэгт очихын өмнө үсэндээ кератин эмчилгээ хийлгэхээр шийдсэн бол энэ нь мөнгөө салхинд хийсгэсэнтэй ижил зүйл болно. Учир кератин халуун чийглэг цаг агаарт шууд л ууршина.
6
Хиймэл үс залгуулах
Үс залгах, уртасгах үед хуйх гэмтдэг. Учир нь ингэснээр бид хиймэл үс залгаж бид хуйханд хэт их ачааллыг өгч байна гэсэн үг. Үүнээс гадна үсээ угаасны дараа болгоомжгүй самнасан тохиолдолд залгасан үс тань унах магадлалтай.
Тиймээс үс залгуулсны дараа үсээ сүлжих, эсвэл зөөлөн боож унтах хэрэгтэй байдаг.
7
Гоёл чимэглэлтэй эсвэл төмөртэй боолт
Төмөргүй, төрөл бүрийн гоёл чимэглэлгүй үсний боолтыг сонгох нь хамгийн зөв сонголт байх болно. Учир нь энэхүү илүү зүйлсэд үс орооцолдож, тасрах магадлалтай. Тиймээс зузаан, даавуун үсний боолтыг сонгоорой.
8
Төмөр болон модон сам
Ихэнх хүмүүс модон самыг 100% аюулгүй гэж боддог ч энэ үнэн хэрэгтээ тийм биш юм. Модон самнаас ихэнх тохиолдолд татгалзах нь зүйтэй. Учир нь самны үзүүр нь хуйхыг гэмтээдэг.
Хэрвээ байгалийн гаралтай зүйл хэрэглэхийг хүсэж байвал үзүүр дээрээ бөөрөнхий хамгаалалттай модон массажны самыг сонгосон нь зүйтэй.
Харин төмөр сам, энгийн модон сам зэргийг сонгох хэрэггүй.
9
Буржгар хими - карвинг
Карвинг гэдэг нь бараг л хими гэсэн үг бөгөөд илүү удаан тогтоцтой, байгалийн мэт харагддаг гэдгээрээ давуу талтай. Мэргэжлийн бус хүний нүдэнд та төрөлхийн буржгар үстэй мэт харагдана.
Карвингийг зөвхөн эрүүл үсэнд хийхийг зөвлөдөг бөгөөд хэдийгээр та эрүүл үстэй байсан ч үсний үзүүр гэмтэх аюулаас зугтаж чадахгүй. Үүнээс гадна карвингийг будагтай үсэн дээр хийх хэрэггүй.
10
Гэрийн аргаар маск тавих
Гэрийн болон байгалийн гоо сайхны арга бүр нь үргэлж тустай байдаггүй. Буруу хэрэглэвэл хуйханд төрөл бүрийн харшил үүсэх магадлалтай.
Үүнээс гадна сүүлийн үед желатинаар маск ихээхэн тавих болсон бөгөөд энэ нь үсний эрүүл байдалд сөргөөр нөлөөлдөг байна. Хэдийгээр желатинаар бүрхсэн үсийг сайн гэгч нь самнаж чадах ч үс хүчилтөрөгчөөр дутаж байдаг юм. Ялангуяа тослог үсэнд сөргөөр нөлөөлж, үс тань хиртэй, бохир мэт харагдах болно.