Алдартай сэтгүүлүүд нүүр зургаа яагаад дахин хуулбарладаг вэ?

Сэтгүүл зөвхөн нэг удаагийнхаа нүүр зургаар тухайн улиралд сэтгүүлдээ багтсан бүх зүйлийг илэрхийлэхийг оролддог. Тэгэхээр нүүр зураг нь бүхэл бүтэн түүхийг уншигчдадаа хүргэхийг зорьдог зүйл юм. Тэгвэл зарим томоохон сэтгүүлүүд өөрсдийн хуучны алдартай нүүр зургуудыг шинээр дуурайлган тавих дуртай байдаг. Ингэснээр тэд өнгөрсөн үеийг одоотой холбож цаг хугацаа хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулдаг юм. Харин зарим сэтгүүл зүгээр л бусад сэтгүүлийг хуулбарлаж эсвэл элэглэж нүүр зургаа дуурайлгадаг байна.

Алдартай сэтгүүлүүд нүүр зургаа яагаад дахин хуулбарладаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Rolling Stone"

1988 онд жүжигчин Лиса Баун (Lisa Beaune) "Rolling Stone" сэтгүүлийн нүүрэн дээр гарч байсан бол 30 жилийн дараа түүний охин Зой Кавиц (Zoe Kavitz) мөн тус сэтгүүлийн нүүрэн дээр гарсан байна. 

"Rolling Stone"

2 "Esquire"

2000 онд Билл Клинтон (Bill Clinton) АНУ-ын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгөхийн өмнөхөн "Esquire" сэтгүүлийн нүүрэн дээр маш инээдтэй байдлаар гарч байжээ. Тэгвэл 2008 оны хамгийн тачаангуй жүжигчнээр шалгарсан Халли Берри (Halle Berry) түүнийг дуурайсан байдаг. 

"Esquire"

3 "Vanity Fair" болон "Vogue"

2010 онд Италийн жүжигчин Моника Белучи (Monica Bellucci) өөрийн 5 сартай хүүхдийн хамт "Vanity Fair" сэтгүүлийн нүүрэн дээр гарсан бол 8 жилийн дараа газрын теннисийн тамирчин Серина Уиллиамс (Serena Williams) өөрийн 4 сартай охины хамт "Vogue" сэтгүүлийн нүүрэн дээр Моника Белучитай адилхан байдлаар гарч иржээ. 

"Vanity Fair" болон "Vogue"

4 "Cleo"

"Cleo" сэтгүүл хамгийн анхны болон хамгийн сүүлчийн дугаарууд дээрээ цагаан даашинзтай бүсгүйн зураг тавьсан байна. 

"Cleo"

5 "Bazaar" болон "W"

1994 оны есдүгээр сард "Bazaar" сэтгүүл сэтгүүлийн нүүрэн дээр гарсан загвар өмсөгч Надя Ауэрманн (Nadya Auermann)-ий зураг загварын ертөнцийг шуугиулж байсан юм. Тэгвэл 2008 онд "W" сэтгүүл жүжигчин Кэйт Хадсон (Kate Hudson)-ий хамтаар тус зургийг  дахин дуурайсан байна. 

"Bazaar" болон "W"

6 "Bazaar"

1965 оны "Bazaar" сэтгүүлийн нүүрэн дээр сансрын нисгэгчийн дуулгатай ижил зүйл өмссөн загвар өмсөгчийн зургийг нүүрэн дээрээ тавьсан бол 50 жилийн загвар өмсөгч Тайра Банкс (Tyra Banks)-тай хамтран дуурайжээ. 

"Bazaar"

7 "Vogue"

1998 онд АНУ-ын тэргүүн хатагтай асан Хилари Клинтон (Hillary Clinton) "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимсэн байдаг. Тэгвэл 2016 онд дараагийн АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама (Michelle Obama) "Vogue" сэтгүүлийн нүүрэн дээр ижилхэн байдлаар гарсан байна. 

"Vogue"

8 "People"

1974 онд "People" сэтгүүлийн нүүрэн дээр жүжигчин Миа Фароу (Mia Farrow) гарсан нь шуугиан тарьж байсан. Учир нь тэрээр тухайн үед хамгийн амжилттай эмэгтэй жүжигчинд тооцогдож байсна юм. Тэгвэл 40 жилийн дараа дуучин Тэйлор Свифт (Taylor Swift) тус зургийг ахин бүтээжээ. 

"People"

9 "Vogue" болон "Numero"

"Vogue" сэтгүүлийн 1990 онд тухайн үеийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн зургийг нүүрэн дээрээ тавьсан нь супермопелуудын эрин үеийг эхлүүлсэн гэж олон хүмүүс үздэг. Тэгвэл 2013 онд "Numero" сэтгүүл мөн адил орчин үеийн хамгийн нөлөө бүхий загвар өмсөгчдийг нүүрэн дээрээ ижил байдлаар гаргасан байна. 

"Vogue" болон "Numero"

10 "Bazaar"

Загвар өмсөгч Кэйт Мосс (Kate Moss) "Bazaar" сэтгүүлийн шинэ жилийн дугаар дээр гарч байсан бөгөөд 20 жилийн дараа жүжигчин Николь Кидман (Nicole Kidman) тус дугаарын зургийг дуурайжээ.

"Bazaar"

11 "Playboy"

"Playboy" сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнэрийн эхнэр Күүпер Хэфнер (Cooper Hefner) 1988 оны тавдугаар сарын дугаар дээр гарсан нь тус сэтгүүлийн хамгийн алдартай нүүр зургуудын нэг юм. Тэгвэл бараг 30 жилийн дараа Күүпер Хэфнер ахин "Playboy"-ийн нүүрэн дээр гарсан байна. 

"Playboy"

Мөн загвар өмсөгч Моника Пиэр (Monica St. Pierre) 40 жилийн дараа нэг сэтгүүлийн нүүрийг ахин чимсэн хүнээр тодорсон байна. 

12 "Elle" болон "Numero"

2002 онд гэрэл зурагчин Паул Томпсон (Paul Thompson) нүүрээ өвөрмөц хэлбэрээр будсан нэгэн өмсөгчийн зургийг  "Numero" сэтгүүлийн нүүрэн дээр тавьсан байдаг. Паул Томпсон дараа нь 2017 онд "Elle" сэтгүүлийн нүүрэн дээр гарсан дуучин Рианна (Rihanna)-ийн зургийг яг ижилхэн байдлаар авсан юм.

"Elle" болон "Numero"

13 "Esquire"

60-аад оны үед эмэгтэйчүүдийг илүү эршүүд байхыг АНУ-ын нийгэм шаардах болсон. Энэ байдлыг ажигласан "Esquire" сэтгүүл жүжигчин Мэрилин Монро (Merylin Monroe)-г сахлаа хусч байгаа зургаар нүүрээ чимсэн нь ихээхэн шүүмжлэлд өртөж байв. Харин 40 жилийн дараа загвар өмсөгч Ким Новак (Kim Novack) тус зургийг дуурайсан бөгөөд энэ удаа харин олны сайшаалыг хүртсэн юм. 

"Esquire"

14 "Vanity Fair" болон "GQ"

"Vanity Fair" сэтгүүлийн шинэ жилийн дугаар дээр гарсан Опра Уинфри (Oprah Winfrey)-ийн зургийг зассан хүмүүс алдаа гаргаж түүнийг гурван гартай болгож харагдуулжээ. Тэгвэл "GQ" үүнийг нь элэглэж тус зургийг нүүрэндээ тавьсан байна. 

"Vanity Fair" болон "GQ"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()