Мянган сэтгэл, мянган зүрхийн хүч!

“Be Forward Mongolia” компанийн Шинэ жилийн баярын арга хэмжээ нэгэн өвөрмөц онцлогтой болж өндөрлжээ. Компанийн нийт хамт олон, жил бүрийн сүүл сард харилцагч хувь хүн, албан байгууллагуудтай нэгдсэн, хандивын арга хэмжээ зохиодог уламжлалтай. Энэ жил олон хувь хүн, албан байгууллагуудтай уулзалт хийснээс "Монголын Дауны Холбоо”-ны “0-6 насны даунтай хүүхдүүдийг хөгжүүлэх эрт оролцооны төв" –ийг сонгожээ. Хандивын дансанд нийт 10,000,000 сая төгрөг цугларч шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр эздэд нь гардуулсан юм.

Мянган сэтгэл, мянган зүрхийн хүч!

Тус төв нь 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Жилээс жилд хүүхдийн тоо нэмэгдэж байгаа тул ажлын байраа томруулах, барилгын дотоод засал, сэргээн засах тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа юм.

BE FORWARD Mongolia компанийн захирал М.Жаргалсайхан:

Дауны синдром бол Монгол улсын ирээдүй хойчид тулгараад буй асуудлын нэг яах аргагүй мөн гэж үзэн “Монголын Дауны Холбоо” –нд хандив өргөхөөр шийдлээ. BE FORWARD Mongolia, 1000mashin.mn компаний удирдлагууд болон нийт хамт олон, харилцагч албан байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Монголын Дауны Холбооны гүйцэтгэх захирал Б.Батцэцэг:

Шаардлагатай тоног төхөөрөмжөө Rehtus компаниар дамжуулан авахаар захиалга өгөөд байна. Энэхүү хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын тоног төхөөрөмж нь зөвхөн 0-6 насны хүүхдүүдэд төдийгүй сэргээн засал зайлшгүй шаардлагатай бүхий л насныханд зориулагдсан юм. Бид тоног төхөөрөмжөө хүлээн авч анги танхимаа тохижуулсны дараа “Монголын Дауны Холбоо” -ны цахим хуудас DSAMmn болон бусад мэдээллийн хэрэгсэлээр та бүхэнд мэдэгдэх болно.

Цаашид “Монголын Дауны Холбоо” дауны хам шинжтэй хүүхдүүдийн хөгжлийн хамгийн чухал үе гэгдэх 0-6 насны хүүхдэд зориулсан төвийн үйлчилгээ, үйл ажиллагааг олон олон хүүхдэд ХҮРТЭЭМЖТЭЙ болгож, дауны хам шинжтэй хүүхдүүдийг бүрэн хамруулахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Хандив өргөсөн хүмүүсийн нэрс

Хандив өргөсөн хүмүүсийн нэрс

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.