1. Охиныхоо хувьд найз нь байх
Нэг талаас харахад охиныхоо найз байна гэдэг давуу талтай бөгөөд тэр танаас юуг ч нуухгүйгээр тантай хуваалцах болно. Харин нөгөө талаас хэрвээ та охиндоо үргэлж өөрт тулгарч буй асуудлынхаа талаар ярьж түүнээс зөвлөгөө хүсвэл тэр өөрийгөө хамгаалагдсан мэтээр бодож чадахгүй. Магадгүй тэр таны санааг зовоохгүйн тулд өөрт тулгарсан асуудлыг танaaс нууж эхэлж ч болох юм. Үүнээс гадна бид эсрэг хүйстэнтэй холбоотой харилцааг охиддоо ярьдаг бөгөөд энэ нь охидын сэтгэл санаанд сөргөөр нөлөөлнө.
Үр дүнд нь:
- Охин эрт биеэ дааж, хариуцлагатай болох хэдий ч сэтгэл зүйн хувьд ээжийгээ дэмжих хүсэлтэй болж, ээжийгээ бүх зүйлээс хамгаалах гэсэн эрмэлзэлтэй болно. Харин насанд хүрсэн үед нь хувийн амьдралаа зохиоход төвөгтэй болох аж. Учир нь тэрээр ээж нь ганцаараа амьдарч чадахгүй мэт санагдана.
- Эцэг эхийг нь орлож чадах хүчтэй нэгнийг хайна.
Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
- Охинтойгоо найз нөхдийн харилцаатай байх нь сайн хэдий ч та түүнд өөрийн шаналал, өөрт тулгарч буй асуудлын талаар битгий яриарай. Харин охиныхоо хувьд нь сайн зөвлөгч байх хэрэгтэй.
2. Хүүтэй болох хүслээ биелүүлэхийн тулд охиноо хүмүүжүүлэх
Эцэг эх нь хүү хүсэж байтал, охин төрсөн тохиолдолд энэ асуудал тулгардаг.
Тэд охиноо эрэгтэй хүүхэд мэт хувцаслаж, спорт болон бусад төрлийн спортоор хичээллэхийг дэмждэг. Харин охидын тоглоомоор тоглохыг огтхон ч зөвшөөрдөггүй байж болно. Аав нь охиноо ан хийх, загасчлалд дагуулж явдаг.
Ямар асуудал тулгарах вэ:
- Охин өөрийгөө ямар хүйстэй гэдгээ ойлгохгүйд хүрч болно.
- Эцэг эхийнхээ өмнө буруу зүйл хийсэн мэт санагдаж, хайрыг нь хүлээх гэж хичээнэ.
- Хувийн амьдралын асуудал тулгарна. Ажил мэргэжлийн хувьд амжилттай байх ч гэр бүл зохиож чадахгүй.
Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
- Өөрийн дуртай тоглоомыг нь тоглож, хөгжихөд нь саад бүү бол.
- Чөлөөт цагаа гэр бүлтэйгээ хэрхэн өнгөрүүлэхийг хүсэж байгааг асуу. Магадгүй охин тань ой явахаас илүү цэцэрлэгт хүрээлэн явахыг хүсэж байсан ч юм бил үү?
3. "Чи эмэгтэй хүүхэд шүү дээ" гэж хэлэх
Энэ аргаар бид охиндоо ямар нэгэн хязгаар тогтоохыг хичээдэг. Харин хүүхдэд хязгаар тогтооход тэр хэрхэн хүлээж авдаг бол?
Ямар асуудал тулгарах вэ:
- Хүүхэд эрх чөлөөтэй байдлыг мэдрэхийн тулд эршүүд зан гаргаж эхэлнэ. Тэд эрэгтэй хүүхэд эрх чөлөөтэй, хүссэн зүйлээ хийж болдог гэсэн ойлголтод хүрдэг юм.
Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
- Хэрвээ та охиныхоо байгаа байдлыг өөрчлөхийг хүсэж байвал түүнийг эмэгтэй хүүхэд биш харин хувь хүн гэдэг талаас нь хараарай. "Чи эмэгтэй хүүхэд байж ямар заваан юм бэ" гэж хэлэхийн оронд "Ойр ойр хувцас угаах нь ээжид нь хэцүү байна" хэмээн хэлэх хэрэгтэй.
4. Том охиноороо дүүг нь харуулах
Нэгдүгээрт, энэ бол эцэг эхийн хариуцлага. Хоёрдугаарт, хэрвээ хоёр хүүхдийн тань насны зөрүү 12-оос доош бол том нь дүүгээ харахад хүндрэлтэй болно. Учир нь тэд өөрсдөө жижиг бөгөөд дүүгийнхээ аюулгүй байдалд анхаарал хандуулах боломжгүй. Тэд галын шатаар өгсөх, цонхны тавцан дээр суух, барилгын талбай дээр тоглох нь аюултай гэдгийг мэдэхгүй.
Хэрвээ насны зөрүү 12-оос дээш бол та том охиноосоо тусламж авч болно. Гэхдээ өсвөр насны хүүхэд их завгүй байдаг гэдгийг мартаж болохгүй. Хичээл, дугуйлан, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх, спортоор хичээллэх гэх мэт. Хамгийн гол нь түүний эрх чөлөөнд халдах хэрэггүй.
Ямар асуудал тулгарах вэ:
- Том охин тань ирээдүйд ээж болох хүсэлгүй болно.
- Хүүхдүүдийн хоорондын харилцаа таагүй болдог.
Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
- Хэрвээ та том охиноо дүүтэйгээ үлдээхээс өөр аргагүй болсон бол хөдөлмөрийг нь үнэлэх хэрэгтэй. Урамшуулах, амттай хоол хийж өгөх эсвэл кино, жүжиг үзэх тасалбар худалдаж авч өгөх гэх мэт.
- Өөр нэгэн арга бол дүүгээ харах нь гэрийн ажил хэмээн тооцож, хуваарь гаргах шаардлагатай. Хамгийн гол нь долоо хоногийн хэдэн өдөр, хэдэн цагаар харах хэрэгтэй вэ гэдгийг тооцно.
- Бага дүү нь хувцсаа завааруулсан, ааштай байх зэргийн хариуцлага нь эцэг эх дээр байх болно. Том охиноо үүнд буруутгаж болохгүй.
5. Зодоон хийх, хүмүүжилгүй хэмээн шийтгэх
Эцэг эхчүүд охиноо хүмүүжилгүй, зэрлэг өснө гэдгээс маш их айдаг.
Ямар асуудал тулгарах вэ:
- Аливаа зүйлийг хийхээс хориглох нь эсрэг үр дагаврыг авчрах магадлалтай. Ууртай, зэрлэг болох магадлалтай.
Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
- Охин тань хөвгүүдийн тоглоом сонирхож, хувцсаа муухай болгож, сахилгагүйтэж байгаад муу зүйл огтхон ч үгүй. Харин охин тань огтхон ч эмэгтэй хүүхэдтэй харилцахгүй байвал энэ тал дээр анхаарал хандуулаарай. Магадгүй та хоёр эрэгтэй хүүхэд хүсэж байсан байж болох юм. Ингээд аав нь охиноо хараад эрэгтэй хүүхэд шиг сахилгагүй хүүхэд өсөж байна хэмээн баярладаг байж болно. Тиймээс охин аавдаа таалагдах, аавынхаа хайрыг хүлээхийн тулд эрэгтэй хүүхдийн тоглоомыг илүү их сонирхох үе бий.
6. Охиноо чимээгүй, дуулгавартай бай хэмээн загнах
Энэ нь эцэг эхчүүдийн хувьд хамгийн түгээмэл тохиолддог зүйл. Ийм хүмүүжилтэй хүүхдүүд таны үгэнд маш сайн орж, чимээгүй сууж, өөрийн үзэл бодлыг илэрхийлж чадахгүй.
Ямар асуудал тулгарах вэ:
- Охин өөрийн гэсэн хэмжээг тогтоож чадахгүй бөгөөд насанд хүрмэгцээ сэтгэл зүйн болон бие махбодын тухгүй байдлыг мэдэрдэг болно.
Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
- Охиныхоо хүсэл, мөрөөдлийг анхааралтай сонсож, болгоомжтой хандаарай. Өөрийнхөө хүсэл мөрөөдөл, сонирхлыг илэрхийлэх зан чанарт сургах хэрэгтэй.
7. Аав нь хүүхдэдээ анхаарал бага хандуулдаг
Аав нь охиноо тэврэхгүй, илэхгүй, магтахгүй байна.
Ямар үр дүнд хүрэх вэ:
- Аав нь охиндоо бага цаг гаргах үед тэрээр өөртөө итгэлгүй болдог.
- Хүйтэн, зэрлэг эрчүүдийн анхаарлыг татахыг хүсэж, өөрийгөө доромжлуулдаг. Эсрэг хүйстнээсээ тэр анхаарал халамж, магтаалыг хүсэх болно.
Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
- Өдөрт зөвхөн охиндоо зориулах 15 минутыг гаргах хэрэгтэй. Энэ бол хүүхэдтэйгээ кино үзэх биш харин чанартайгаар харилцах cag юм.
- Байнга тэврүүлдэг хүүхдүүд стрессийг даван туулах нь илүү хялбар болдог. Сэтгэл судлаач Виржини Сатиогийн үзэж байгаагаар хүн өдөрт дунджаар 4 удаа тэврүүлэх хэрэгтэй гэнэ.
8. Зөвхөн өөртөө найдах хэрэгтэй гэсэн ойлголтыг төрүүлэх
Ямар асуудал тулгарах вэ:
- Зөвхөн өөртөө найдах хэрэгтэй гэсэн ойлголтыг хүүхдэдээ төрүүлэх үед тэрээр хүнд итгэхээ болино. Улмаар охин багаар хамтарч ажиллах чадваргүй болдог юм.
- Харин ирээдүйд гэр бүлтэй болсон ч тэрээр нөхөртөө итгэх итгэлгүй болдог.
Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
- Охин ямар ч тохиолдолд эцэг эхийнхээ тусламжид найдаж болно гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
9. Хэт их зүйлийг шаардах
Ямар асуудал тулгарах вэ:
- Тэрээр өөрийн үйлдлээрээ бусдын хайр, халамжийг татахыг оролдох болно. Хэрвээ та хүүхдэдээ бага анхаарал хандуулдаг мөн зөвхөн тодорхой нэг нөхцөл байдлын үед л магтдаг бол тэрээр өсвөр насандаа өөрт нь сайхан хандсан, анхаарал тавьсан эхний хүнд л шууд итгэнэ. Насанд хүрсэн ч өөрийнхөө үнэ цэнийг мэдэхгүй байх магадлалтай.
Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
- Хийж байгаа бүх зүйлд нь охиноо магтах хэрэгтэй. Хичээл дээрээ онц биш сайн авсных нь төлөө үглэж, загнах хэрэггүй. Охин тань шалаа угаасан хэдий ч дутуу угаасан бол түүнийг дутуу угаалаа гэж бүү загна. Харин энэ алдаагаа дараагийн удаа засаарай гэж хэлэхэд л хангалттай.
Бонус: Охид хөвгүүдээс илүү спортын сонирхолтой байдаг
Охид илүү их даарч, бие махбодын хувьд тав тухгүй байдлыг илүү мэдэрдэг.
Ямар асуудал тулгарах вэ:
Аав нь охиноо даарч байгааг ойлгохгүй, эсвэл шинэ цамц нь маш их хатгадаг болохыг мэдэхгүй байж болох юм. Учир нь түүнд энэ асуудал тохиолддоггүй.
Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Охиныхоо сэтгэл зүйн байдлыг сайн гэгч сонсож анхааралтай байх хэрэгтэй.