Хүүхэд өсгөхөд бидэнд саад болдог буруу ойлголтууд!

Хүүхэд өсгөн гэдэг маш амаргүй ажил. Та бүхэл бүтэн хүн өсгөж байгаа учир, хүүхдэдээ бүхий л сэтгэл зүрхээ зориулж, түүнийг эрүүл энх, сайн хүн болж өсөж торниход шаардлагатай бүх зүйлийг хийдэг билээ. Тиймээс л хүүхэд өсгөхөд тустай хангалттай зөвлөгөөг дагах тохиолдол бий. Зарим зөвлөгөөг дагах нь зөв хэдий ч зарим тус болохоосоо илүү ус болдог үе бий. Тиймээс бид танд тэдгээр буруу ойлголт дагуулдаг тэдгээр "зөвлөгөөнүүдийг" хүргэж байна. 

Хүүхэд өсгөхөд бидэнд саад болдог буруу ойлголтууд!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхдэд шинэ хувцас өмсгөж болохгүй, учир нь давуу нь маш хатуу ширхэгтэй байдаг

Хүүхдэд өмсгөх зориулалттай хувцас нь хамгийн гол нь цэвэр даавуугаар хийгдсэн байх ёстой. Энэ төрлийн даавуу нь зөөлөн бас төрөл бүрийн химийн бодис ороогүй байдаг бөгөөд угаахад ч амар байдаг.

Хүүхдэд шинэ хувцас өмсгөж болохгүй, учир нь давуу нь маш хатуу ширхэгтэй байдаг

2 Аманд нян их байдаг учир хүүхдийг үнсэж болохгүй

Эмч нар болон сэтгэл судлаачид энэ тал дээр одоог хүртэл маргалддаг юм. Зарим нь үнсэлтээр төрөл бүрийн нян бактери хүүхдэд дамждаг гэж үздэг бол зарим нь үнсэлт нь хүүхдийн өсөлт хөгжилд хэрэгтэй гэдэг байна. Гэхдээ ихэнх ээж нар хүүхдэд хайр халамж хэрэгтэй гэдгийг ойлгодог бөгөөд хайраа илэрхийлэх аргуудын нэг нь мэдээж үнсэлт болон тэврэлт байдаг билээ.

Аманд нян их байдаг учир хүүхдийг үнсэж болохгүй

3 Хүүхэд гуйсан үед л илүү тоглоом авч өгөхөд болно

Хүүхэд хэлд ороогүй байсан ч түүнд тоглоом хэрэгтэй байдаг. Тоглоомын тусламжтайгаар хүүхэд хорвоо ертөнцийг таньж мэддэг билээ. 3 сартай хүүхэд л гэхэд дуу гардаг, тод өнгийн орны тоглоомыг сонирхож эхлэх бөгөөд том болох тусам хүүхдийн сонирхол өөрчлөгддөг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс түүний тархины хөгжилд эерэгээр нөлөөлөх тоглоом зэргийг авч өгөхөд буруудахгүй юм.

Хүүхэд гуйсан үед л илүү тоглоом авч өгөхөд болно

4 Жирэмсэн байх үед зайрмаг идвэл хүүхэд даарна

Зайрмаг тэр тусмаа зайрмагны хүйтэн хүүхдэд шууд нөлөөлөхгүй. Хүйгээр дамжиж хүүхдэд зөвхөн тэжээллэг зүйлс очдог бөгөөд үүнд уураг, нүүрсус, өөх тос багтана. Хэрвээ жирэмсний явц хүндрэлтэй биш л бол жирэмсэн ээжид зориулсан дэглэм гэж байхгүй.

Жирэмсэн байх үед зайрмаг идвэл хүүхэд даарна

5 Хүүхэд уйлахгүй бол тэврэх хэрэггүй

Нярай хүүхэд зүгээр байх үедээ уйлдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Хэлд ороогүй хүүхэд өөрт таалагдахгүй байгаа зүйлээ илэрхийлэх болон орчин тойронтойгоо танилцах үедээ уйлж, орилдог. Харин ээжийнхээ энгэрт тэврүүлснээр хүүхэд аюулгүй байдлыг мэдэрч, амгалан тайван болдог юм.

Хүүхэд уйлахгүй бол тэврэх хэрэггүй

6 Хүүхдэд массаж хийвэл элэг нь гэмтэнэ

Хүүхдийн эмч нар хүүхдэд төрсөн цагаас нь эхлэн массаж хийхийг зөвлөдөг. Учир нь массаж нь чангарсан булчинг суллаж, хүүхдэд таатай мэдрэмжийг төрүүлдэг юм. Хүүхдийн массаж эмчилгээнд ч гэсэн аюулгүй, зөөлөн массажыг хийдэг учир хүүхдийнхээ дотор эрхтэнд санаа зовох хэрэггүй болно.

Хүүхдэд массаж хийвэл элэг нь гэмтэнэ

7 Хүүхэд салхин цэцэг туссан бол хувцсыг нь буруу харуулж өмсүүлэх хэрэгтэй

Хүүхэд салхин цэцэг туссан үед хувцсыг нь яаж ч харуулж өмссөн загатнах учир энгийн аргаар өмсүүлсэн ч болно. Харин үүний оронд хүүхдэдээ туслахын тулд эмчид хандаж, загатнаа багасгах тос түрхэж өгөх нь зүйтэй.

Хүүхэд салхин цэцэг туссан бол хувцсыг нь буруу харуулж өмсүүлэх хэрэгтэй

8 Шүд ургуулахын тулд сармисаар үрэх хэрэгтэй

Хүүхдийн ходоод маш мэдрэмтгий байдаг учир 3-4 нас хүрсэн  хүүхдэд ч түүхий сармис өгч болохгүй. Харин боловсруулсан сармисыг 8-9 сартайгаас нь эхлэн бага багаар хоолонд нь хийж болно. Тиймээс шүд ургуулах зорилгоор сармис бус харин хүүхдийн зөөлөн тоглоом ашиглах нь зүйтэй. Энэ нь хүүхдийн буйланд ч аюулгүй.

Шүд ургуулахын тулд сармисаар үрэх хэрэгтэй

9 Хүүхдээ хөхүүлэхийн өмнө заавал гар, хөхөө угаах хэрэгтэй

Гараа тогтмол угаах, ариутгах нь хүүхэд болон ээжид сөрөг үр дагавартай. Хамгаалалтын нянгууд нь угаах болгонд арилж, хүүхэд ашигтай бактерийг хөхний сүүгээр авч чадахгүй. Харин ээжийн хувьд хөх нь хагарах магадлалтай.

Хүүхдээ хөхүүлэхийн өмнө заавал гар, хөхөө угаах хэрэгтэй

10 Тэгшхэн хөлтэй болгохын тулд хүүхдийг чанга өлгийдөх хэрэгтэй

Орчин үеийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүүхдийг өлгийдөх нь хөлд ямар ч холбоогүй гэж үздэг бөгөөд чангаар өлгийдөх нь тухгүй байдлыг хүүхдэд мэдрүүлдэг гэжээ. Тиймээс хүүхдийн эмч нар өлгийнөөс татгалзахыг зөвлөж байгаа аж.

Тэгшхэн хөлтэй болгохын тулд хүүхдийг чанга өлгийдөх хэрэгтэй

11 Хэрвээ хүүхэд тань амаа онгорхой унтдаг бол эрүүг нь уях хэрэгтэй

Үүний гол шалтгаан нь хүүхдийн хамар битүүрэхтэй холбоотой болов уу. Тиймээс хүүхдийнхээ хамрыг цэвэрлэж, өрөөнийхөө агаарыг чийгшүүлэх хэрэгтэй. Харин эрүүг нь уях үед хүүхэд тайван унтах нь юу л бол.

Хэрвээ хүүхэд тань амаа  онгорхой унтдаг бол эрүүг нь уях хэрэгтэй

12 Түнхний гажиг илэрвэл давсалсан загас хөхүүлэх хэрэгтэй

Түнхний гажиг илэрсэн тохиолдолд зөвхөн мэргэжлийн эмч оношилж, эмчилж чадна. Гэрийн аргаар эмчлэх хэрэггүй. Загасны махаар хооллохыг зөвхөн 8 сараас эхэлж зөвшөөрдөг. Харин түүхий, давсалсан загасыг бол огт өгч болохгүй.

Түнхний гажиг илэрвэл давсалсан загас хөхүүлэх хэрэгтэй

13 Дэлдэн хүүхдэд малгай өмсгөж, чихийг нь хумих хэрэгтэй

Чихний хэлбэр бол удамшилтай холбоотой. Дэлдэн чихтэй хүүхдийн чихийг малгай өөрчилж чадахгүй бөгөөд хүүхэд халуудах магадлалтай. Тиймээс өрөөнийхөө температурыг ажиглаж, хүүхдийг хэт зузаалах хэрэггүй.

Дэлдэн хүүхдэд малгай өмсгөж, чихийг нь хумих хэрэгтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()