Хоёр талд зэрэг ажиллаж байсан шилдэг долоон тагнуулч

Хоёр талд нэгэн зэрэг ажиллана гэдэг тагнуулчдын хувьд цалин хөлс өндөр ч гэлээ, асар хүнд, бас аюултай ажил. Гэхдээ хараат бус эх сурвалжийн хэлж байгаагаар бол тагнуулчид бас ч гэж үргэлж мөнгөний төлөө ажилладаг юм биш байна. Энэ хүмүүс эх орныхоо төлөө л эрсдэлийг даван туулж ажилладаг. Эртний Хятад оронд ч тэр, дэлхийн хоёрдугаар дайны үед ч тэр хоёр талд ажилладаг тагнуулчид (double agents) төрж л байж. Өнөөдөр ч гэсэн Тагнуулын төв газар терроризмтой тэмцэх ажиллагаанд хоёр талд ажилладаг тагнуулыг ашигласаар л байгаа гэнэ.

Хоёр талд зэрэг ажиллаж байсан шилдэг долоон тагнуулч

1 Душан Попов

“Гурван дугуйт” хочтой Душан Поповыг Жеймс Бондын 007 тагнуулын жинхэнэ эх дүр гэдэг хүн. Өөртөө итгэлтэй, өндөр нуруутай, бурхнаас заяасан авьяастай югославын өмгөөлөгч энэ эр дэлхийн хоёрдугаар дайны үед МИ-6- тун амжилттай ажиллаж байжээ. Душан уг нь Гитлерийг үзэн яддаг ч гэлээ немцээр маш сайн ярьдаг болохоор немцийн тусгай албатай хамтран ажиллаж байсан байна.

Британийн тусгай алба эхлээд түүнд шууд итгэсэнгүй, түүнийг элсүүлэхийн тулд германы офицер Иоганн Йебсентэй холбосон байна. Душан тэр хоёр  үл үзэгдэх бэхээр бичсэн тусгай кодоор харилцаж байлаа.

Германы тал түүнд маш их итгэж байсан болохоор түүний мэдээлэгч Йебсен түүнийг илчилсний дараа ч гэсэн хамтран ажилласаар л байсан юм. 1941 онд Душан германы даалгавраар пуужингийн тухай мэдээлэл цуглуулахаар АНУ-д очсон байна. Тэнд очмогц Тагнуулын төв газрын захирал Эдгар Гувертэй холбоо тогтоосноос АНУ-ын талд ажилладаг хоёр талын тагнуул болжээ.

Душаны бэлгийн  амьдрал нь америкчуудад таалагдаагүй учраас тэр нэг их өндөр авсангүй, түүнийг Пёрл-Харбор луу илгээж бүрэн орхисон байна. Душан 69 насандаа 30 настай залуу швед эхнэр, гурван хүүхдээ орхиод АНУ-д нас баржээ. Залуу сайхан швед бүсгүй Жеймс Бондын тухай аль нэг кинонд нь тоглох ч байсан юм бил үү.

Душан Попов

2 Артур Оуэнс (Arthur Owens)

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр хоёр талд ажилласан, хэд хэдэн нэр сольсон анхны тагнуул. Германчууд түүнийг “Жонни”, “Бирмен” гэдэг байсан бол англичууд “Цас” гэдэг байж. Уэльс  гаралтай тэрбээр англичуудын эсрэг үзэлтэйгээсээ болоод бүр дайны өмнөөс геманчуудтай хамтран ажиллаж байжээ.

Тэр британийн зэвсэглэл, нисэх буудал, цэргийн бааз, агуулахуудын байрлал зэргийг боломжийн хөлсөөр дамжуулж байлаа. Дайн эхлэх хүртэл  дамжуулсан мэдээллийнхээ ачаар боломжийн амьдралтай болсон байна. Тэр цахилгаан төхөөрөмж борлуулдаг байснаараа орлогынхоо эх сурвалжийг нууцалж, ингэснээрээ ч тэр дуртай газраараа явдаг байсан гэнэ.

Дайн эхэлсний дараа Артур МИ-6-тай холбоо тогтоож /мэдээж шагналын төлөө/ хамтран ажиллаж эхэлжээ. Чухам түүний ачаар британийн тагнуулын байгууллага немцийн 120 тагнуултай сүлжээг илрүүлэн хэдэн жилийн турш германчуудад нууц мэдээлэл илгээж байсан байна.  Артур ч ингэж хоёр талд ажилладаг болсноор улам болгоомжтой байх болсон байна.

Дайны дараа тэр ажлынхаа хөлсөөр амар тайван амьдарч үлдсэн амьдралаа өнгөрүүлжээ.

Артур Оуэнс (Arthur Owens)

3 Олег Пеньковский

ЗХУ-ын Зэвсэгт хүчний тагнуулын байгууллагын хурандаа  “Баатар” хочтой Олег Пеньковский хүйтэн дайны үеийн барууны хамгийн шилдэг тагнуулчдын нэг. Тэр л чухам цөмийн дайны эхэн үед Британийн тагнуулын байгууллага МИ-6-д ЗХУ-ын цөмийн хүчин чадал, Куба дэх пуужин, Хрущевын төлөвлөгөөний талаар 5500 баримт бичгийг дамжуулж мэдээлж байсан юм. Эндээс АНУ КХУ байлдааны хэдэн цөмийн толгойтой, ямар ямар төрлийн пуужинтайг мэдэж авч Кеннедийн улс төрийн бодлогыг  боловсруулахад ашиглаж байжээ.

Пеньковскийг 1961 онд сэжиглэж 1962 онд баривчилж 1963 онд буудан хөнөөсөн  гэдэг.  Өөр нэг хувилбараар бол түүнийг шарил хайлуулах зууханд шатааж бичлэгийг нь бусад тагнуулчдад сануулга болгон харуулсан гэдэг.

Гэхдээ Пеньковский  эх орныхоо төлөө ажиллаж ЗХУ-ын засгийн газарт хэрэгтэй мэдээлэл дамжуулсаар байсан гэж МИ-6-д ажиллаж байсан эрдэмтэн Питер Райт хэлдэг. Энэ хэрэв үнэн бол Пеньковскийг буудаа ч үгүй, шатаагаа ч үгүй, харин өөр нэрээр баруунд ажиллаж байсан байх.

Олег Пеньковский

4 Хумам Аль-Балави (Humam Al-Balawi)

Хумам Аль-Балави өөрийнхөө “Зигзаг” нэрээр ажиллаж байсныгаа бүрэн зөвтгөдөг. Тэрбээр хоёр талд ч биш, бүр гурван талын тагнуул хийж байжээ. Түүнийг Стамбулд эмч болох гэж  байхад нь Тагнуулын төв газар элсүүлжээ. Халил өөрийнхөө хэт даврагч үзэлтэй гэдгээ нуугаагүй нь хоёр талд ажиллахад тун тохирсон байна.

Эхлээд түүнийг Афганистан руу илгээснээр Аль-Кайдатай амжилттай хамтран ажиллаж ТТГ-д мэдээлэл дамжуулж байлаа. Америкийн талын итгэлийг бүрэн олж Аль-Кайдагийн хоёр дахь гол хүн Айман Завахарийн тухай мэдээлэл өгөхөө амлан тэдний Чепмен баазад очсон байна. ТТГ-ынхантай уулзахаар очихдоо өөрийгөө дэлбэлэн ТТГ-ын долоон ажилтан, хоёр офицерыг хөнөөсөн тагнуулч.

Хумам Аль-Балави (Humam Al-Balawi)

5 Олдрич Эймс (Aldrich Ames)

Олдрич Эймс бол америкийн ТТГ-ын сөрөг тагнуулын салбарын захирал, ЗХУ-ын гадаад тагнуулын удирдах газрын хэлтсийн дарга, есөн жилийн турш ЗХУын тагнуулын байгууллагатай амжилттай хамтран ажилласан, хамгийн шилдэг тагнуулчдын нэг. Тэрбээр ЗХУ-аас нэг ч мөнгөний урамшуулал аваагүй атлаа түүний шагнал хэдэн сая доллараар хэмжигдэж, зөвлөлтийн тагнуулын түүхэнд хамгийн их шагналтай тагнуулчид тооцогдож байлаа.

Эймсийг эх орноосоо урвахад түүний тоймгүй шунал түлхсэн байна. 1984 онд Улсыг Аюулаас хамгаалах байгууллагатай хамтран ажилаж эхлэх үеэр тэр эхнэрээсээ салаад байсан болохоор нууц амрагтай болох хэрэгтэй болчихсон байв. Түүний ачаар ЗХУ-ын засгийн дээд  түвшинд ажиллаж байсан 12-25 туршуулыг илрүүлсэн гэдэг.

Эймс өөрийн  найз УАХБ дахь тагнуул Сергей Федоренког ч илчилж байсан гэсэн мэдээлэл бий. Чухам үүнээс болж 10 хүн цаазаар авхуулж харин Эймс дөрвөн сая долларын эзэн болсон байна.

Тэр Вашингтоны ойролцоо бэлэн 540 мянган доллараар  байшин худалдан авч, эхнэрийнхээ нэр дээр хоёр байр, “Ягуар” машин, 445 мянган долларын тансаг эдлэл, биржээс 165 мянган долларын хувьцаа худалдан авсан ч энэ бүхнээ бүрэн ашиглаж амжаагүй юм. 1964 онд Эймсийн бүх насаар нь хорих ялаар шийтгэж Пенсильваны шоронд илгээсэн. Эймсийн үйлдэл Орос, Америкийн харилцааг хөргөх үндэс болсон ч Борис Ельцин түүний ажиллагааны талаар юу ч мэдээгүй гэж мэдэгдээд өнгөрсөн юм.

Олдрич Эймс (Aldrich Ames)

6 Ким Филби (Kim Philby)

Энэ жагсаалтад оруулалгүй өнгөрч болохгүй хүний нэг бол Ким Филби. Зөвлөлтийн энэхүү тагнуул  олон жилийн туршид британийн МИ-6-д сөрөг тагнуулын газрын даргаар ажиллаж, тэр бүү хэл Британийн титэм одон хүртэж байсан хүн. Филби британийн тусгай албан дахь Кембриж төгссөн таван тагнуулчийг нэрлэдэг “Кембрижийн тав”-д ордог байлаа.

Филбигийн тэргүүлдэг байсан энэ тавын дөрвийн нь нэр  өнөө болтол  тодорхойгүй. Филби зөвхөн дайны үед гэхэд л Москвад маш үнэтэй 914 баримт бичиг дамжуулсан байна. Филби залуудаа коммунист үзлийг дэмждэг байсан нь ийн ЗХУ-ын талд ажиллах шалтгаан байсан хэрэг. Түүний энэ нууц ажлаас болоод анхны эхнэр австрийн  коммунист намын идэвхтэн Литца Фридман түүнийг Марк, Лениний үзэл санаанаас урвасан, капиталистуудад худалдагдсан хэмээн хаясан байна.

Улмаар Филби хоёр дахиа зөвлөлтийн Москвад амьдарч байсан шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилтан Руфина Пуховатай гэрлэсэн байна. “Кембрижийн тав”-аас хоёр нь илчлэгдсэний дараа ЗХУ-ын талд нууцаар элсчээ. Филби үлдсэн амьдралаа Москвад тансаглан өнгөрүүлсэн. Түүнийг  Новокунцевскийн оршуулгын газарт оршоожээ.

Ким Филби (Kim Philby)

7 Хуан Гарсия Пужоль (Juan Garcia Pujol)

Хуан Гарсия Пужоль бол Британи, Германы нууц албанд зэрэг ажиллаж байсан, хоёр талаас аль алинаас нь шагнал хүртсэн тагнуулч. Түүнийг Англи, Британийн эзэнт гүрний одонгоор шагнасан бол Германчууд Төмөр загалмайгаар шагнажээ. Харамсалтай нь хоёуланг нь нэгэн зэрэг зүүх боломжгүй юм даа.

Хуан Барселонд төрж, нэг их сүрхий ч сурсангүй, испанийн иргэний дайн эхлэх үеэр дэлгүүрийн худалдагч хийж байжээ. Тэрбээр Америк, Британийн тагнуулын байгууллагатай холбоо тогтоохоор оролдож байсан ч жирийн нэг худалдагч тэдний анхаарлыг татсангүй. Тэгэхээр нь Пужоль Германы тагнуулын байгууллагатай ажиллах санал тавьж, британийн тагнуулын сүлжээнд нэвтрэх даалгавар авсан байна.

Англи хэл мэдэхгүй байсан ч тэрбээр Лондон, Лиссабон орж өөрийнхөө удирдлагад англиас олон мэдээлэл дамжуулдаг болжээ. Үүнийгээ голдуу нээлттэй мэдээлэл сонин, замын зураг, сурталчилгааны самбар, тээврийн цагийн хуваарь зэргээс авч, заримыг нь өөрөө зохиодог байсан байна. Өөрийнхөө аюулгүй байдлын үүднээс Пужоль зохиомол мэдээлэгчдийн бүхэл бүтэн сүлжээ бий болгож, бүтэлгүйтсэн үед бүхий л бурууг чихдэг байж.

Германы тал  Пужолийн зохиомол найзууд, мэдээлэгчдийг илрүүлэхийн тулд тодорхой хөрөнгө зарцуулсан байна. Энэ авьяаслаг эр дайны эцэс гэхэд өөрийнхөө сүлжээнд хаана ч байхгүй 27 хүнтэй “ажиллаж” байжээ. Энэ дунд нь голландын нисэх онгоцны үйлчлэгч, Их Британи дахь америкийн цэрэг, Мэдээллийн яамны хяналтын ажилтан, бичээч, уэльс хүн, фашизмыг шүтэгч байсан гэнэ.

Хамгийн сонирхолтой нь Пужолийн энэ худал мэдээлэл цэвэр мөнгө болж байлаа. Хэдийгээр түүний тайлан мэдээлэл үл ялиг хоцорч, тэртэй тэргүй тэдэнд хэдийнэээ мэдэгдсэн зүйл байсан ч гэсэн испани эрийн мэдээллийг германчууд хүндэтгэж байжээ. Пужоль германы командлалыг төөрөлдүүлэх, “Нептун”, “Fortutude” ажиллагаа явуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна. Эхний тохиолдолд Пужолийн мэдээллээр германы цэрэг тухайн газарт байрлаж чадаагүй бол, хоёр дахид нь холбоотны цэрэг 1944 онд Нормандид буух цаг хугацаа, байрлалыг германы тал  тодорхойлж чадаагүй төөрөлдсөн юм.

1945 онд Пужоль өөрийгөө нас барсан гэж зарлаад Венесуэльд очин номын дэлгүүр нээж 40 жил амар тайван амьдарсан байна.

Хуан Гарсия Пужоль (Juan Garcia Pujol)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()