1
Жагсаалт гаргах
Худалдаж авах зүйлийнхээ жагсаалтыг гаргах
Хэрвээ та мөнгө хэмнэж, хэрэгцээгүй зүйл худалдаж авахгүй байхыг хүсэж байвал заавал худалдаж авах шаардлагатай бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаарай. Жагсаалт гаргахдаа эртнээс эхлэх хэрэгтэй бөгөөд энэ тохиолдолд танд бодох хугацаа гарч, та нэмэх хасах зүйлээ нягтлаж болно. Ингээд дэлгүүр ормогцоо зөвхөн жагсаалтынхаа дагуу зүйлийг л худалдаж ав. Одоо дэлгүүрт төрөл бүрийн хямдрал урамшуулал зарласан байгаа ч энэ бүхэнд хууртаж болохгүй. Баяр ёслолын үеэр худалдаж авсан зүйлийнхээ үнийн жагсаалтыг тогтмол гаргаж, хяналт хийснээр дараа дараагийн удаа хэрэггүй зүйлээ хасаж, зардлаа хэмнэж чадна.
1
Гацуур модны тоглоом, сувенирний сонголт хийх
Шинэ жилийн үеэр гацуур модны тоглоом болон чимэглэлийн сонголт маш их байдаг учир бид харсан бүхнээ авах хүсэлтэй болдог. Тиймээс чимэглэл авахаар гарахынхаа өмнө хуучин хайрцгаа дахиад нэг шалгаад үзээрэй. Дараа нь дутаж байгаа зүйлээ худалдаж авах нь зүйтэй.
Харин дэлгүүрт ормогцоо зөвхөн авна гэсэн зүйлээ л аваарай. Ерөнхийдөө чанартай, энгийн тоглоом авсан нь зүгээр. Энэ төрлийн тоглоомууд нь бусад зүйлстэй ч гэсэн төгс хослож, хэзээ ч моодноос гарахгүй байх ёстой шүү. Байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн чимэглэлийг сонгосон нь зүгээр бөгөөд үүнд мод, боргоцой, мөчир, кофены үр гэх мэт зүйлс багтана.
2
Хямдралын карт
Хямдрал урамшууллын карт
Орчин үед бараг л бүх дэлгүүр хямдрал, бонусын карттай болсон. Тиймээс дэлгүүр явахынхаа өмнө танд ямар хямдралын карт байгаа эсэхээ шалгаарай. Заримдаа бид энэхүү картныхаа талаар мартаж орхидог боловч баяр ёслолын үеэр хамгийн хэрэгтэй зүйл шүү дээ.
4
Дэлгүүр хэсэх хамгийн тохиромжтой үе
Дэлгүүр хэсэх хамгийн тохиромжтой үе нь 12-р сарын 11-18 хооронд байдаг бөгөөд энэ үед худалдаж авсан согтууруулах ундаа, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт зүйлс нь шинэ жил хүртэл муудахгүй юм. Харин 19-20-ны хооронд бүтээгдэхүүний үнэ 20 хувь нэмэгддэг аж.
5
Доод эгнээнд анхаарал хандуулаарай
Супермаркетууд бараа өрөгчтэй байдаг нь бас учиртай. Тэд худалдан авагчдын сэтгэл зүйн талаар мэдээлэлтэй байдаг учир хамгийн үнэтэй бараагаа худалдан авагчдын яг нүдний харалдаа байрлуулдаг. Яарч буй харилцагч өмнө байгаа бүтээгдэхүүнийг л худалдаж авах болно.
Тиймээс дэлгүүр орохдоо хамгийн дээд болон доод давхарт байгаа бүтээгдэхүүнд анхаарал хандуулаарай. Энэ хэсэгт дунд хэсэгт буй бүтээгдэхүүний өөр хувилбар болон хямдрал урамшуулалтай бараа зарагдаж байх магадлалтай.
6
Бөөний бараа, бүтээгдэхүүн
Бөөнөөр нь бараа бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрээс зугтах хэрэггүй. Бөөний барааны дэлгүүрт их хэмжээний хямдрал үзүүлдэг. Энэ тохиолдолд та найз нөхөд, хамаатантайгаа хамтдаа ярилцаж муудахгүй бараагаа бөөнөөр нь худалдаж аваарай.
7
Өөрийн гараар бэлгээ баглах
Бид гэр бүл, хамаатан, ажлын хамтрагч нартаа бэлэг бэлдэж багагүй зардал гаргадаг. Тиймээс бэлгийг өөрийн гараар баглах нь таны зардалд илүү хэмнэлттэй байдаг юм.
8
Баярын "сандралаас" зугтаарай
12 сарын сүүл болоход хотын гудамж талбай, гэр тэр чигтээ баярын уур амьсгал ордог бөгөөд худалдаачид гадаа гарч бараагаа борлуулдаг бөгөөд маш их хүмүүс уг газраас бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг. Гэхдээ энэ бүх худалдан авалтаас хэрэгтэй зүйл нь ховор байдаг юм.Тиймээс 12 сарын сүүлийн долоо хоногт томоохон дэлгүүр хоршоогоор явах хэрэггүй. Хэрвээ заавал явах шаардлагатай бол худалдаж авах зүйлийн жагсаалт болон тодорхой хэмжээний мөнгөтэй л яваарай.
9
Жижиг дэлгүүрээр орох хэрэггүй
Хэрвээ та зардлаа хэмнэхээр шийдсэн бол жижиг дэлгүүрүүдээр орохгүй байсан нь зүгээр. Өдөр бүр жижиг дэлгүүрээр орох нь таны санхүүд тийм ч сайнаар нөлөөлөхгүй. Харин бараагаа жагсаалтын дагуу бөөнөөр нь авсан нь хамаагүй ашигтай байх болно.
10
Баримтаа тогтмол шалгах хэрэгтэй
Хэдийгээр та энэ дэлхийд худал хуурмаг зүйл байхгүй гэдэгт итгэхийг хүсэж байгаа ч худалдан авалтын баримтаа шалгаж үзсэн нь зүгээр. Супермаркетууд худалдан авагчдаа хуурах тохиолдол байдаг бөгөөд энэ нь лангуун дээрх үнээс өөр үнэтэй байх, уутны нэмэлт үнэ орох гэх мэт. Харин баяр ёслолын үеэр хүмүүсийг хуурах нь тийм ч хэцүү зүйл биш болсон. Хүн ихтэй байдаг учир хүн бүр кассчны хажууд зогсоод баримтаа шалгаж чадахгүй шүү дээ.
11
Дотоодын бүтээгдэхүүнд анхаарал хандуулаарай
Бараг бүхий л супермаркетуудад дотоодын бүтээгдэхүүн худалдаалагддаг билээ. Энэ нь бусад брэндүүдээс арай хямд үнэтэй байдаг. Гэхдээ үүнээс болж татгалзах хэрэггүй. Харин ч дотоодын бүтээгдэхүүн чанартай байдаг шүү дээ.
12
Гацуур мод сонгох
Гацуургүй бол шинэ жил утгагүй утгагүй шүү дээ. Хэрвээ та шинэ гацуур худладан авахаар шийдсэн бол аль болох удаан наслахаар буюу 5-10 жилийн баталгаатай сайн гацуур сонгоорой. Мөн өөрөөсөө гэрэлтэй гацуур авбал танд л хэмнэлттэй шүү.