1
Төөрсөн эсвэл ямар нэгэн занганд байгаа мэтээр зүүдлэх
Шинжлэх ухааны зүгээс харахад энэхүү зүүдийг тайлбарлахад хялбар байдаг гэнэ. Өөрийгөө төөрсөн эсвэл занганд байгаа мэтээр зүүдлэх нь бодит байдал дээр та энэхүү асуудалтай тулгарсан байгааг илэрхийлнэ. Хэн нэгэн танаар таны хүсээгүй зүйлийг хийлгээд байна уу? Та бүх боломжтой аргуудыг хэрэглэсэн ч асуудлаа шийдэж чадахгүй, төөрөгдөлд ороод байна уу?
Энэхүү зүүд нь таныг тулгарсан асуудлаа оройтохоосоо өмнө шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг сануулж байгаа юм. Хэрвээ шийдэж чадахгүй бол дахин хар дарсан зүүд зүүдлэх магадлалтай.
2
Унах эсвэл живж байгаа мэтээр зүүдлэх
Олон төрлийн асуудлаас болж таны толгой хагарах гэж байгаа мэт өвддөг үү? Эсвэл танд маш том хариуцлага ирсэн үү? Энэхүү санаа зовниулсан асуудлууд нь таны зүүдэнд живж буй, унаж буй байдлаар ирэх болно. Үргэлж ямар нэг зүйлээс унах, уснаасаа гарч чадахгүй живээд байвал таны дотоод ертөнц маш их зовнилтой байгааг илэрхийлнэ. Сэтгэл зүйн хувьд төрөл бүрээр илрэх бөгөөд энэ нь таныг тухайн нөхцөлд бодит байдал хэрхэн хандаж байгааг тодорхойлно.
Харин та зүүдэндээ унахгүйгээр сэрж, живэхгүй хөвж гарч чадаж байвал та тухайн асуудлыг хялбархан шийдэж чадах юм. Эцсийн эцэст энэ таны зүүд учир та зүүдээ удирдах боломжтой.
3
Компьютер тань эвдрэх эсвэл утас тань ажиллахаа болих
Та зүүдэндээ хэн нэгэн рүү залгаж байгаа хэрнээ тухайн хүн утсаа авахгүй байна уу? Эсвэл таныг чухал ажил хийж байх үед чинь компьютерын тань "Hard disk" ажиллахаа больчихсон уу? Хэдийгээр энэ нь хар дарсан зүүд биш хэдий ч зарим хүмүүсийн хувьд компьютер нь гэмтэх нь машин эвдрэхтэй адил зүйл болж болох юм.
Хэрвээ таны харилцаа холбооны төхөөрөмж эвдэрч байвал та сэтгэл хангалуун бус байгаагийн илрэл аж. Магадгүй таны хамгийн дотнын найз тантай холбогдохоо больсон уу? Эсвэл таны хайртай хүн болон та хоёрын хооронд ямар нэг хаалт үүссэн үү? Энэ төрлийн зүүдийг олон дахин зүүдэлж байвал өөрийн эргэн тойронд буй харилцаандаа анхаарал хандуулж, дүн шинжилгээ хийгээрэй.
4
Нүцгэн эсвэл өөрт тухгүй хувцастай олон нийтийн газар байгаа
Бүх насны хүмүүсийн зүүдэлдэг хамгийн аймшигтай зүүдний нэг бол олон нийтийн газар нүцгэн явах, эсвэл өөрт тухгүй хувцас өмссөн байдал юм. Энэ төрлийн зүүд нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг үнэлэхэд тус болно. Хувцсаараа та бусдад мэдэгдүүлэхийг хүсэхгүй байгаа нууцаа далдалж байна гэсэн үг.
Хувцасгүй хэрнээ та өөрийгөө эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун байдлаар мэдэрч байвал та аюулгүй байдалд байгаа бөгөөд танд нууж хаах зүйл юу ч байхгүй байгааг илэрхийлнэ. Харин нүцгэн хэрнээ тухгүй байвал та өөрийгөө буруутай мэтээр хүлээн авч, өөрөөсөө ичиж байж болох юм. Нүцгэн байдалдаа огтхон ч санаа зовохгүй байвал танд өөрийн гэсэн бодол байхгүй байгаа бололтой.
Хэрвээ та хэн нэгнээс түүнд хамаарах ямар нэг том зүйл нууж байгаа бол энэ төрлийн зүүдийг ихээр зүүдлэх болно.
5
Байгалийн гамшиг, эсвэл хэн нэгний хийсэн сүйрэл
Та байгалийн гамшигт нэрвэгдэж байна гэж зүүдэlж байна уу, эсвэл бодит байдал дээр байгалийн гамшигтай тулгарсан уу гэдгээс үл хамааран энэ нь үнэхээр аймшигтай зүйл гэдэгтэй маргахгүй биз ээ. Байгалийн гамшгийн талаар зүүдлэх нь тухайн хүний яг одоогийн байдлын талаар илэрхийлнэ.
Гамшиг, аюул зүүдлэх нь таны амьдралд ямар нэгэн зовлон ирэх гэж байгааг урьдчилан сануулдаг юм. Магадгүй та өөрийгөө ямар нэгэн асуудлыг шийдэж чадахгүй байна гэж бодож болно. Энэ төрлийн зүүдийг зүүдэлж байвал танд яг одоо тулгарч буй асуудлаа нягтлан бодоод, асуудлаа шийдвэрлэхийг хичээгээрэй.
6
Шалгалтдаа унах, бодлого бодож чадахгүй байх
Та аль хэдийн сурагч, оюутан наснаас холдсон хэдий ч заримдаа энэ төрлийн зүүдийг зүүдэлдэг байж болох юм. Энэ бол нэлээд түгээмэл зүүд бөгөөд шалгалтын дүн хангалттай байж болно.
Хэрвээ та шалгалтдаа унаж байвал та одоогийн байдалдаа хэр сэтгэл хангалуун байна гэдэгтээ дүгнэлт хийгээрэй. Өнгөрсөн бүх зүйлээ дүгнэвэл та хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байж чадаж байна уу? Ингээд дүгнэлт хийгээд та өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байвал таны дүнг санаатайгаар буулгасан бололтой. Энэ нь таны өнгөрсөн амьдралыг илрэл юм.
7
Ямар нэгэн эд хөрөнгөө алга болгох, гэмтээх
Хэрвээ та шинэ байр худалдаж авахаар төлөвлөж байх үедээ энэ зүүдийг зүүдэлбэл санаа битгий зовоорой. Зүүдэнд байр, байшин орж ирэх нь тухайн хүнийг бэлгэддэг. Байшингийн гадна тал нь бусад хүмүүс таныг хэрхэн үнэлж байгааг илэрхийлэх бол дотоод засал нь таны дотоод ертөнцийг илэрхийлнэ.
Хэрвээ таны байшин эсвэл дотор буй тавилга, эдлэлүүд нь гэмтэж байвал таны дотоод ертөнцөд асуудал тулгарч байгаа бололтой. Үүнээс гадна ямар нэг зүйлийг хулгайд алдаж байвал та өөртөө итгэлгүй байдгийг илэрхийлнэ. Харин чухал зүйлээ алдсан бол та хэн нэгэнд хууртагдах магадлалтай. Эсвэл таны хувьд үнэтэй зүйл аюулд байна гэсэн үг.
8
Автомашины асуудал
Хэрвээ таны зүүдэнд автомашин тань эвдэрч байвал бодит амьдрал дээр нэлээд том зүйл тантай тохиолдох бололтой. Тээврийн хэрэгсэл зүүдлэх нь тухайн хүний бие махбод болон сэтгэл санааг илэрхийлдэг. Байшингийн адилаар машины гадна байдал нь эргэн тойрны хүмүүс тань таныг хэрхэн хүлээн авч буй байдлыг илэрхийлэх бөгөөд харин доторх нь таны дотоод ертөнцийг илтгэнэ.
Магадгүй таны машины гадна тал нь хангалттай сайхан хэдий ч эд анги нь муу ажиллаж байж болох юм. Энэ нь таны өөртөө хандах хандлага аж.
Заримдаа зүүдэндээ та жолооны ард сууж осол гаргаж байвал та хүчин мөхөс, өөрийгөө хянах чадваргүй болсныг илэрхийлнэ.
9
Гэмтэх, өвдөх, өвчин тусах, эсвэл үхэл
Хүн өөрийгөө хүндээр өвдсөн эсвэл нас барж байна гэж зүүдлэх нь сэтгэл санаанд нь нэлээд хүнд дарамтыг авчирна. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Хэдийгээр зүүдэндээ үхэлтэйгээ тулгарах нь аймшигтай ч энэ нь ямар нэгэн шинэ амьдралын эхлэл байж болно.
Зүүдэндээ үхэл харах нь үргэлж сайн талтай байдаггүй. Зарим тохиолдолд энэ нь та сэтгэл зүйн хувьд дарамттай эсвэл ямар нэгэн айдас мэдэрч байгааг илэрхийлнэ. Хэрвээ зүүдэндээ дотнын хэн нэгнээ алдаж байвал эсвэл дотнын хэн нэгэн тань өвдөж байвал тухайн хүний зарим нэг зан чанар үгүй болж байгаа бололтой. Үүнээс гадна өөрийгөө нас барж байна гэж зүүдлэх нь та дахин ганцаараа ямар нэг асуудалтай тэмцэх тэнхэлгүй болж, хэн нэгнээс тусламж хүсэх хэрэгтэйг илэрхийлнэ.
10
Та хэн нэгнээс зугтаж, эсвэл хэн нэгэн таныг дээрэмдэх гэж оролдож байна уу?
Энэ нь ихэнх хүмүүст түгээмэл зүүдлэгддэг нэг хэлбэр бөгөөд энэ тохиолдолд та “аюултай нүүр тулахдаа бэлэн”, эсвэл “дээрэмчинтэй тулалдахдаа бэлэн” байгааг илэрхийлнэ. Мэдээж хүмүүс аюултай тулгарахдаа ямар нэгэн сонголт хийх хэрэгтэй болно шүү дээ.
Хамгийн алдартай сэтгэл зүйч Зигмунд Фрейдийн үзэж байгаагаар энэ төрлийн зүүдийг “сэтгэл санааны хувьд тайван бус” байгаа хүмүүс зүүдэлдэг. Энэ нь ноцтой асуудал болон жижиг зүйлтэй ч холбоотой. Хэдийгээр эдгээр айдас нь таныг үргэлж дагаж байгаа ч, зүүдэндээ авч буй арга хэмжээ нь та асуудалдаа бодит байдал дээр хэрхэн хандахыг харуулж байгаа юм.