Жуулчдын гаргасан дургүй хүрэм бүдүүлэг үйлдлүүд

Бүхий л жуулчид аяллынхаа үеэр тухайн нутгийн зан заншлыг хүндэтгэж, сахилга баттай байдаг гэж бодож байвал үгүй юм аа.  Ингээд та бүхэнд биеэ зөв авч явах, байгаль, соёл уламжлалыг хүндэтгэх наад захын соёл, ёс суртахуунгүй жуулчдын жишээнээс толилуулж байна.

Жуулчдын гаргасан дургүй хүрэм бүдүүлэг үйлдлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Далайн гахайн аминд хүрсэн нь

Испанийн өмнө зүгт явж байсан аялагчид далайн эргийн ойролцоо эхээсээ төөрсөн бяцхан далайн гахайг барьж авч түүнтэй ээлж ээлжээрээ зураг даруулжээ. Харин 15 минутын дараа далайн эрэг дээр амьтан хамгаалагчид ирэхэд далайн гахай аль хэдийн айснаасаа болоод үхсэн байжээ.

Далайн гахайн аминд хүрсэн нь

2 Хад нураагчид

“Галуун толгой-Duck Head​” нэртэй сонин тогтоцтой чулуу нь АНУ-ын Орегон мужийн бэлгэ тэмдэг юм. Энэхүү хад нь тэнцвэргүй байрлалтай учир эргэн тойронд нь хайс татаж хамгаалсан байдаг. Гэвч жуулчид хашлага, хамгаалалтыг үл тоож, Инстаграмын зураг даруулахын тулд хадан дээр авирч гарчээ. Эцэст нь “Галуун толгой” хад ээлжит жуулчны жинг даахгүй нуран унажээ.

Хад нураагчид

3 Тогосны өд

Бээжингийн амьтны хүрээлэн дэх жуулчид тэндхийн тогос шувуудыг хөөн барьж авч, сүүлнээс нь өд зулгаан авсан явдал саяхан гарчээ.

Тогосны өд

4 Яст мэлхийг өндөглөхөд нь саад болов

Коста Рикагийн Гуанкаст арлын эрэг бол Ридли яст мэлхийнүүд ирж өндөглөдөг дэлхийн дээрх цор ганц газар аж. Харамсалтай нь ээлжит өндөглөх улирал ирэхэд энэхүү үйл явдлыг харахаар ирсэн жуулчид эрэг дээр дүүрэн байлаа. Анхааруулсаар байтал тэд гоё зураг даруулах гэж яст мэлхийнүүдийн дундуур гүйлдэж өндөглөхөд нь саад болжээ. 

Яст мэлхийг өндөглөхөд нь саад болов

5 Бадамлянхуа цэцгийг тасдаж авсан нь

Сычуан дахь Лонгкао эко цэцэрлэгт хүрээлэнд бадамлянхуа цэцгийг үрслүүлэх нээлтийн ажиллагааг хийхийн өмнө жуулчид бүх үрсэлгээг тасалсан байна. Үүнээс болж нээлтийн ажиллагааг хойшлуулсан байна.

Бадамлянхуа цэцгийг тасдаж авсан нь

6 Бунхан дахь бичээс

Египетийн Луксорт байдаг сүм дэх ханын зураг дээр 15 настай хятад сурагч Динг Цинхао “Динг Цинхао энд ирэв” гэж бичжээ. Тус бунхан нь 3500 жилийн настай байсан бөгөөд үүнд дургүйцсэн иргэд хүүгийн эцэг эхийг цахим сүлжээгээр олж, энэхүү ёс бус үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардсан аж.

Бунхан дахь бичээс

7 Ариун Микаэлийг өрөвдсөнгүй бололтой

Лиссабон дахь Үндэсний музейг үзэж байсан жуулчин зураг дарах өнцгөө олж чадахгүй удсаар Ариун Микаэлийн баримлыг унагаасан байна. Харамсалтай нь баримал дахин сэргээгдэх боломжгүйгээр хагарчээ.

Ариун Микаэлийг өрөвдсөнгүй бололтой

8 Ногоон булаг

Йеллоустоун цэцэрлэгт хүрээлэнд байрлах тунгалаг цэнхэр булгийн өнгө шар-ногоон болж өөрчлөгдсөн байна. Үүний гол шалтгаан нь хүмүүс аз дуудах гэж булгийн ус руу зоос шидэж байсанд оршино. Гэвч одоо ногоорсон булаг руу очих шаардлагагүй болжээ.

Ногоон булаг

9 Бизоны тугалын үхэл

Йеллоустоуны үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо явж байсан бизоны тугалыг харсан хоёр жуулчин түүнийг дулаацуулахын тулд машиндаа суулгасан байна. Гэвч хүний үнэр шингэсэн тугалыг эх нь голсон бөгөөд улмаар хөөрхий тугал хүн бараадан замаар гүйж, аюултай нөхцөл байдал үүсгэж байжээ. Үүнээс болж тугалыг унтуулахаас өөр аргагүй болсон аж.

Бизоны тугалын үхэл

10 Хөөрхий Себастьян

Лиссабонд байрлах 130 жилийн настай Себастьяны хөшөөтэй зураг авахуулахыг оролдсон жуулчин санаандгүй байдлаар хөшөөг унагаж, хэдэн хэсэг болгон хагалсан байна. Жуулчин хэргийн газраас зугатах гэж оролдсон боловч азаар ойр хавьд нь цагдаа байж, тэднийг баривчилжээ.

Хөөрхий Себастьян

11 Гөрөөс хөөсөн нь

Долоон жуулчин ховор бичлэг хийхийн тулд нэн ховор Төвд гөрөөсний сүргийг 2 жийп машинтай хөөсөн байна. Үйл явдлыг харсан гэрчүүдэд тус үйлдэл таалагдаагүй учир тэд бичлэгийг хятадын Weibo сайтанд байршуулжээ. Ингээд Төвдийн цагдаа нар жуулчдыг баривчилж 15000 юаны торгууль ноогдуулсан байна.

Гөрөөс хөөсөн нь

12 Тэрэлж цэцгэн шорлог

Хятадын Ляньшаньд тэрэлж цэцэг ихээр ургадаг бөгөөд жуулчид энэхүү үзэсгэлэнт цэцэгсийг харах гэж тус нутгийг зорьдог аж. Гэвч жуулчид зөвхөн хараад зогсохгүй цэцгийг тасалдаг аж. Харин саяхан хэсэг жуулчид цэцэгний мөчрийг таслаж, шорлог хийж идсэн байна.

Тэрэлж цэцгэн шорлог

13 Хөвдийг ч хайрласангүй

Хөвдөөр бүрхэгдсэн толгод нь Исландын байгалийн нэрийн хуудас. Харамсалтай нь хэсэг сахилгагүй жуулчид толгодын дээр элдвийн үг бичиж зугаацсан байна. Судлаачдын үзэж байгаагаар хөвд олон жилийн дараа л өмнөх шигээ ургадаг гэнэ.

Хөвдийг ч хайрласангүй

14 Өвсийг гишгэлсэн нь

Хятадын Ханьжоуд байрлах нэгэн цэцэрлэгт хүрээлэнд маш ховор ягаан өвсийг тарьж ургуулсан байна. Харамсалтай нь селфид дуртай жуулчид энэхүү өвсөн дээр гишгэлсээр үзэсгэлэнтэй байдал нь үгүй болжээ.

Өвсийг гишгэлсэн нь

15 Зуны амралт

Британийн Маргейт арал дээр бүлэг жуулчид үдэшлэг зохиож хөгжилдсөний дараа ийнхүү хогоор дүүргэж танигдахын аргагүй болгоод явжээ.  Хотын зөвлөх өөрсдөө цэвэрлэхээс өөр аргагүй болж цэвэрлэгээний ажлыг эхлүүлжээ.

Зуны амралт

16 Шашныг үл хүндэлсэн нь

Дөрвөн жуулчин Энэтхэгийн Хампи дахь ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдсэн Вишну бурхны ариун сүмийн хэд хэдэн баганыг санаатайгаар унагажээ. Азаар танхай жуулчид камерт бичигдсэн байсан тул Энэтхэгийн цагдаа нарт тун удалгүй баригдсан аж.

Шашныг үл хүндэлсэн нь

17 Колизейн ханан дээр эрээчив

42 настай орос жуулчин Ромын Колизейн ханан дээр өөрийн нэрийг сийлэх гэж оролдоод 20 мянган еврогоор торгуулжээ.  

Колизейн ханан дээр эрээчив

18 Харри Поттерын фэнүүдийн бүдүүлэг үйлдэл

Испаний Галисиа муж дахь балар эртний гэрэлт хөшөөн дээр "Харри Поттер" зохиол дээр гардаг үхлийн шүтээнийг шүршдэг будгаар зурж, "Always" гэж бичсэн хэрэг гарчээ. Бүдүүлэг үйлдэл гаргасан фэнүүд одоо ч олдоогүй байгаа аж.

Харри Поттерын фэнүүдийн бүдүүлэг үйлдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()