Хэрхэн нүүрнийхээ хэлбэрийг мэдэх вэ?
Хүмүүсийн дунд дугуй, дөрвөлжин, ромбо, зууван, лийрэн, тэгш өнцөгт болон зүрхэн хэлбэрийн нүүр хамгийн түгээмэл байдаг. Та өөрийнхийгөө мэдэхийн тулд толины өмнө зогсоод нүүр лүү унжсан илүү үс, нүүрний будгаа арилгаж байгаад толин дээрээ царайгаа тойруулаад зурвал таны нүүрний хэлбэр тодорхой болно.
2
Лийрэн царайтай хүмүүс
Лийрэн царай гэдэг нь хоёр хацраараа тарган жижиг дух, том эрүүтэй хүмүүсийг хэлдэг. Тэд том шил зүүвэл зохимжтой харагддаг. Ямар ч үед нарийн хүрээтэй шил сонгож болохгүй. Ингэвэл таны дух улам жижиг, шанаа тань улам өргөн харагдах болно
2
Зууван царайтай хүмүүс
Ийм царай нь хэвийн, зөв төрхтэйд тооцогддог учир бараг бүх төрлийн хүрээ сайхан харагддаг. Тэд зүүсэн шилнээсээ шалтгаалаад өөр дүрүүдэд гайхалтай хувирч чадах азтай хүмүүс юм.
3
Дөрвөлжин нүүртэй хүмүүс
Дөрвөлжин царайтай хүмүүс ихэвчлэн том шанаа болон өргөн духтай байдаг. Тиймээс анхаарал татахгүйн тулд царайгаа зөөлрүүлж, хамран дээр анхаарал тусгах дугуй хүрээтэй шилийг зүүвэл донжтой харагддаг.
4
Ромбо царайтай хүмүүс
Хэрэв та эрүү, духаараа өргөн бол дөрвөлжин хүрээнээс татгалзах хэрэгтэй. Энэ хүрээ нь таны царайны өө сэвийг улам тодотгож харагдуулна. Үүний оронд "муурын нүд шиг" буюу 2 захаараа дээш хэлбэртэй шил зүүвэл илүү дэгжин харагдах болно.