Дэлхийн хамгийн том байлдааны 7 хөлөг онгоц

Өөр өөрийн цаг хугацаанд эдгээр хөлөг онгоц атаатан дайсныг айлган сүрдүүлж, айж сандрахад хүргэж байлаа. Дэлхийн түүхэнд нэрээ алтан үсгээр үлдээсэн эдгээр зэвсэг, нөгөө талаас цэрэг дайны гайхамшигт бүтээлтэй танилцья.

Дэлхийн хамгийн том байлдааны 7 хөлөг онгоц

7 «Агуу Пётр» атомын хөлөг онгоц

Улс: Оросын холбооны улс
Урт: 250 м
Өргөн: 28,5 м
Багтаамж: 25 860 тонн 
Багийн гишүүний тоо: 1035 хүн 
«Орлан» 1144 төслийн хүрээнд хорвоод мэндэлсэн пуужингаар зэвсэглэсэн, атомын хөлөг онгоцонд «Аугаа Пётр» хэмээх алдар хайрлажээ. Тус төслөөр ердөө дөрөвхөн ширхэг хөлөг онгоц үйлдвэрлэсэн юм. Харин «Аугаа Пётр» бол Байлдааны тээвэрлэгч хөлөг бол дэлхийн хамгийн том цэргийн хөлөг онгоцонд тооцогддог юм. Энэ хөлгийн тээвэрлэдэг П-700 «Гранит» далавчит пуужин нь 625 км тусгалтай тул задгай тэнгисийн тулаанд ямар ч хөлөг онгоцыг буулган авах чадвартай ажээ. Тун удахгүй "Агуу Пётр" хөлөг онгоц «Циркон» хэмээх загварын дуунаас хурдан пуужингаар тоноглогдож илүү аюултай, илүү хүчирхэг болох юм.

«Агуу Пётр» атомын хөлөг онгоц

«Аугаа Пётр» атомын хөлөг онгоц

6 «Америка» ангиллын десантын хөлөг онгоц

Улс: Америкийн Нэгдсэн Улс
Урт: 257.3 м
Өргөн: 32.3 м
Багтаамж: 45 700 тонн 
Багийн гишүүний тоо: 1059 хүн + агаарын десант

Агаарын цэргийн ажиллагаа явуулах зорилгоор тус хөлөг онгоцыг бүтээсэн гэдэг нь тодорхой. Гэхдээ энэ онгоц "F-35B" ангиллын 22 байлдааны сөнөөгч (жижиг) онгоц тээвэрлэх боломжтой болсноор бага оврын тээвэрлэгч онгоц болжээ. Дээрх "F-35B" онгоцнууд нь богино замын гүйлтээр хөөрч, газардахдаа дээрээс шууд доош чиглэн газардах ажээ. Түүнээс гадна "Aмерика" төрлийн десант онгоцнууд нь жирийн нисдэг тэрэгнээс хэд дахин хурдан "V-22" маркийн десант тээвэрлэгчтэй байлдааны хөлөг тээвэрлэдэг юм.

Америка ангиллын усан онгоцнуудаас хамгийн сүүлд буюу 2014 онд "USS America (LHA-6)" хөлөг ашиглалтад оржээ. Харин Америкийн батлан хамгаалах салбарт нийт 12 ийм загварын хөлөг онгоцтой болохыг эрмэлзэж байгаа юм.

«Америка» ангиллын десантын хөлөг онгоц

«Америка» десантын хөлөг онгоц

5 «Wasp» ангиллын десантын хөлөг онгоц

Улс: Америкийн нэгдсэн улс
Урт: 257.3 м
Өргөн: 42.67 м
Багтаамж: 40 532 тонн 
Багийн гишүүний тоо: 1147 хүн + агаарын десант

«Америка» загварын хөлөг гарахаас өмнө салбартаа өөрийн хэмжээгээр босоо аварга байсан «Wasp» загварын хөлөг онгоц нь эрэг дээр тэнгисийн явган цэргийн 1900 буулгах чадвартай. Мөн энэ төрлийн онгоц нь 20 ширхэг "Harrier II" онгоц, "AH-1W Super Cobra" нисдэг тэрэг тээвэрлэдэг. Америкийн усан цэргийн флот нийт 8 ширхэг «Wasp» загварын хөлөг онгоцтой юм.

«Wasp» ангиллын десантын хөлөг онгоц

«Wasp» десантын хөлөг онгоц

4 «Clemenceau» тээвэрлэгч хөлөг онгоц

Улс: Бразил улс
Урт: 265.0 м
Өргөн: 51.2 м
Багтаамж: 32 780 тонн 
Багийн гишүүний тоо: 1338

1950-аад оны үед Францад үйлдвэрлэсэн «Клемансо» тээвэрлэгч хөлөг онгоц Бразилын тэнгисийн цэргийн хүчинд алба хаагаад он удаан жилийг өнгөрөөжээ. Франц улс алдарт төрийн зүтгэлтэн, генерал «Шарль Де Голль»-н нэрийг зүүсэн, орчин үеийн тээвэрлэгч үйлдвэрлэснийхээ дараа «Клемансо» хөлгийг тэд  зэвсэглэлээсээ халсан гэдэг. Харин Бразилчууд шинэхэн хөлгөө «Sao Paulo» хэмээн нэрийдсэн байна. 40 хүртэл сөнөөгч онгоц, тэр дундаа 15 ширхэг «Super Etendard» франц байлдааны онгоц тээвэрлэх чадвартай тус хөлөг онгоц одоо ч гэсэн аюул учруулахуйц байлдааны хэрэгсэлд тооцогддог.

«Clemenceau» тээвэрлэгч хөлөг онгоц

«Clemenceau» тээвэрлэгч хөлөг онгоц

3 «Шарль де Голль» тээвэрлэгч хөлөг онгоц

Улс: Франц улс
Урт: 261.5 м
Өргөн: 64.36 м
Багтаамж: 42000 тонн 
Багийн гишүүний тоо: 1200

Асар их өртгөөр бүтсэн энэхүү хөлөг онгоц Франц улсын тэнгисийн зэвсэгт хүчинд цорын ганц байдаг. Европын холбооны хамгийн том гэх алдрыг хүртээд байгаа тус хөлөг 40 ширхэг "Rafale M" загварын сөнөөгч онгоц тээвэрлэх чадвартай ч Сири дэх цэргийн ажиллагааны үеэр өөрийн байлдааны чадварыг удаа дараа харуулсан. Английн зэвсэгт хүчин «Queen Elizabeth» загварын хөлөг онгоцоор бүл нэмснээр «Шарль де Голль» байр сууриа алдах нь ээ.

«Шарль де Голль» тээвэрлэгч хөлөг онгоц

«Шарль де Голль» тээвэрлэгч хөлөг онгоц

2 "1143" төслийн тээвэрлэгч крейсер («Адмирал Кузнецов» энэ ангилалд багтана)

Улс: Оросын холбооны улс
Урт: 306.45 м
Өргөн: 71.96 м
Багтаамж: 59 100 тонн 
Багийн гишүүний тоо: 1980

"1143" төслийн хүрээнд босоо газардалт, хөөрөлттэй "Як-38" сөнөөгч онгоц ашиглах боломжтой «Киев», «Минск», «Новороссийск», «Баку» зэрэг загварын хөлөг онгоц үйлдвэрлэсэн. Эдгээр хөлгийн баазад суурилан 1143.5 ангиллын «Адмирал Кузнецов», «Варяг» и «Ульяновск» маркийн хөлгийг үйлдвэрлэжээ. Эдгээр хөлөг онгоц нь өргөтгөсөн нислэгийн зурвастай тул "СУ-33" маркийн энгийн газардалт, хөөрөлттэй байлдааны хөлөг онгоц тээвэрлэх боломжтой. «Адмирал Кузнецов» Оросын тэнгисийн цэргийн цорын ганц тээвэрлэгч болсон бол, «Варяг» хөлөг нь Хятад улсын мэдэлд шилжиж «Ляонин» нэртэй болж, «Баку» хөлгийг шинэчлэн Энэтхэг улсад зарж хожим тэд «Викрамадитья» нэр хайрласан. Харин «Ульяновск» хөлгийг үйлдвэрлэх шатандаа явж байгаа аж. Онолын үүднээс тус хөлөг уурын оньст төхөөрөмж ашиглан тагнуул, хайгуулын хөлөг онгоц тээвэрлэх боломжтойгоор бүтээгдэх юм. 

"1143" төслийн тээвэрлэгч крейсер («Адмирал Кузнецов» энэ ангилалд багтана)

«Адмирал Кузнецов» тээвэрлэгч хөлөг онгоц

1 «Нимиц» тээвэрлэгч хөлөг онгоц

Улс: Америкийн Нэгдсэн Улс
Урт: 332.8 м
Өргөн: 78.4 м
Багтаамж: 106 300 тонн
Багийн гишүүний тоо: 5680

Ингээд эцэст нь Америкийн аварга биетэн «Нимиц» бүх цагийн хамгийн хүчирхэг, хамгийн том усан хөлгийн жагсаалтад тэргүүн байрыг эзэллээ. Энэ хөлөг нь "FA-18" сөнөөгч онгоц, "EA-6B" онгоц, алсын радартай "E-2C" зэрэг 90 хүртэл онгоц, нисдэг тэрэг тээвэрлэх хүчин чадалтай. Түүнтэй харьцуулахад «Адмирал Кузнецов» 50 ширхэг онгоц тээвэрлэдэг. Гэхдээ тун удахгүй "Нимиц" хөлгийг хүчин чадлын хувьд илүү «Jerald R.Ford» тээвэрлэгч хөлөг түүнийг аваргыг хаан сэнтийгээс буулгахаар ойртсоор байна. Дашрамд дуулгахад «Jerald R.Ford» нь "Нимицээс" илүү хямд өртгөөр бүтэж байгаа аж. 

«Нимиц» тээвэрлэгч хөлөг онгоц

«Нимиц» тээвэрлэгч хөлөг онгоц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()