1
Египетийн пирамидууд баригдаж байх үед арслан заанууд мөхөөгүй байсан
Египетийн пирамидуудыг МЭӨ XXVI–XXIII зууны үед барьсан гэж эрдэмтэд тогтоосон байдаг. Гэтэл арслан заанууд 1,6 сая жилийн өмнө бий болоод МЭӨ Х зууны үед мөхсөн гэдэг. Гэтэл Фараон Чепс шинэхэн пирамидуудаа өлгийдөн авч байх тухайн цаг үед мянга мянган километрийн цаана аварга том арслан заанууд оршин тогтсоноор байсныг хожим олж тогтоосон юм.
2
Америкийн Вайоминг мужид урсдаг цахилгаан шат ердөө хоёр л байдаг
Вайоминг муж нь газар нутгийнхаа хэмжээгээр АНУ-д 10-т ордог бөгөөд нийтдээ 560 мянган хүн амтай. Гэтэл энэ мужид ердөө хоёрхон цахилгаан шат байдаг нь хоёулаа Каспер хотын банкинд байдаг байна. Харин тус муж гурав дахь урсдаг шатаа нисэх онгоцны буудалдаа хийхээр төлөвлөөд байсан ч барилгыг нэг давхар барьснаас болоод урсдаг шат хэрэггүй болсон юм.
3
Баавгайн ойрын төрөл бол нохой
Нохой, баавгай хоёр нэг өвгөөс гаралтай гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Харин цөөвөр чоно бол муурын төрлийн амьтан болохоор баавгайтай огтын хамаагүй гэнэ.
4
АНУ-ын нийт номын сан дэлхий дээрх бүх McDonald`s зоогийн газраас олон
Америкийн номын сангуудын нийгэмлэгийн тооцоолсноор АНУ-ын хэмжээнд нийтийн 119.847 номын сан ажилладаг байна. Гэтэл түргэн хоолны хамгийн алдартай сүлжээ ресторан "McDonald`s" ердөө 36 мянган салбартай аж.
5
"Googolplex"-ийн багтаамж хангалттай том ч орчлонгийн бүхий л биетийг тэмдэглэн авч чадахгүй
Яг энэ тооцооллыг Америкийн математикч Эдвард Казнер /Edward Kazner/ тооцоолон гаргасан байдаг. "Google"-ийн багтаамж 10-ын ард зуун тэгтэй тэнцдэг бол орчлон хорвоод илэрсэн бүхий л нэгж нь 10-ын 81 зэрэгтэй тэнцэхээр олон гэнэ.
6
Хөзрийг яг ижилхнээр дахин холих боломжгүй
52 ширхэгтэй хөзрийг яг ижилхэн холих нь 80 658 175 170 943 878 571 660 636 856 403 766 975 289 505 440 883 277 824 000 000 000 тохиолдолд нэг удаа тохиолдоно. Өөрөөр хэлбэл хөзрөө өмнө нь хольсон шигээ яг ижилхэн давтаж холихын тулд хөзрөө мянган жилийн турш тасралтгүй холих хэрэгтэй гэсэн үг.
7
Солонгосчууд ямар ч үнэргүй хөлс ялгаруулдаг
Бристолийн их сургуулийн эрдэмтэд судалгааныхаа явцад солонгосчуудын 99,9 хувь нь ямар ч үнэргүй хөлс гаргадаг болохыг тогтоожээ. Ийм болохоор Өмнөд Солонгост үнэр дарагч олно гэдэг тун бэрх.
8
Хүний хуруу микроскопоор л харж болох өчүүхэн жижиг зүйлсийг ч мэдэрдэг
Гялгар гадаргуу дээрх асар өчүүхэн биетийг ч хүний хуруу мэдрэх чадвартайг Шведийн эрдэмтэд тогтоосон байдаг. Хэрвээ бидний хуруу дэлхий шиг том байвал байшин, машины ялгааг ч мэдэрнэ гэнэ.
9
Канадын хүн ам Америкийн Флорида мужийнхаас цөөн
Канад улс 35,1 сая хүнтэй бол Флорида муж 39,5 сая хүнтэй амтай.
10
Дейтрот хотын түлхүүр Стив Уандерт, Саддам Хуссейн болон Jackson 5-д хамтлагийн гишүүдэд л байдаг
Хэн нэгний гавьяаг алдаршуулан хот өөрийнхөө түлхүүрийг гардуулж хүндэтгэл үзүүлдэг ёс бий. Детройт хотын "Motown" студид 1974 онд тоглосон Стив Уандерт тус хотын түлхүүрийг гардуулсан бол, 1980 онд нутгийн нэгэн сүмд олон мянган мөргөлчдийн өмнө Саддам Хуссейнд мөн түлхүүрээ гардуулж өгч байжээ. Хамгийн сүүлд 2018 онд "Detroit Weekend Music Festival" наадам зохион байгуулсных нь төлөө "Jackson 5" хамтлагт түлхүүрээ гардуулжээ.
11
Лас-Вегасын "Bellagio" зочид буудлын өрөөний тоо Италийн Беллажио хотын хүн амаас олон
Лас-Вегасын таван одтой зочид буудал-казиног 1998 онд барьж ашиглалтад оруулсан байдаг. Энэ буудал 3950 өрөөтэйгөөрөө дэлхийн зочид буудлууд дотор 11 дүгээрт ордог байна. Харин италийн умард нутагт Милан хотоос холгүй байдаг яг ийм Беллажио нэртэй хот ердөө 3820 хүн амтай гэнэ.
12
Хүний биед эс, нян хоёр яг тэнцүү тоотой байдаг
Анх 1972 онд хүний бие дэх эс, нян хоёрын харьцаа 10:1 байдаг гэж тогтоож байжээ. Харин Канад Израилийн эрдэмтэд судалгааныхаа явцад 30 орчим настай 70 кг жинтэй хүний биед 30 их наяд нян, 39 их наяд эс байгааг олж тогтоосон байна.
13
Анааш, хүн хоёрын хүзүүний яс яг тэнцүү байдаг
Шувуу, хэвлээр явагч, усны амьтдын хүзүүний яс нь өөр өөр тоотой байдаг. Хун шувуу гэхэд л хүзүүний 22-25 ястай байдаг гэнэ. Харин сүүн тэжээлтэн, ялангуяа анааш хүн хоёрын хүзүү хэмжээнээсээ үл хамаараад ясны тоо нь тэнцүү 7 долоо байдаг гэнэ.
ХЭРВЭЭ ТАНД МАНАЙ "ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?" ЦУВРАЛ ТААЛАГДДАГ БОЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ ИЖИЛ МЭДЭЭ УНШИНА УУ:
~Та үүнийг мэдэх үү? (I)~
~Та үүнийг мэдэх үү? (II)~
~Та үүнийг мэдэх үү? (III)~