Энэ зургаас ямар дүрс түрүүлж харснаараа өөрийнхөө талаар олж мэдээрэй /Сонжоо/

Нобелийн шагналт психобиологич Рожер Сперри (Roger W. Sperry) хүний тархийг харилцан ялгаатай ажилладаг зүүн, баруун гэсэн хоёр тэнхлэгтэй байдгийг тогтоосон бөгөөд тэрхүү хоёр тэнхлэгийн аль нь давуу хөгжсөнөөс шалтгаалж тухайн хүний бодол, сэтгэхүйн онцлог тодорхойлогддог гэж үзжээ. Түүний энэхүү судалгаан дээр үндэслэн хүний сэтгэхүйн болон зан араншингийн онцлогийг тогтоох олон тест, сонжоо зохиогдсон байна. Ингээд та бүхэнд өөрийгөө тодорхойлоход тань туслах нэгэн тестийг хүргэе.

Энэ зургаас ямар дүрс түрүүлж харснаараа өөрийнхөө талаар олж мэдээрэй /Сонжоо/
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Доорх зургийг хараарай. Ямар амьтан таны нүдэнд хамгийн эхэнд туссан бэ?

Доорх зургийг хараарай. Ямар амьтан таны нүдэнд хамгийн эхэнд туссан бэ?

Тэгвэл одоо харагдсан амьтан чинь таны талаар юу хэлж өгөхийг уншаарай.

1 Бар харагдсан бол:

Энэ нь таны тархины зүүн тэнхлэг баруунаасаа илүү идэвхтэй гэдгийг илтгэж байна. Та бол анализ хийх чадвартай, зорилготой, зохион байгуулалт сайтай хүн. Асуудалтай тулгарах үед та бодит байдлаас нь харж, тооцоолон шинжилж логик учир шалтгааныг нь олохыг эрмэлздэг.

Гэвч та заримдаа өөрийнхөөрөө зүтгэж, зөрүүд аашлах гээд байдаг. Учир нь та асуудлын шийдлийг удаан бодож байж гаргасан тул өөрчлөхөөс дургүйцдэг. Тиймээс бусдын санаа бодлыг сонсож байхыг танд зөвлөж байна.

Зан араншингийн хувьд та:

  • Төлөвлөгч: Аливаа ажлыг та өмнө нь нарийн тооцоолж, төлөвлөсөн зарчмаар хийдэг.
  • Нягт нямбай: Зорилго тань яг таг, тодорхой бөгөөд биелүүлэхэд хэзээд асуудалгүй.
  • Рациональ:  Зорилгодоо хүрэхэд өөрийн чинь мэдрэмж, сэтгэлийн хөдлөл огтхон ч нөлөөлөхгүй
  • Логикийн дагуу: Математик, шинжлэх ухааны авьяастай.
  • Бодитой: Таны дотоод ертөнцөд ямар ч шидэт үлгэр, уран зөгнөл байхгүй. Тиймээс өмнөө тавьсан зорилго тань үргэлж танд бодитой, хэрэгжүүлж болохоор санагддаг.

Бар харагдсан бол:

2 Сармагчин харагдсан бол:

Энэ нь таны тархины баруун тэнхлэг илүү идэвхтэй гэдгийг харуулж байна. Та бол шинэ санаагаар дүүрэн,  бүтээлч нэгэн. Асуудалтай тулгарсан үед та нухацтай бодлоос илүүтэй өөрийн зөн совиндоо итгэдэг.

Амьдралын алхам бүр хичээл болно гэдгийг та сайн мэдэх бөгөөд алдах онохын аль аль нь зорилгод тань улам ойртуулж байдаг гэдэгт итгэдэг. Таны хувьд хүрэх газраас илүүтэй явах зам чухал. Мөн та зүүд, мөрөөдлийн ертөнцдөө умбах дуртай.  Иймд хааяа эргэн тойрны ертөнцөө нэг удаа бодитоор анзаарч харж, анхаарал хандуулж байхыг танд зөвлөж байна.

Зан араншингийн хувьд та:

Хөнгөн, түргэн: Та олон зүйлийг зэрэг хийх дуртай. Мөн “хайрцагнаас гадуур” сэтгэх чадвартай.

Сэтгэлийн хөдөлгөөнтэй: Олон зүйлд анхаарал хандуулдаг. Удаан хугацаанд эргэцүүлж боддог, аливаа үйлийг сэтгэл мэдрэмжинд тулгуурлан хийдэг.

Бүтээлч, урлагийн мэдрэмжтэй: Хөгжим, уран зураг гэх мэт зүйлст авьяастай.

Зөнгөөрөө: Хийх ажлын төлөвлөгөө гаргадаггүй, дүрэм журмыг дагадаггүй. Асуудлыг аясаар нь шийдвэрлэдэг.

Мөрөөдөмтгий: Зорилготой бус мөрөөдөлтэй бөгөөд түүнийгээ биелүүлэхийн тулд чармайлт гаргадаг.

Сармагчин харагдсан бол:

Хэдийгээр тархины хоёр тэнхлэг харилцан ялгаатай ч тус тусдаа ажилладаггүй, хамтран ажиллаж нэг нэгэндээ тусалж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Иймд танд нэг тэнхлэгт нь байдаг шинж давуу байвал нөгөө тэнхлэгийнх нь шинж танд тодорхой хэмжээгээр гарцаагүй агуулагдаж байгаа гэсэн үг юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()