1
Үнэрт хэт мэдрэмтгий болох
Дур тавьсны дараа хүний тархинд прокталин хэмээх бодис ялгардаг. Tэрхүү бодис нь тархины үнэр ялгах хэсэгт хүчтэй нөлөөлдөг бөгөөд ойр ойрхон дур тавьснаар та үнэрт хэт мэдрэмтгий болдог байна.
2
Сэтгэл гутралд орох
Хүн бэлгийн харьцаанд орж байхад асар их хэмжээний таашаалыг мэдэрч байгаад дур тавьсны дараа огцом тайвширдаг. Тэгвэл ойр ойрхон дур тавих юм бол тэрхүү таашаалыг мэдэрч байсан хүн тайвшрахын оронд сэтгэлээр унаж эхэлдэг бөгөөд энэ нь ойр ойрхон давтагдвал бүр сэтгэл гутралд хүрдэг ажээ.
3
Ой санамж муудах
АНУ-ын Жоржтаун хотын эмч нар нэгэн хачин тохиолдолтой таарчээ. Учир нь тус хотын эмнэлэгт хүргэгдэж ирсэн нэгэн эмэгтэй 24 цагийн өмнө нөхөртэйгөө бэлгийн харьцаанд орсноос хойш өөр зүйл санахгүй байжээ.
Дур тавих үед хүний тархинд хэт их ачаалал ирдэг бөгөөд үүнээс болоод бэлгийн харьцаанд орсны дараах зүйлсийг тархи "бичиж авах" чадваргүй болдог аж. Гэвч энэ тохиолдол 100 мянган хүн тутмын 5-д л тохиолддог гэнэ.
4
Толгой өвдөлт
Зарим тохиолдолд эрчүүдийн толгой дур тавих үед яг л цохиулж байгаа мэт хатгаж өвддөг ажээ. 5 эрэгтэй тутмын 2-т нь ийм явдал ойр ойрхон тохиолддог бөгөөд эрдэмтэд одоог хүртэл үүний хариултыг олоогүй байна. Мэдээж хэрэг тогтмол бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн толгой илүү өвддөг аж.